Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   06 сарын 18, 2018

Онцлох брэнд: Nature Republic - Гоо сайхныг байгаль дэлхийгээсээ

Гурван гал худалдааны төвд нээлтээ хийгээд удаагүй, дэлхийн 20 оронд 200 гаруй брэнд дэлгүүртэй, томоохон гоо сайхны сүлжээ дэлгүүр Nature Republic- ийг өнөөдөр онцолж байна. Тус дэлгүүр зуун наст, арган жимс, баобаб үрэл, эмгэн хумст, календула цэцэг, шеа модны тос зэрэг өндөр чанартай байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг бүсгүйчүүдэд санал болгодог. Тэдний зуун настын гел нь л гэхэд дэлхий даяар 4 секунд тутам 1 ширхэг зарагддагаараа алдартай билээ. Ингээд Nature Republic-ийн үүсгэн байгуулагч Л.Пүрэвсүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

Онцлох бренд: Nature Republic
Үйл ажиллагааны чиглэл: Гоо сайхан, арьс арчилгаа, нүүр будалт
Үүсгэн байгуулагдсан он: 2017 он
Ажилтны тоо: 20
Байршил: 3,4 хорооллын эцсийн И-Мартын 3 давхарт, Салбар 2: Баруун 4 зам, Макс Молл дэлгүүрийн 1 давхарт, Салбар 3: Улсын Их Дэлгүүийн 1 давхарт, Салбар 4: Төв номын сангийн урд Гурван гал худалдааны төвийн 1 давхарт
Сошиал хуудас: Nature Republic Mongolia

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Анх Лондонд амьдарч байхдаа энэ төрлийн бизнестэй танилцаж байсан. Англид төрөл бүрийн гоо сайхны брэнд бүтээгдэхүүнүүд байдаг байсан ч манай дүү Солонгосоос тос тусгайлан захиж хэрэглэдэг байсан юм. Би ч тэр тосноос нь хэрэглэж үзсэн нь одоогийн Nature Republic-ийн акуа гээд усан суурьтай тос байлаа. Хэрэглэхэд шууд арьсанд шингэж байсны дээр үнийн хувьд ч маш хямдхан байсан. Ийнхүү тэр цагаас K-beauty урсгалд нэлээн гүн дурлаж, тэр дундаа Nature Republic брэндийн үнэнч хэрэглэгч болсон. Ийнхүү Монголдоо салбар дэлгүүрийг нь нээх юм сан гэж бодож явсаар албан ёсоор Монголдоо оруулж ирсэн юм.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Nature Republic нь Солонгос улсаас гаралтай өнөөдөр дэлхийн 20 оронд 200 гаруй брэнд дэлгүүртэй том гоо сайхны сүлжээ дэлгүүр. Дэлхий дээрх хамгийн шилдэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг бүсгүйчүүдэд бэлэглэх зорилготой ажилладаг.

Nature Republic брэндийн хамгийн гол онцлог нь боломжийн үнэтэй боловч хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ санал болгодог. Чанарын хувьд дэлхийн хамгийн сайн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашигладаг.

Манай бүх л салбарууд Солонгосын стандарт жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нийт 900 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Худалдан авалт болгонд дээж бүтээгдэхүүн өгдгөөс гадна манай бүх бүтээгдэхүүнийг тестэлж хэрэглэх боломжтой.

Бүтээгдэхүүнүүдийн орц цэвэр байгалийн гаралтай, мөн шинэлэг бөгөөд өндөр чанартай байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хүргэх гол зорилготой. Байгалийн гаралтай орц гэхэд л зуун наст, арган жимс, баобаб үрэл, эмгэн хумст, календула цэцэг, шеа модны тос зэрэг багтах жишээний.

онцлох бүтээгдэхүүнээсээ дурдахгүй юу?

