“Шинэчлэл бол бидний мөн чанар” хэмээн брэндийн шинэ эрин үеэ зарласан Юнител групп энэ удаад 20 жилийн ойн бэлгүүдээ задаллаа.
Тэд ойн баяраа хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэн, бүх хэрэглэгчдэдээ 20GB дата бэлэглэхээс гадна, гэр бүл бүрд дундын дата, хадгаламжийн эрх зэрэг олон олон бэлгүүдийг бэлджээ. Түүгээр ч зогсохгүй хамгийн том бэлгийн сантай “Супер бэлэгтэй 20 жил” урамшууллыг эхлүүлээд байна.

55 м.кв 2 өрөө байр, RAV4 автомашин, 10 саяын хадгаламж, Юнивишнийн 10 жилийн эрх гэх мэт амьдралд хамгийн ойр, хамгийн хэрэгтэй супер бэлгүүдийг багцалж 20 гэр бүлийг баярлуулах ажээ.
Сонирхолтой нь энэ урамшуулал зөвхөн Юнителийн хэрэглэгчид ч гэлтгүй бүх хүн оролцох боломжтой бөгөөд орон даяар хэрэгжиж байгаа юм.


Тэдний дараагийн алхам нь юу байх бол? 6-р сарын 5-нд олж мэдэцгээе.


