Хүн төрөлхтний соёл уламжлал цаг ямагт ахуй амьдралаа дагаж хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Харин орчин цагт соёлыг дахин хэлбэржүүлэгч хамгийн том хүчин зүйл нь техник технологи болон хувирчээ. Үүний нэг жишээ бол сар шинийн баярын хамгийн эрхэм зан үйл - золголт юм. Онд мэнд орсноо тэмдэглэн ах дүү, амраг садандаа золгодог уламжлал технологийн дэвшлийн тусламжтайгаар цахим хэлбэрт шилжиж буй нь сонирхолтой. Цахим золголт нь биеэр уулзах боломжгүй ойрын хүмүүстэйгээ мэнд мэдэх, холыг ойртуулах боломжийг олгоно. Монголд ч бас вирус тархах эрсдэлтэй ийм үед хүмүүс энэ төрлийн соёлыг хэвшүүлэх хандлагатай байна. Энэ удаагийн нийтлэлээр цахим золголт гэж юу болох, энэ нь ямар үр ашигтай, Монголд ямар боломж байгаа тухай хөндлөө. Энэ бол манай "Технологи уламжлалтай огтлолцох цагаар" цуврал нийтлэлийн эхний дугаар.

Монголчууд аа, та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэл учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

ЦАГААН САРААР ВИДЕО ДУУДЛАГА ХИЙХ ХУВИЛБАР

Алс холын нутагт амьдралын эрхээр суугаа элгэн садантайгаа видео дуудлага хийн холбогдож, амар мэндийг нь мэдэх бол сар шинийн баярт технологи нэвтэрч буйн хамгийн ойрын жишээ. Өмнө нь арай гэж утсаар нэг ярих, эсвэл хоцорсон шуудан захиа илгээх, бүр дараа нь бэлэг нь ирэх мэтээр хөглөж явсан яриа бишгүй сонсогддог. Тэгвэл бидний халаасанд байх төхөөрөмжүүд бүгд дүрсээ харан, дуугаа сонсон бие биетэйгээ мэндчилж, цахимаар учран золгох боломжийг олгожээ. Бид танд хамгийн түгээмэл видео дуудлагын апп-уудыг санал болгож байна.

Messenger: Хүн бүр фэйсбүүктэй болчихсон үед хамгийн эхний сонголт. Гэхдээ бөөн дуудлага зэрэг ирээд байх вий.

Skype: Илүү чанартай дуудлага хиймээр байвал Microsoft-ийн эзэмшдэг Skype-ийг туршихыг санал болгоё.

Viber: Монголчуудын хамгийн түгээмэл ашигладаг чат апп-д холбогдох хүн тань онлайн байж л байх болов уу.

Whereby: Заавал аккоунт үүсгэх шаардлагагүй, зүгээр л линкээ шидэхэд хангалттай.

Zoom: Байгууллагын золгоогоо хийхэд нэн тохиромжтой.

ЦАГААН САРААР ЦАХИМААР МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ДАВЛАГАА

Өөр нэг цахим золголтын хэлбэр бол апп-аар мөнгө шилжүүлэн бэлгээ өгөх юм. Энэ трендийн түүхийг одоогоос зургаан жилийн өмнөөс буюу 2014 оноос эхлэлтэй гэж үзэж болно. Тухайн үед Хятадын технологийн гигант Tencent анхны санаачилгыг гаргаснаараа нийтийн дунд хүчтэй таржээ. Тэд бараг бүх хятад хүний гар утсанд суусан байдаг WeChat апп дээрээ цагаан сард зориулан “Red Envelope” буюу “Улаан дугтуй” гэх цэсийг бий болгосон юм. Энэ нь Хятадын цагаан сараар ахмад настанууд залуу үедээ аз жаргал, эд баялаг ерөөн өгдөг улаан дугтуйтай мөнгийг илэрхийлэх бөгөөд үүнийг ашиглан хэрэглэгчид дотнын хүмүүстээ мөнгө шилжүүлэн баяр хүргэх боломжтой болжээ. Улаан дугтуй өгөх ёс зөвхөн Хятадад ч бус Тайланд, Камбож, Мьянмар зэрэг Азийн олон оронд байдаг тул энэ соёл тус тусын сошиал апп-уудаар дамжин цааш өргөн дэлгэр тархсан нь санамсаргүй хэрэг биш. 2018 онд л гэхэд 768 сая орчим хүн WeChat-ийн улаан дугтуйг ашиглан цахимаар золгожээ. Үүнээс хойш улам боловсронгуй болж буй энэ тренд блокчэйн технологитой холбогдож, Line, Alipay зэрэг топ апп-ууд хүртэл нэгджээ.

Цахим золголт ямар үр ашигтай вэ?

Дэлхий дахиныг айдаст автуулаад буй цар тахлын үед цахим золголт хийх нь маш том эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалж буй хэрэг. Иймээс олон томоохон компани болоод хувь хүмүүс уг соёлыг сурталчилж, цахимаар золгохыг бусдадаа уриалж байна. Гэхдээ цахим золголтыг зөвхөн аюулын харанга дэлдсэн үед л хэрэгтэй эд мэт ойлгож болохгүйг сануулах юун. Та үүнийг ашиглан хол байгаа хайртай хүмүүс, тэр бүр уулзаад байх боломжгүй дотнын найзууддаа мэнд хүргэж болно. Цахимаар золгоно гэдэг нь өөрөө цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэж буй хэрэг шүү дээ.

Монголд цахимаар золгох ямар боломж бий вэ?

Төрөөс айл хэсэж золгуут хийлгүйгээр цагаан сарыг гэртээ өнгөрөөн хамаатан садантайгаа дүрсээ харан ярьж, интернет банкаар ахмадууддаа золгуутын мөнгө илгээхийг уриалаад буй. Үүнтэй холбоотойгоор банкууд цагаан сарын үеэр шилжүүлгийн шимтгэлийг тэглэх заавар аваад байгаа билээ. Гэхдээ Монголд ч бас цагаан сард зориулсан золгуутын цэстэй аппликейшн бий. Энэ бол U-Point апп. Та “Digi Zolgoo” цэсийг нь ашиглан, дөрвөн өөр дүр бүхий олон янзын мэндчилгээнээс сонгож цахим золгоо хийх боломжтой юм. Ингэхдээ та тухайн хүний дугаарыг оруулж, "золголтын мөнгө"-ийг хүссэн хэмжээгээрээ U-Point оноотой цуг илгээнэ. Мэндчилгээний үг зураглал нь тун чиг донжтой бөгөөд “Хар нялхаараа байхад нь өнөөх асуултууд ирсээр л байна уу?”, “Хамаатнуудаа нүцгэлээд л байж байна уу, төмсхөн минь?” зэрэг хошин егөөдсөн үгс хүртэл бий. Золгоо хүлээж авсан хүн зөрүүлээд өөрийн оноонд таарах бэлэг явуулах боломжтой. Хэрвээ энэ апп-ийг хэрэглэдэггүй хүнд золгоо илгээх бол тэр талаар мессежээр мэдэгдэн апп-д нэгдэж орохыг санал болгодог байна.

Та U-Point апп-гүй бол татаж, апп-тай бол update хийн “Digi Zolgoo” цэстэй болоорой.

U-Point

Харин та сар шинээр ямар технологи ашиглаж цаг заваа хэмнэн, соёл уламжлалаа хадгалахаар зэхэж байна даа? Сэтгэгдэл үлдээх хэсэгт өөрийн туршлагыг хуваалцаарай.