Unread анх имэйлээс консептээ аван өнгө төрхөө тодорхойлж, вэбсайтаа нээж байсан цаг саяхан. Хүн өөрт ирсэн чухал имэйлийг заавал уншдаг, шинэ имэйл тод хар өнгөтэй ба урдаа цэнхэр бөөрөнхийтэй "unread" гэж харагддаг, имэйлүүд доошоо нэг нэгээр жагсан харагддаг гээд энэ бүхэн бидний эхлэлийн цэг байсан. Гэхдээ үүрдийн зүйл гэж үгүй, шинэчлэл гэдэг зайлшгүй. Хүн төрөлхтөн үеэрээ өөрчлөгдөж, технологийн хөгжил ирээдүйг тодорхойлж буй өнөө үед бид байнга шинийг эрэлхийлж байх учиртай.

Тиймдээ ч бид 2019 оныг бүрэн өөрчлөлт, үсрэнгүй хөгжлийн жил хэмээн тодорхойлсон. Өнгө төрх брэндингээ, контентуудаа, үүнтэйгээ уялдаад вэбсайтаа хүртэл шинэчлэх шаардлагатай болсныг хэлэх нь илүүц биз. Уншигчдадаа улам ойртох, өмнө нь харж дассан тэр өнгө төрхийг хадгалсан хэрнээ цоо шинэ дүрийг олох эрэлд бид гарч удтал бэдэрсний эцэст үр дүнгээ танилцуулж эхэлж буйдаа таатай байна.

2019 оны 11 сарын 30-ны өдөр, Unplug 2019 арга хэмжээн дээр Unread.Today вэбсайт маань шинэчлэгдэн нээгдлээ. Энэхүү шинэчлэл нь харагдах байдлын энгийн нэг хөнгөхөн нүүр будалт бус, шинэ контентууд, цаашдын төлөвлөгөөтэйгөө уясан, суурь кодноосоо аваад уншигчдад эвтэйхэн байдлыг (experience) онцгойлон бодолцож цоо шинээр бүтээсэн платформ юм.

Readability буюу контентийг гаргацтай унших, үзэхийг нэгдүгээрт тавьж, нэг контентийг уншиж дуусахад өчигдрийн контент шууд үргэлжлэн гарах байдлаар тухайн долоо хоногийн контентуудыг маш хялбараар унших боломжийг бүрдүүллээ. Шинэ контентууд маань интерактив, хосолмол болж буй учир үүнийгээ дагаад нэг хэвийн хэлбэрт баригдахгүй контент бүр өөрийн өнгө аястай байх боломжийг мөн хангасан гээд шинэ боломжуудыг тоочоод байвал дуусахгүй олон. Шинэ контентууд нийтлэгдэх бүрд вэбсайтын маань шинэчлэл улам тодорч, шинэчлэл сайжруулалтууд байнга хийгдэж явах юм.

Шинэ вэбсайтдаа тавтай морил.
Баярлалаа.

Зочлох: www.unread.today

Вэбсайтын хаяг