дэлхийд

АНУ-ын төлөөлөгчдийн танхим түүхэн санал хураалт явуулж, ерөнхийлөгч Д.Трампад эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр итгэл эс үзүүлэх шийдвэр гаргалаа. Өмнө нь түүхэнд Э.Жонсон, Б.Клинтон гэсэн ерөдөө 2 л төрийн тэргүүнд ижил түүх тохиож байв. Одоо түүнийг албан тушаалаас огцруулах эсэх шийдвэр Трампын нам бүгд найрамдахчуудын олонхыг бүрдүүлдэг сенатаас хамаарна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх сард Давос хотноо явагдах Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцохоо мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн жил чуулга уулзалтыг өнжсөн юм. Энэ жилийн гол сэдэв нь "Тогтвортой хөгжлыг цогцлоох оролцогч талууд" байх билээ.

6 настай англи охин Tesco-оос авсан шинэ жилийн мэндчилгээний хуудсан дээрээс Шанхай дахь хятад хоригдлуудын бичсэн захидлыг олсон байна. Үүнд "хүчээр ажиллаж буй бидний тухай хүний эрхийн байгууллагуудад мэдэгдэхийг хүсье" хэмээн бичсэн байжээ.

Энэтхэг улс зүүн хойд хэсгийн хэд хэдэн мужийн интернет сүлжээг тасалсан нь хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулаад байна. Шашны мөргөлдөөн, үзэл бодлын зөрчилдөөнтэй холбоотой гаргасан уг шийдвэр нь гэхдээ анхных биш. Зөвхөн 2018 онд Энэтхэг улс 138 удаа интернет "хүчээр" тасалжээ.

УИХ 2020 оны сонгуулийн тухай хуулийг баталлаа. Сонгууль мажоритар тогтолцоогоор 26 томсгосон тойрогтойгоор явагдана. Нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа ялимгүй уртсан 22 хоног болсон бөгөөд 2-р сарын 1-ээс шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах гэнэ.

технологи

Boeing-ийн бүтээсэн, хүн тээвэрлэх зориулалттай сансрын хөлөг Starliner-ийн туршилтын нислэг дэлхийн тойрог зам руу нэвтэрч чадалгүй бүтэлгүйтлээ. Ирэх онд сансрын станц руу сансрын нисгэгч тээвэрлэх зорилгынхоо хүрээнд NASA Boeing, SpaceX-тэй хамтран ажиллаж байгаа юм.

Apple ирэх 5 жилийн дотор хиймэл дагуулын технологи хөгжүүлж, холбогдох үйлчилгээг нэвтрүүлэх төлөвтэй байгаа гэнэ. Тэд өөрсдийн төхөөрөмжүүдтэй нийцсэн дата мэдээлэл боловсруулах зорилгоор энэ чиглэлийг сонирхож байгаа аж.

Финлянд улс хиймэл оюуны боловсролыг дэлхий даяар түгээхийг хүсэж байна. Тэд Хельсинкийн их сургуультай хамтран бэлтгэсэн "Elements of AI" нэртэй 6 долоо хоногийн сертификаттай сургалтаа 5 хэл дээр нээлттэй болгосон байна. Анх уг сургалт гарахад тус улсын хүн амын 1 хувь нь 3 сарын дотор хамрагдаж гайхам амжилт үзүүлсэн гэнэ.

Facebook өөрсдийн төхөөрөмжүүдэд зориулсан үйлдлийн систем хөгжүүлж байгаа гэнэ. Уг үйлдлийн систем нь тэдний Portal, Oculus болон удахгүй гаргахаар төлөвлөж буй AR төхөөрөмжүүдтэй нийцэж ажиллах учиртай гэнэ.

Копенгагений их сургуулийн эрдэмтэд 6000 жилийн өмнө Скандинавын хойгт амьдарч байсан эмэгтэйн ДНХ-г шүдний мөрөөс нь ялган авч, улмаар генетикийн кодыг нь тайлсан байна. Энэ нь түүхэнд яснаас өөр эсээс ДНХ-г нь илрүүлсэн анхны тохиолдол болжээ.

Танилц, Лола. Тэр 6000 настай.

бизнес

Дижитал видео тоглуулагч болон бусад энтертэйнмент төхөөрөмжийн гол лицензүүдийг эзэмшигч TiVo өөрийн өрсөлдөгчдийн нэг Xperi-тэй 3 тэрбум долларын нэгдэл үүсгэлээ. Ингэснээр 2 тал нийт 10 мянга гаруй патент эзэмших болж байгаа гэнэ.

