Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 05, 2019

Онцлох бизнес: iHOUSE - Зөвхөн шинэ, жинхэнэ оригинал

Simplicity, Creativity, Humanity буюу Энгийн, Бүтээлч, Хүмүүнлэг гэх гурван түлхүүр үгээр брэндийнхээ үнэ цэнийг тодорхойлсон "Apple" компанийн бүтээгдэхүүнийг өдгөө 1.4 тэрбум хүн ашиглаж байна. Алдарт Стив Жобсын удирдлага дор хэрэглэхэд эвтэй, загварлаг хийцтэй, бат бөх, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнүүдээрээ хэрэглэгчдийг "байлдан дагуулсан" Apple компани өнгөрсөн онд их наяд долларын үнэлгээнд хүрсэн дэлхийн анхны компани болсныг та бид мэднэ. Энэ удаа бид Apple-ийн эдгээр бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд ХАМГИЙН ХЯМДААР худалдаалж буй iHOUSE нэрийн дэлгүүрийг онцлон танилцуулж байна. 

Бизнесийн нэр: iHOUSE
Хаяг: Grand Plaza-ийн 5 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Худалдаа үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан: 2016 он
Үүсгэн байгуулагч: Х.Амарбаяр
Вэбсайт: ihouse.mn,
Фэйсбүүк: Ай Хаус нэрийн дэлгүүр,
Инстаграм: @ihouse_brandstore
Имэйл: info@ihouseglobal.com
Утас: 7010 9980

Үүсгэн байгуулагч Х.Амарбаяр

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ЯАЖ ОЛСОН БЭ?

Би 2011 онд Америкт амьдарч байх үедээ анх Apple-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд их таалагдсан юм. Удалгүй найз нөхөд, хамаатан саднуудаас Америк стандартын Apple-ийн бүтээгдэхүүн их захих болсон. Тэгээд л үүнийг Монголчууддаа хүргэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Энэ хүрээнд “iHOUSE” дэлгүүрээ 2016 онд Гранд Плаза цогцолборын таван давхарт байгуулж, хоёр жилийн дараа дараагийн салбараа Эрдэнэт хотод нээн үйл ажиллагаагаа явуулж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа хувийн хөрөнгөөрөө шийдэж байсан.

ТАНАЙ үйлчилгээний ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай үйлчилгээний онцлог, давуу талыг тодорхойлох гурван зүйл бий. Юун түрүүнд, бид ЗӨВХӨН ШИНЭ, ЖИНХЭНЭ ОРИГНАЛ бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Манай бүх бүтээгдэхүүн Америк дахь Apple-ийн албан ёсны дэлгүүрээс ирдэг юм. Тиймээс бүтээгдэхүүний бүртээ нэг жилийн баталгаат хугацаа олгож, энэ хугацаан дахь бүх төрлийн засвар үйлчилгээг Apple-аас үзүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манайхаас худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийг дэлхийн аль ч Apple-ийн салбар дээр засуулах боломжтой. Хоёрдугаарт, манайх бусад ижил төрлийн дэлгүүрээс хамгийн хямд үнээр Apple-ийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Гуравдугаарт, манайх шуурхай лизингийн үйлчилгээтэй учраас үйлчлүүлэгчид бичиг, баримт бүрдүүлэн, банкинд дугаалах шаардлагагүйгээр шууд манай дэлгүүрт байрлах банкны эдийн засагчид хандаж тухайн өдөртөө багтаан лизингийн үйлчилгээ авч болно. Одоогоор бид Голомт, Капитрон, Хас, Хаан, Төрийн, Худалдаа Хөгжил гэх зургаан банктай хамтран ажиллаж байна.

яагаад америк стандартын бүтээгдэхүүн хэрэглэх ёстой вэ?

Apple-ийн бүтээгдэхүүнүүд улс, бүс нутаг бүрд өөр стандартаар гардаг. Хамгийн ойрхон жишээ гэвэл Япон, Солонгост гардаг загварууд камерын дуу нь хэзээ ч хаагддаггүй. Эсвэл зарим загварын адаптерын гаднах хэмжээ, оролт нь ялгаатай байх тохиолдол бий. Харин Америк стандартын iPhone нь ашиглахад хамгийн эвтэйхэн, бүх функц нь бүрэн ажилладаг учраас хэрэглэгдчид түлхүү худалдан авдаг.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Бидний хувьд бизнесээ өргөжүүлж, зах зээлээ тэлэх нь гол зорилго юм. Энэ хүрээнд шинэ салбар нээж, илүү олон хэрэглэгчтэй болохоор төвлөрч ажиллаж байна. Манайд гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдаалдаг төвлөрсөн газар, хувь хүмүүс цөөнгүй бий. Үүнээс үүдэн хэрэглэгчид хуурамч бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авах тохиолдол олон гарсан байдаг. Тиймээс бидний зүгээс хэрэглэгчдэд Apple-ийн албан ёсны найдвартай бараа, бүтээгдэхүүнийг хүргэн ажиллаж байна.