92% зуун настын гелийг хэлж болно. Калифорни мужийн органик зуун настаар хийгдсэн, хөлөөс толгой хүртэл 8 янзаар ашиглаж болох өндөр борлуулалттай бүтээгдэхүүн. Дэлхий даяар 4 секундэд 1 ширхэг зарагддаг тийм л эрэлттэй бүтээгдэхүүн юм. Тэр бүү хэл Жэжү арлын нүүр цэвэрлэгч ус, шеа модны тос, акуа усан суурьтай тос, арган үсний тос зэрэг төрөл бүрийн онцлох бүтээгдэхүүн байгааг бүсгүйчүүд маань өөрийн биеэр ирж туршиж үзээрэй.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

Манай Гурван Гал ретайл компани маань хэрэгтэй, хэрэгцээтэй дэлхийн брэндийг Монголдоо оруулж ирж, хэрэглэгчдийнхээ амьдралыг бага ч гэсэн хялбарчлах зорилготой.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Манай бизнесийн үнэт зүйлс бол маш энгийн - чанартай үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүн. Бүх л зүйлээ дэлхийн стандартын дагуу хийх нь манай баримталдаг зарчим. Хүний нөөц дээрээ ч нямбай анхаарч ажилладаг.

Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүд буюу K-beauty нь маш хурдацтай солигдож шинэчлэгдэж өөрчлөгдөж буй салбар юм. Солонгосын Cushion, CC cream зэрэг нь хамгийн анх Солонгос улсад бий болоод дэлхий даяар тархсан. Nature Republiс гэхэд л сар болгон 30 гаруй бүтээгдэхүүн буюу өдөрт нэг шинэ бүтээгдэхүүн гаргаж ирдэг. Солонгост арьс арчилгаа, гоо сайхан гэсэн маш том давлагаа явагдаж байна, тэр гоо сайхан, арьс арьчилгааны соёл ч гэсэн Монгол улсад нэвтрээсэй гэж хүсэж байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Яг одоо төвлөрч ажиллаж байгаа зүйл бол эмэгтэйчүүддээ гоо сайхны боловсролыг сайн олгох, мөн төрөл бүрийн арьс арчилгаа, гоо сайхны зөвлөгөө өгөх дээр төвлөрч ажиллаж байна. Мөн нэгэн зэрэг дэлгүүрийн үйлчилгээг бүтээгдэхүүнээ тэлэх зэрэгт ажиллаж байна. Манайд түрүүнд хэлж байсанчлан маш олон буюу 700 гаруй бүтээгдэхүүн байна. Тэднийг хэрэглэгчид маань сайн мэдэхгүй байгаа тул таниулж зөвлөгөө өгөх нь чухал байна.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Манай Гурван гал дэлгүүрийн салбарын нээлт саяхан болоод өнгөрлөө. Нээлтийн үеэр дүүрэн хүнтэй байлаа. Нялх хүүхэдтэй хүмүүс хүртэл оочирлон зогсож байсан. Бид нялх хүүхдээ тэврээд зогсож байхаар нь түрүүлж үйлчлэхэд маш их баярлаж байсан шүү.

Ер нь чанартай бүтээгдэхүүнүүдийгболомжийн үнээр авч байгаадаа хүмүүс маш их байртай байгаа. Дурламаар сайхан бүтээгдэхүүнүүд байна гэсэн сэтгэгдэл маш их ирж байгааг хэлэхэд таатай байна.

ЭНЭ БИЗНЕС ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БӨГӨӨД ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монголынхоо эмэгтэйчүүдийн гоо сайханд улам өнгө нэмэх өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг хүргэж байгаа маань ихээхэн урам зориг өгдөг. Баярласан сэтгэгдлүүд их ирдэг болохоор эрч хүчээр дүүрэн байдаг даа.

Нөгөө талаас, бид албан ёсоор оруулж ирээд ажиллаж байхад гадуур хаанаас нь оруулж ирсэн нь мэдэгдэхгүй, албан бус бүтээгдэхүүнүүд мэр сэр зарагдаж байгааг харахад сэтгэл их өвддөг. Чанар нь маш муу, эрүүл мэндэд халтай бүтээгдэхүүнүүд шүү дээ.

28603   1


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х. Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.