Fiat Chrysler болон Peugeot албан ёсоор нэгдэж, дэлхийн 4 дэх том автогруппийг үүсгэлээ. 50 тэрбум долларын үнэлгээтэй болсон уг нэгдэл ямар нэгэн үйлдвэр хаахгүйгээр 3.7 тэрбум долларыг хэмнэх тооцоо гаргажээ.

Sports Business Journal-аас "Арваны шилдэг баг"-аар NBA-ийн Голден Стэйт Уарриорсыг нэрлэлээ. 2010 онд 450 сая доллараар үнэлэгдэн шинэ эзэнтэй болсон тус баг 3 удаа лигийн аварга болж, 1.4 тэрбум долларын шинэ цэнгэлдэхтэй болж, улмаар 4 тэрбум долларын үнэлгээтэй болоод байгаа билээ.

Intel Израйлын чип хөгжүүлэгч стартап Habana Labs-ийг 2 тэрбум доллараар худалдан авлаа. Ингэснээр тэд өөрсдийн дата төвүүдийн үйл ажиллагаанд AI технологи нэвтрүүлэх зорилготой байгаа юм.

Британийн кино театрын сүлжээ Cineworld гол өрсөлдөгчдийн нэг Cineplex-ийг 1.7 тэрбумаар худалдан авч, Хойд Америкийн хамгийн том нэгдлийг үүсгэлээ. Ингэснээр Cinworld 900 гаруй театрт 10 мянга орчим дэлгэцтэй болж байгаа юм.

Шинэ нэгдлийн брэндүүд

энтертэйнмент

Оддын дайны ертөнцийн ээлжит бүтээл "Rise of Skywalker" Хойд Америкийн зах зээлээс 174 сая доллар, дэлхий даяар нийт 374 сая долларын орлого цуглуулж бокс оффисийг тэргүүллээ. Гурвалын өмнөх ангиуд болох "Force Awakens", "The Last Jedi" нийт 3.3 тэрбумын орлого олсон билээ.

Харри Стайлзын 2 дахь бие даасан цомог "Fine Line" дебют долоо хоногтоо 478 мянган хувь борлогдсон байна. 2019 онд түүнээс илүү амжилтыг зөвхөн Тэйлор Свифт, Post Malone нар л үзүүлсэн юм.

Шинэ жилийн сүлд дуу "All I Want for Christmas Is You" 25 жилийн дараа биллборд чартыг тэргүүллээ. Энэ нь сүүлийн 61 жилд чартын нэгт бичигдсэн анхны шинэ жилийн дуу болсноос гадна М.Кэйригийн хувьд 19 дэх номер нэг бүтээл нь болжээ.

Hollywood Critics Association "Арваны шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр К.Стьюартыг нэрлэлээ. Өдгөө 29 настай Twlight-ийн одын тоглосон бүтээлүүд дэлхий даяар 3.2 тэрбум долларын орлого цуглуулсан гэнэ.

8 настай влоггер Райн Кажи Youtube-ээс 26 сая доллар олж, хамгийн өндөр орлоготой бүтээгчээр нэрлэгдлээ. Ryan's World сувагтаа 22.9 сая дагагчтай тэрээр хүүхдийн тоглоом туршиж, гэр бүлийнхээ амьдралын талаар бичлэг хүргэдэг бөгөөд хамгийн алдартай бичлэгийн үзэлт нь 1.9 тэрбумд хүрсэн байдаг гэнэ.

Хамгийн өндөр орлоготой влоггер 8 настай

алдалгүй унших арван мэдээ

Hypebeast: ASOS 2025 он гэхэд бүрэн байгальд ээлтэй бизнес болно

NYT: Boeing 747 Max-ийн үйлдвэрлэлээ зогсооно

Konbini: Netflix 2019 онд 371 оригинал бүтээл гаргажээ

Vox: Сансар судлалын онцлох 15 зураг

QZ: Шинэ Зеландын бууны эсрэг хууль хэрэгжиж эхэллээ

CNN: Францын дизайнер Унгаро таалал төгслөө

Variety: 2019 оны шилдэг баримтат кинонууд

BBC: Шведүүд яагаад ганцаараа амьдрахыг илүүд үзэж байна вэ?

Eurosport: Федерер олимпод түрүүлэхийг хүсэж байна

The Verge: 2019 оны шилдэг видео тоглоомууд