яагаад заавал apple-ийн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой вэ?

Хувь хүний мэдээлэл чухал тооцогдох болсон энэ үед бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй авдаг бизнесүүд дэлхий даяар түгж байгаа учраас хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлын чандлан хадгалдаг iOS системийг хэрэглэх нь хамгийн зөв сонголт юм. Уг систем одоогийн байдлаар хувь хүний нууцлалыг хадгалах, аюулгүй бадйлыг хадгалах чиглэлд дэлхийд тэргүүлж байна. Хоёрдугаарт, Apple-ийн бүтээгдэхүүний загвар, хийц нь үнэхээр сайн. Дотроосоо ч, гаднаасаа ч хувь хүний үнэ цэнэтэй сонголт байж чаддаг. Гуравдугаарт, Apple бол хэрэглэгч төвтэй компани. Тэд хэрэглэгчдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Америкийн тагнуулын байгууллагаас хэрэглэгчийнх нь мэдээллийг ашиглах тухай шаардлага тавихад хүртэл өгөөгүй газар. Гол нь, хэрэглэгчид Apple-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээр шийдсэн бол хамгийн гол нь найдвартай газраас худалдан авах нь чухал гэдгийг онцолмоор байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Итгэл даахуйц найдвартай байдал. Хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй байх нь манай бизнесийн хамгийн чухал зүйл юм. Үүнтэй холбоотойгоор бид хэрэглэгчдийнхээ бүх саналыг хүлээн авч, цаг тухайд нь шийдвэрлэхийг хичээн ажилладаг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид хэрэглэгчдэдээ коллеж багцийн үйлчилгээг өөрсдийн дэлгүүрээр дамжуулан Монголд хүргэхээр ажиллаж байна. Америкийн Apple Store-ийн сайт дээр “MacBook эсвэл iPad худалдаж авбал Beats чихэвч үнэгүй дагалдуулна” гэж бий. Бид үргэлж Apple-аас гаргасан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй санал болгохийг зорьдог.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Эерэг талаас нь эхэлье. Apple бол маш чанарай, загварлаг бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд санал болгодог дэлхийн шилдэг брэнд. Ийм брэндийг бид яг найдвартай, баталгаат хугацаатайгаар нь санал болгодог учраас хэрэглэгчид сэтгэл хангалуун , эерэг сэтгэгдэлтэй байдаг. Манайхаас бүтээгдэхүүн худалдаж авсан хүмүүс найз нөхөд, хамаатан садангаа дагуулан, дахин худалдаа хийхээр хүртэл ирдэг шүү. Энэ нь бидэнд маш их урам зориг өгдөг.
Хүндрэлтэй талууд бас цөөнгүй бий. Буух эзэн, буцах хаяггүй, гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг төвүүд, хувь хүмүүс их байдаг. Ийм газруудаас хүмүүс хуурамч бичиг баримттай, өмнө хэрэглэж байсан хуучин утас худалдан аваад хохирох тохиолдол гардаг учраас бусад дэлгүүрүүдэд итгэх итгэлээ алддаг. Энэ нь манайх шиг баталгаатай бүтээгдэхүүн худалдаалж буй бизнес эрхлэгчдийн хувьд томоохон бэрхшээл болдог. Зарим газрууд худал мэдээллийг хүмүүст санаатайгаар түгээх эсвэл бүр манай бараа бүтээгдэхүүнтэй яг ижилхэн юм шиг эсрэг сурталчилгаа ч явуулах нь бий.

яаж ийм хуурамч бүтээгдэхүүнийг ялгах вэ?

Юун түрүүнд хаанаас, хэзээ, ямар замаар Монголд орж ирсэн талаарх гарал үүслийг нь нотлох баримтыг нь шалгах хэрэгтэй. Мөн тухайн баримтыг хуурамч эсэхийг ч баталгаажуулах хэрэгтэй. Бидний худалдаалж байгаа бүх бүтээгдэхүүн Америк дахь Apple Store-ийн үндсэн баримттайгаа ирдэг. Бас Apple-ийн веб сайтаас тухайн бүтээгдэхүүнээ сериал номероор нь шалгаж болно.

ЗАРИМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

Үйлчлүүлэгчид маань бүтээгдэхүүн худалдаж авсны дараах үйлчилгээнд их сэтгэл хангалуун байдаг юм. Бид тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авсны дараах бүхий л засвар үйлчилгээг хариуцан, Apple-руу явуулж хийлгэдэг. Мөн манай захиалгын үйлчилгээнд таатай ханддаг. Тухайлбал, улаан өнгийн iPhone зах зээл дээр гарлаа гэхэд үнэ нь өсөх хандлагатай байдаг бол манайд албан ёсных нь ханшаар нь борлуулдаг юм. Түүнчлэн, шинэ загварууд олдоц ихтэй байдаг нь хэрэглэгчдэд цаг тухайд нь шинэ бүтээгдэхүүний худалдан авах боломжийг олгодог.

13138   5


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.