Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 06, 2019

Намар дуусахаас өмнө заавал үзэх кинонууд

Кино урлагийн гайхамшиг мөнхөд үргэлжилж, үзэгчдийн хүлээлтээс хол давсан бүтээлүүд ар араасаа төрөн гарсаар байдаг билээ. Гагцхүү та бид тэдгээр бүтээлүүдийн амтыг мэдрэн гоо зүйн таашаал авч, мэдлэг оюунаа тэлэх нь чухал. “Энэ киног л үзье” гээд бодож байтал аль хэдийн дараагийн шинэ кинонууд нээлтээ хийчихсэн байдаг. Тэгсгээд хийж буй зүйлсдээ дарагдан үзэх киногоо ч мартчих нь бий. Тэгвэл энэ намар таныг үзээсэй гэж хүсэж буй 2019 оны шилдэг кинонуудыг бид эргэн сануулж, санал болгож байна.

PARASITE

Энэ онд Солонгосын кино урлагийн хөгжлийг дэлхийн зиндаанд аваачсан ээлжит уран бүтээл бол найруулагч Бун Жун У-гийн “Шимэгч” кино байлаа. Уг бүтээл нь энэ жилийн Канны кино наадмын дээд шагнал Алтан дал модыг хүртэж, олон улсын зах зээлд маш их ашиг олсон билээ.

Арга ч үгүй биз. Хүний амьдралын хоёр туйлыг нэг орон зайд энгийн мэт багтааж, үг үйлдэл, дүрс, чимээ бүрийг нь үзэгчдийн сэтгэлд гүн шингээж чадсан найруулагч, жүжигчдийн нарийн ур чадвар уг киноноос илхэн харагдана. Миний хувьд тус киног үзэж байхад тархин дотор минь шахцалдсан олон бодол эргэлдэж байсан юм. Энэ киног үзээд танд ч гэсэн тийм бодлууд орж ирэх вий.

How to Train Your Dragon

“Dream Works Animation” компанийн ээлжит нэгэн бүтээл “Лууг хэрхэн сургах вэ” киног уншигч та бүхэн андахгүй мэдэх болов уу. Shrek, Kungfu Panda зэрэг бидний хүүхэд насыг бүтээлцсэн олон гайхалтай киноны бүтээгчид тэд энэ удаад ч мөн урам хугалсангүй. Уг бүтээлийн эхний анги 2010 онд нээлтээ хийсэн даруйдаа бокс оффисыг тэргүүлж, Оскарын хоёр ч номинацид нэр дэвшээд амжсан юм. Эвэртэй дуулга өмссөн викингчүүдийн адал явдалт амьдралыг тольдохын сацуу луу, нууц ертөнцийн домгийг шигтгэсэн 3 ангит энэ цуврал хүүхдүүд гэлтгүй бүх насныхныг байлдан дагуулж чадсанаараа онцлогтой. Киноны анхны ангийг санамсаргүй олж үзсэн тэр цагаас хойш луу сургах арга эвээ ч олохгүй байсан "Hiccup" хэмээх хүү, түүний дотнын анд "Toothless" луу хоёрын хэн хэн нь ухаажиж, "том хүн" болохыг харах хамгийн сайхан байлаа. Киноны явцад ганц ч үг дуугардаггүй хэрнээ ингэж хайр татсан "Toothless" шиг дүр ховор байх. Хэдийгээр энэ түүхдээ баяртай гэж хэлж байгаа ч гэсэн ийм сэтгэл ханамжтай төгсгөл бүхий цуврал сүүлийн жилүүдэд олж үзээгүй учраас цаанаа л жаргалтай байсан юм. Киноны ая, үзэгдлийн дүрслэл, дүрүүд зэрэг нь хоорондоо төгс гэмээр уялдах энэ цуврал таны үзэх киноны жагсаалтад зүй ёсоор багтах хэрэгтэй болов уу. Харин төгсгөлийн анги гэдгийг нь бодолцон та эхний хоёр ангийг нь заавал үзээд энэ ангийг эхлүүлээрэй.

Captain marvel

Ердөө 20 жилийн өмнө дампуурлын ирмэгт хүрээд байсан "Marvel Studios"-ийг энэ цаг үед хэдэн арван тэрбумаар үнэлэгдэх кино ертөнцийг атгана гэж тухайн үед хэний ч санаанд ороогүй байх. 2008 онд гарсан "Iron Man" киноноос эхлэлтэй Marvel-ийн бүтээлүүд дэлхийг байлдан дагуулж буй нь тэдний сүүлд гаргасан "Avengers: Endgame" кино түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлоготой кино болсноос тодхон харагдана. Харин энэ агуу ертөнцийн ирээдүйн үйл явдлын томоохон гол дүр бол яалт ч үгүй Captain Marvel юм. Та бидний сайн мэдэх Captain America, Iron Man, Hulk зэрэг баатруудаас ч хүчтэйд тооцогдох Captain Marvel-ийн өнгөрсөн түүхийг өгүүлэх энэ кино таныг нэг бол 90-ээд оны сэтгэлд дотно газруудаар дагуулж, нөгөө бол сансар ертөнцөөр аялуулах бөгөөд алмайрал, адреналины аль алиныг өөртөө шингээсэн энэ оны заавал үзэх бүтээлүүдийн нэгт гарцаагүй тооцогдоно. Түүнчлэн эмэгтэй супер баатрын тухай өгүүлсэн кино хуруу дарам цөөн байдаг учраас олон нийтийн зүгээс охид, эмэгтэйчүүдэд эерэг үлгэр дууриал үзүүлсэн бүтээл болжээ хэмээн ихэд сайшаасныг онцлууштай.

