Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 10, 2018

Танилц: Дэлхийн хамгийн алдартай вебкамууд

Вебкамыг санаж байна уу? Интернет олон нийтийн хэрэглээ болж эхлэхтэй зэрэгцэн бий болсон 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх видео стрим одоог хүртэл "усталгүй", бай сууриа алдалгүй оршсоор байна. Цахим орчны хамгийн идэвхтэй хэрэглэгчдийн коммьюинитид тооцогдох Reddit-ийнхэн өөрсдийн хамгийн "дуртай", ядрахаараа зочилдог, уйдахаараа орж үздэг, хааяа гиюүрч ширтдэг шилдэг вебкамуудын жагсаалтаа гаргажээ. Бид эндээс дэлхийн хамгийн алдартай видео стримийг түүж танилцуулж байна.

Шибуяагийн гарц

Токиогийн нэрийн хуудас болсон энэхүү гарцаар уг хотод зочилсон хүн бүр гарахыг хүсэж, ядаж нэг зурагтай буцахыг эрмэлздэг нь санамсаргүй хэрэг биш. Гэрэл асч унтрах тоолонд 2500 хүн нэгэн зэрэг зам хөндлөн гарч зөрдөг Шибуяагаар өдөрт 2 сая гаруй хүн зорчдог гэнэ. Яг энэ цаг мөчид дэлхийн хамгийн завгүй гарцаар завгүй өнгөрөх хүмүүсийг ширтэх хааяа тархи амраах мэт мэдрэмж өгнө.

KITTEN ACADEMY

Их ажлын дундуур тархиа сэргээх завсарлага авах үедээ эгдүүтэй хөөрхөн муурны зулзагануудын амьдралтай танилцах сонирхолтой санагдахгүй байна гэж үү? Иллионойд орших Киттен Академийн 12 муурны хорвоотой танилцах түүх танд гарцаагүй инээмсэглэл авчрах болно.

ДЭЛХИЙГ ТОЛЬДОХУЙ

Олон улсын сансрын станцаас тасралтгүй илгээх дүрс бичлэг танд эх дэлхийгээ гаднаас нь тольдох боломж олгоно. Энэхүү стримийг анх эхэлснээс хойш 260 сая гаруй хүн давхардсан тоогоор үзэж сонирхсон гэнэ.

Waikiki beach

Хавайн хамгийн алдартай далайн эргүүдийн нэгээр зочилж оюуны бясалгал хийгээрэй. Ташрамд дурдахад explore.org-ийн цацдаг шууд стримүүд төрөл бүрийн чиглэлийн тун сонирхолтой дүрслэлүүдийг танд санал болгоно шүү.

ЛанцаРОТ БУУДАЛ

Канарын Арлуудыг Европтой холбодог гол гарц бол энэхүү нисэх онгоцны буудал. Жилд 6 сая орчим зорчигч хүлээн авдаг Ланцаротын буудалд ирэх, хөөрөх онгоц бүрийн бичлэг энд хадгалагддаг.

Бонус: Бусад сонирхолтой вебкамууд

ЛАС ВЕГАС КАМ: Хүмүүсийн нэгэн шөнийн гэрлэлтийн гэрч болох уу?
ABBEY ROAD CROSSING: Домогт Битлзийн түүхээр эргэн нэг алхая
BROOKS FALL BEARS: Дэлхийн хамгийн алдартай бор баавгайтай танилц
CAT'S MEOW KARAOKE: "Халамцуу" хүмүүсийн зугаатай энтертэйнмент
WILLARD LIBRARY: Сүнс хайгчдын заавал зочлох газар
AFRICAM: Африкийн зэрлэг зэлүүд байгал руу аялах уу?
TIME SQUARE: Нью Йоркийн өдөр тутмын амьдралаар зочлоорой
SAN DIEGO ZOO: Амьтны хүрээлэнгийн гишүүдийг ажиглах уу?

13004   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.