Төрийн зөв бодлого боловсруулах, бизнесийн оновчтой шийдвэр гаргахад судалгаа, тоо баримт нэн чухал байдаг. Өнөөдөр бид энэ чухал салбарт тэргүүлэгчдийн нэг "Хараат Бус Судалгааны Хүрээлэн” (IRIM)-ийн гүйцэтгэх захирал А.Долгионыг урилаа. Тэрээр Их Британийн Манчестрийн их сургуульд төрийн удирдлагаар,, МУИС-д социологиор тус тус магистрын зэрэг хамгаалсан бөгөөд IRIM-д 2009 онд судлаачаар орж, 2012 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Бие даасан, хараат бус судалгаа хийж, судалгааны орчин үеийн менежмент, тэргүүлэх арга технологийг нэвтрүүлэн ажиллахын зэрэгцээ хяналт үнэлгээ, сургалт, нөлөөллийн ажил, зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн, 25 үндсэн судлаачтай тус компани өнөөг хүртэл 100 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлж, гадаад, дотоодын 60 гаруй үйлчлүүлэгчийн төслийг амжилттай гүйцэтгэжээ.
Байршил: Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: IRIM буюу Хараат Бус Судалгааны Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Багаар ажиллах
Хэрэглэдэг гар утас: iPhone SE
Хэрэглэдэг лаптоп: Dell XPS
Сошиал хуудсууд: @Dolgiona (Твиттер), Dolgion Aldar (LinkedIn)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?
Аливаа ажлыг багаараа зөвлөлдөж хийхийг эрмэлздэг. Судалгааны ажил гэдэг өөрөө багийн ажил. Шийдвэр гаргахдаа олон талын мэдээлэл цуглуулж, түүндээ үндэслэнэ. Тийм ч учраас манай оффист самбарууд их бий.
Өглөө тэр өдрийн хуваариа хараад 2-3 цаг суух ажилдаа төвлөрч, үдээс хойш олон уулзалт хийдэг. Өдөртөө дунджаар 4-5 уулзалттай байгаад байдаг юм. Ажлын онцлог маань өөрөө сууж бүтээгдэхүүн гаргахаас илүү олон юманд санаа тавьж, хүмүүстэй харилцах, холболт хийхийг шаарддаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
Google-ийн Drive, Calendar гэх мэт аппуудыг мэдээж ашиглана. Мөн манай бүх ажил өөрсдийн хийлгэсэн дата менежмент систем буюу DMS гэх програм дээр явдаг. Мөн мэдээлэл боловсруулж, анализ хийдэг мэргэжлийн програмуудыг тоогоо уншихдаа ашиглана. Мэргэжлийн тал дээр Твиттер дээрээ холбогдох байгууллагуудыг дагаж, мөн төрөл бүрийн онлайн захиалга хийн, имэйлээр мэдээлэл авдаг. Google Scholar-аар холбогдох судалгааны ажлуудыг үзнэ. Монгол дахь мэдээллийг UB Info-аас гүйлгэж хардаг. Мөн LinkedIn-ийг тогтмол хэрэглэдэг.
ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?




ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Ажлаа сайн төлөвлөх нь мэдээж цаг хэмнэнэ. Мөн удирдах ажилтны хувьд зөв хүнд нь зөв ажлыг нь өгч даалгах л хамгийн ихээр цаг хэмнэнэ дээ. Уулзалт хийлээ гэхэд холбогдох судалгаа тайлангуудаас гол зүйлс, гол санаануудыг бэлтгүүлэх гэх мэтээр. Тэгэхээр явцыг нь дүгнэх, үр дүнг нь үнэлэх нь чухал.
ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Олон зүйл дээр л хийх ажлаа тэмдэглэдэг. Дэвтэр дээр хамгийн ойрын, жижиг сажиг ажлуудаа байнга тэмдэглэнэ. Мөн тухайн сард хийх гол ажлуудаа тэмдэглэсэн байдаг. Мөн самбар дээр их бичнэ. Уулзалт, цаг нартай ажлуудаа Google Calendar дээр буулгана. Мөн байгууллагын төлөвлөгөө сар, улирал, жилээрээ DMS дээр байдаг болохоор notification буюу сануулгууд ирдэг. Судалгааны ажлуудаас гадна санхүү, хүний нөөц гээд хариуцах зүйлс олон.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Бусдадаа итгэл үнэмшил төрүүлж, зоригжуулж, шийдвэр гаргахад оролцох боломжийг олгож чаддаг байх. Багаар ажиллахдаа сайн гэх юм уу. Энэ маань ажил дээр ч гэлтгүй найз нөхөдтэйгээ уулзахад ч гардаг болов уу. Уулзаад сайхан энерги авлаа гэдэг юм.
