Эрчүүдийнхээ өмнөөс эрчүүд нь хариулах цаг иржээ. Бид энэ удаа өмнөх дугаарын үргэлжлэл болгон, хариулалгүй үлдээсэн цөөнгүй асуултууддаа хариулахыг оролдов. Сонсогчдоос ирүүлсэн сонирхолтой хийгээд амаргүй асуултуудад өөрсдийн бодол санаа, туршлагыг хуваалцан, чадан ядан хариулсан нь энэ билээ. Дараа дараагийн дугааруудаараа илүү сонирхолтой сэдвүүдийг хөндөн ярилцаж, подкастаа илүү хүртээмжтэй, өгөөжтэй байлгахад анхаарах болно оо. 

хураангуй

Эхлэл: Мартын 8 баяр мөн үү?

Асуулт 1: Хурим хийхийг юу гэж боддог вэ? Эрэгтэй хүмүүс үнэхээр хийхийг хүсдэг болов уу?, эхнэр юм уу, эцэг эхийн хүслийг биелүүлэх гэж хийдэг үү? Эхнэр нь л янз бүрийн юм үзэж судлаад энэ ч гоё, ингэж хийе, тэгж хийе гээд байхаас нөхрүүд нь тэр бүр санаачилга гаргаад хийдэг хурим бараг харж байгаагүй юм шиг ээ.
Асуулт 2: Эрэгтэй найзуудаа харахаар нэг ялгаа харагддаг юм. Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө ил гаргаад тайвширдаг бол эрэгтэй хүн гаднаа зүгээр царайлаад, харин дотроо чимээгүй өөрийгөө сэмлээд, депресдээд байдаг юм шиг ажиглагдсан. Энэ ажиглалтыг юу гэж бодож байна? Та нарын хувьд яадаг вэ?
Асуулт 3: Эхнэртэйгээ гэрлэнэ гэж хамгийн анх хэзээ, ямар үед бодож байсан бэ? Яагаад? Хөөрхөн түүх сонсмоор байна. Ер нь эрэгтэй хүмүүс гэрлэх эмэгтэйгээ яаж мэддэг вэ?
Асуулт 4: Эмэгтэй хүнээс зугтмаар санагдах уу? Холдож өөрөөсөө арай сул эсвэл харьцуулагдах боломжгүй өөр мэргэжил, кареер, сэтгэл зүй, гэр бүлийн background гэх мэт зүйлтэй эмэгтэйтэй байж эр хүний “давуу хүч” (manly power)-ыг мэдрэхийг илүү хүсэх үү? Power couple байгаад гаднаасаа гоё ах эгч хоёр харагдаж байсан ч гэсэн хоёр хүчтэй характер хэр их мөргөлдөх вэ? Энэ асуултад логик талаас болон дотоод үзэл бодлоороо чөлөөтэй хариулаасай гэж хүсч байна.
Асуулт 5: Хаанаас ямар мэдээллээр үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаанд суралцдаг вэ? Тэр талаар ер нь нийт эрчүүдийн хэдэн хувь нь боддог, цаг сэтгэл гаргаж судалдаг бол?
Асуулт 6: Өсвөр насны, хорин насны, гучин насны өөрийнхөө хэлбэр хүмүүжлүүдээс аль үедээ илүү дуртай вэ? Өөрийнхөө аль хэсгийг авч үлдээд, аль хэсгийг өөрчлөөд цаашаа явах вэ? 40, 50, 60 настай өөрийгөө ямар байдлаар төсөөлж байна вэ?
Асуулт 7: Эсрэг хүйстнээ харах өнцөг нас насанд ямар болж өөрчлөгдсөн түүхээ хуваалцаач. Жишээ нь арван жилд хөөрхөн охинд дуртай байсан бол их сургуульд хөдөлмөрч охин нүдэнд тусдаг болсон гэдэг ч юм уу. Бүр бага байхаасаа эхлээд энэ хүртэлхээ хуваалцаарай.

Төгсгөл: Дүгнэлт



"Эрчүүд хаачив?" подкастаар эрчүүдийн боловсрол, гэр бүлийн харилцаа, хандлага гэх зэрэг сонирхолтой сэдвүүдийг хамран нийт 7 дугаар бичихээр төлөвлөсөн байгаа бөгөөд та бүхний санал сэтгэгдэл маш чухал юм шүү.

Подкаст маань дараах сувгуудаар танд хүрнэ.

Youtube

SoundCloud

Apple Podcasts

Google Podcasts

Unread