Юнител группийн 20 жилийн ойн хүрээнд зарлаж буй дараагийн бэлэг бол “Өртөө” immersive experience юм. Энэ нь өвөг дээдсээс өнөөдрийг хүртэлх түүхийн холбоог өртөөчлөн мэдрэх дижитал орон зай ба Монголын харилцаа холбооны түүхэн үе шатуудыг технологийн шийдлээр бодит болгож дараагийн үедээ өвлөгдөх үнэ цэнийг бүтээж буй анхны experience гэдгээрээ онцлог. 


Улсын Драмын Эрдмийн Театрын урд талбай дах түр байгууламжид байрлах уг өртөөнд очсон цагаас эхлэн хаданд сүг зургууд амилж, хананы цаана морьд янцгаах чимээ сонстоно. Хаад ноёдын домогт бичээсүүд дахин сэргээгдэж, анхны цахилгаан утас өрөөнд хангинах мэдрэмжийг ӨРТӨӨ танд олгох гэнэ. Юнител группийн бэлдсэн өртөө immersive experience-ээр та зочилж, шинэ түүхийн эхлэлийг хамтдаа бичилцээрэй.

Өртөөний тасалбар

Та 2026 оны 06 сарын 05-ны өдрөөс эхлэн Өртөө immersive experience-д зочлох боломжтой ба тасалбараа зөвхөн Toki апп-аар аваарай. Мөн Family групп үйлчилгээнд бүртгэлтэй аль ч операторын дугаартай гишүүн бүр тасалбарын үндсэн үнээс 50%-ийн хөнгөлөлт авах ба худалдан авсан тасалбарыг буцаах боломжгүй гэдгийг сануулъя.

Тасалбар авах холбоос