Stranger Things – Гуравдугаар бүлэг

Хэрвээ та санаж байгаа бол бид өмнө Stranger Things-ын эхний хоёр бүлгийг тухай бүрд нь санал болгож байсан билээ. Үнэнч фенүүдээ 15 сар хүлээлгэсэн гуравдугаар бүлэг энэ зун цацагдаж, Америкийн нэгэн тосгонд өрнөх онц сонирхолтой, ээдрээт түүхийг хэсэг урагшлуулав. Энэхүү бүлэг нь 1985 оны зун үйл явдал өрнөж буйгаар эхлэх бөгөөд шинээр хоёр дүр нэмэгдсэн юм.

goodbye summer

“Баяртай зун минь” гэж хэлэх цаг аль хэдийн болчихжээ. Энэ л үед “Goodbye Summer” киног үзэхэд яг тохирно. Өмнөд Солонгосын уран бүтээлч Парк Жү Ён уг киноны зохиолыг бичин өөрөө найруулжээ.

Киноны гол дүр Хюн Жэ дөнгөж 19 настай боловч хүнд өвчний улмаас удаан амьд байж чадахгүй болж таардаг. Улмаар эмнэлгээс гарч, ахлах сургуульдаа буцан орж, Со Минд дурласнаар тэдний хайрын түүх эхэлнэ. Кино хэрхэн сонирхолтой, сэтгэл хөдөлгөм үйл явдлаар үргэлжлэхийг та шимтэн үзээрэй.

escape room

Өмнө нь хэд хэдэн аймшгийн, нууцлаг төрлийн кино найруулж Холливудад танигдсан Америкийн найруулагч, продюсер Адам Робителийн ээлжит шуугиан тарьсан кино бол “Escape Room” юм. “Sony Pictures Entertainment”-аас гаргасан уг кино дэлхий даяар 155 сая ам.долларын ашиг олжээ.

Бие биеэ танихгүй зургаан хүн нэгэн нууцлаг өрөөний оньсыг тайлж, 10,000 ам.доллар хожихын төлөө тоглоно. Тоглоом тун энгийн байдлаар эхлэх ч төд удалгүй жинхэнэ супер адал явдал өрнөх болно.

Silicon Valley - ЗургАадугаар бүлэг

2014 оноос эхэлсэн, HBO-ийн амжилттай цувралуудын нэг “Цахиурын хөндий” цувралын зургаа дахь буюу сүүлийн бүлэг энэ 10 дугаар сард гарах юм. Ричард Кендрикс гэх инженер залуу файлын чанарыг алдагдалгүйгээр хэмжээг нь багасгах үр ашигтай програм зохиосноор энэ цуврал эхэлдэг. Улмаар түүнийг нь Цахиурын хөндийд байрлах томоохон компаниуд сонирхож, стартап компанийн адармаатай түүх үргэлжилнэ. Хэрвээ стартап компани эхлүүлэх талаар боддог бол, эсвэл технологийн том компаниуд хэрхэн бий болж, өсөж хөгждөг мэдэх хүсэлтэй байдал энэхүү хошин цуврал танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Alita: Battle Angel

Найруулагч Роберт Родригесын бүтээл болох энэхүү кинонд алс ирээдүйн тухай буюу хүн төрөлхтөн одоогоос 300 жилийн дараа ямар нөхцөл байдалд амьдрахыг зөгнөн өгүүлдэг. Ингэхдээ компьютер графикийг дээд зэргээр ашиглаж, гол дүрийн баатрыг маш хүчирхэг, ер бусын нэгэн болгож хувиргаснаараа үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн билээ.

Киборг болон энгийн хүмүүс техник технологи асар өндөр хөгжсөн нэг ертөнцөд зэрэгцэн орших аргагүйд хүрснээс тэдний хооронд цуст тулаан өрнөнө. Энэхүү дайны уршгаар “түнэр харанхуйн эрин” эхлэх ба Идо нэртэй эрдэмтэн тэндээс амьд үлдсэн киборг эмэгтэйн цогцсыг илрүүлснээр үйл явдал бүр ч сонирхолтой үргэлжилдэг. Түүнд Алита гэх нэр өгөх ба Алита ямар гавьяа байгуулахыг та энэ киноноос үзэх боломжтой.

Эцэст нь дурдахад, та дээрх кинонуудыг заримыг нь Юнивишнээс үзэх боломжтой. Юнивишн “Ладатай кино” хөтөлбөрийг эхлүүлэн, олон урамшуулал зарлажээ.

Тодруулбал, та Юнивишнийн видео санд байрлах “Ладатай Кино” цэснээс хүссэн киногоо үзээд 2019 оны цоо шинэ загварын LADA Vesta SW Cross автомашин, Playstation 4, Canon мэргэжлийн гэрэл зургийн аппарат, Acer laptop болон өөр бусад 16,000 ширхэг бэлгийн эзэн болох боломжтой.

Нэг кино үзэхэд нэг бэлэг нээх эрх, шинээр кино багц идэвхжүүлэх бүрд хоёр удаа бэлэг нээх эрх үүсэх гэнэ. Тэгэхээр дуртай киногоо үзээд Ладатай болцгооё.

8130   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров
О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.