Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   07 сарын 19, 2018

МЭДҮҮШТЭЙ: Дундын оффист сууж ажиллахын 10 давуу тал

Coworking office буюу дундын оффис нь ихэвчлэн өөрийн бизнес/төслийг эхлүүлэх хүсэлтэй буюу дөнгөж эхлүүлээд буй энтрепренерүүд, чөлөөт уран бүтээлчид, мэргэжилтнүүдийн цуглаж, тодорхой хүрээллийг бий болгодог газар билээ. Өөрийн эрхээр, өөрийн цагаар ажилладаг эдгээр хүмүүсээс гадна оюутан залуус, бүтэн цагийн ажилтай хүмүүс ч ажил, хичээлийн бус цагаараа дундын оффисийг зорих нь өдгөө олшроод буй. Тэгвэл  дундын оффис сүүлийн үед "моодонд орох" болсны шалтгаан юу вэ? Яагаад хүмүүс дундын оффист ихээр суух болов, яагаад их яригдах болов? Энэ асуултад бид өнөөдөр хариулахыг хичээлээ.

 1. НЭТВӨРКИНГ - ТАНИЛЫН СҮЛЖЭЭ

Шинэ хүмүүстэй танилцаж, ойролцоо санаа бодолтой хүмүүстэй харилцаа холбоо тогтоох нь дундын оффисийн өгөх хамгийн том боломжуудын нэг. Ерөөс дундын оффист цугладаг хүмүүсийн нэгдэл буюу коммунити нь ердийн оффис түрээслэхгүй байх гол шалтгаан юм. Энтрпренерүүдийн хувьд хамтрагч, хөрөнгө оруулагч, хэрэглэгчээ олж бизнесээ эхлүүлэх буюу сайжруулах бүрэн боломжтой. Энтрепренер биш байлаа ч өөрийн салбарын мэргэжилтнүүд, менторуудтай холбогдож, карьераа ахиулах боломжийг эрэлхийлэх боломж бий.

2. АРГА ХЭМЖЭЭ, ЭВЕНТҮҮД

Дундын оффисоос гишүүддээ болон олон нийтэд хандан үргэлж сургалт, семинар, хэлэлцүүлэг, сонирхолтой уулзалт, үдэшлэгүүдийг зохион байгуулдаг. Дундын оффисийн гишүүн болсноор та эдгээр сонирхолтой, хэрэгцээт арга хэмжээнүүдэд үнэгүй буюу хямдралтай үнээр оролцож, байнга мэдээлэлтэй байж чадна.
Хүмүүс + Эвентүүд = Шинэ санаа, шинэ боломжууд!

3. МЕНТОРУУД

Коммунити, эвентүүдээс олж авах нэг гол "эрдэнэ" бол менторууд буюу зөвлөхүүд билээ. Тэдний зарим нь дундын оффист суудаг, зарим нь арга хэмжээнд оролцохоор ирдэг. Зарим дундын оффисууд бас тогтмол цагийн хуваариар менторуудыг авчирдаг. Тиймээс таны хийж буй ажил, бизнесийг чиглүүлж, үнэтэй бөгөөд шулуухан зөвлөгөө өгөх менторуудыг эндээс олж аваарай.

4. БОЛОМЖИЙН ҮНЭ

Ганц хүн буюу цөөн хүнтэй багт оффис түрээсэлснээс дундын оффисийн гишүүнчлэлийн хураамж хямд тусдаг. Дээр нь ажил хийх багаж хэрэгсэл, технологийг энд үнэгүй ашиглаж болно. Хамгийн хурдан интернет, кофе, принтер, уулзалтын өрөө гээд л... Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд оффисоо тохижуулах, тоног төхөөрөмж худалдан авах дарамтад орохгүй давуу талтай.

5. Тав тух

Ердийн оффист та тогтсон ширээ сандалд сууж, зарим тохиолдолд оффисийн буйдан дээр тухалдаг. Гэвч ийм цөөн суудал нь өөрөөр сэтгэх, бүтээлч байхад төдийлөн тус болдоггүй. Харин дундын оффис нь төрөл бүрийн ширээ сандал, буйдан, байршлуудыг санал болгодог бөгөөд та өөрийн ажлын арга барилд тохируулан, бие, сэтгэл санааны тухайн үеийн байдалдаа нийцүүлэн суух боломжтой байдаг.

 6. ТААТАЙ байршил

Дундын оффис хэзээ ч таатай бус газар байшдаггүй. Ихэвчлэн хөл хөдөлгөөн ихтэй идэвхтэй бүсүүдэд байршдаг тул та гишүүн болсноор байршил хэмээх нэгэн чухал зүйлийг давхар "хожих" боломжтой. Гарааны бизнесүүдийн хувьд бол маш бага зардлаар байршил сайтай оффис түрээсэлсэнтэй адил.

7. СУНАСАН ЦАГААР СУУХ БОЛОМЖ

Ихэнх дундын оффис эрт нээж, орой хаадаг. Зарим нь бүр 24 цагаар ажиллах нь бий. Цаганд хавчигдахгүй, тав тухтай байх боломжийг дундын оффис танд олгоно.

8. БРЭНДИЙН СУРТАЛЧИЛГАА 

Хөл хөдөлгөөнтэй олны дунд байршсанаар өөрийн нэрийг буюу брэндийг түгээн дэлгэрүүлэх боломж бүрддэг. Бусад гишүүд таныг буюу бизнесийг тань танилууддаа дуулгаж, санал болгох тохиолдол олон. Дундын оффисийн сошиал медиа, эвент зэрэг төрөл бүрийн боломжийг та ашиглан брэндийн үнэ цэнээ ахиулах боломжтой.

9. ЮМАА ХАДГАЛАХ

Гишүүн болсноор та өөрийн эд хэрэгслийг зориулалтын шүүгээнд хадгалах боломжтой. Өдөр бүр кофе шоп руу хүнд үүргэвч үүрч явах ч жаахан зовлонтой шүү.

10. УРАМ ЗОРИГИЙН УНДАРГА

Эрч хүчтэй, тэмүүлэлтэй олон залуучууд, энтрепренерүүд, шинэ санаа санаачилгуудаар дүүрэн, сонирхолтой арга хэмжээгээр тасардаггүй газар мэдээж танд маш эергээр нөлөөлөх болно. Өөрийн хаана явааг мэдэрч, бусдаас суралцаж, мэддэг чаддагаа хуваалцах боломжийг олгодгоороо дундын оффис урам зоригийн ундарга болдог билээ.

HUB Coworking дундын оффисийн тухай

Дэлхийн хэмжээнд гарааны компаниуд, энтрепренерүүд, бүтээлч хүмүүсийн өлгий болсон дундын оффис өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. 2011 онд дэлхий даяар 1130 дундын оффис байсан бол ердөө зургаахан жилийн дотор 13,800 болтлоо өсөж 1.2 сая хүн дундын оффист суух болжээ. 2022 он гэхэд энэ тоо 5.1 саяд хүрэх төлөвтэй байгаа юм.

Улаанбаатар хотод маань ч шинэ дундын оффисууд бий болсоор байгаа бөгөөд эдгээрийн хамгийн отгон нь HUB Coworking юм. Нийтлэлийнхээ төгсгөлд бид энэхүү дундын оффисийн онцлогуудыг хүргэж байна:

Зургаа, долоодугаар сард нээлтийн урамшуулал болгон үнэгүй ажиллаж HUB Coworking ирэх 8 дугаар сарын 1-ээс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Та амжиж бүртгүүлээрэй :)

25429   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.Ганзориг
Б.Намуун
О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.