Мөн байнга уулзалт хийж, олон улсын хурал цуглаанд цөөнгүй явдаг болохоор хүмүүстэй харилцаа тогтоохдоо муугүй байх. Нэг олон улсын хуралд явж ирлээ гэхэд танилцсан олон арван хүнээсээ хамгийн чухал гэсэн 5 хүнтэй заавал харилцаа тогтоож, тэр харилцаанаас дараа дараагийн ажлууд эхэлж, боломжууд үүссэн байдаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Судалгааны ажил нь нийгмийн хөгжлийг түргэтгэх бодлого боловсруулахад хэрэгтэй, урт хугацаанд үр өгөөжөө өгөх ажил байдаг. Эргэн тойрондоо өөрчлөлт гаргах боломжтой, үр өгөөжтэй ажил учраас ажлаа сэтгэл хангалуун хийдэг. Ажил маань өөрөө нийгмийн сайн сайхны төлөө учраас заавал ажлынхаа хажуугаар сайн дурын ажил хийнэ, нийгмийн амьдралд идэвхтэй оролцоно гэлгүй урдах ажлаа л сайн хийхийг хүсдэг.
Нөгөө талаас судалгааны ажлын үр дүн дорхноо харагддаггүй. 2 жил нухсан ажил чинь эхэндээ нэг тайлан болж л гарна. Тийм болохоор зарим залуу судлаачид миний ажил ер нь нийгэмд өөрчлөлт, эерэг үр дүн авчирч байгаа юм уу гэж эргэлзэх нь бий. Тиймээс хийж байгаа ажилдаа тууштай, итгэлтэй байх хэрэгтэй. 2008 онд бид Нээлттэй Нийгэм Форумтай хамтран, төсөв яагаад ил тод биш байна вэ гэсэн асуултыг тавьж, "Шилэн түрийвч" гэх санаачилгыг эхлүүлж байсан нь явсаар "Шилэн дансны хууль" болж байх жишээтэй.
Мөн Монголын нөхцөлд талуудын хамтын ажиллагаа дутмаг байдаг. Заримдаа хамтран ажиллах гэж байж гуйгаад байгаа юм шиг санагдах, өөрсдийнхөө л төлөө юм хийх гэлээ гэсэн зэмлэнгүй харцтай тулгарах үе гардаг. Гэхдээ эерэг өөрчлөлтүүд бага багаар гарч байгааг бас хэлэх хэрэгтэй болов уу.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
Бид анх ажлаа нэлээн өргөн хүрээтэйгээр эхлүүлж байлаа. Өнгөрсөн жил стратегиэ шинэчилж, 4 салбарт төвлөрч ажиллахаар болсон. Одоо бид ISO 9001: 2015 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид олон улсын төвшинд хүрч ажиллах зорилготой болохоор энэ стандартыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.
Мөн бодлогын үнэлгээний сүлжээг үүсгээд, 10-20 олон улсын, төрийн байгууллагын мэргэжилтнүүд, судлаачдыг нэгтгээд явж байна. Манай улсын нэг гол дутагдал бол төрийн бодлого үнэлгээгүй явж байна. Тэгэхээр энэ сүлжээ нь үнэлээчид төдийгүй үнэлгээг чухал гэж үздэг хүмүүс, байгууллагуудыг хамруулж, цаашдаа төрийн бодлогыг хараат бусаар үнэлж, зөвлөж явах юм. Манай сүлжээ Ази, Номхон Далайн Үнэлгээний Холбоонд элссэн. Ер нь энэ санаачилга хөгжиж буй орнуудад хүчтэй явж байгаа. Яагаад гэхээр ийм орнуудад донор байгууллагуудын төслийн үнэлгээ голчлон хийгддэг ч өөрсдийн санаачилсан, төрийн бодлогын үнэлгээ хийх боломж гардаггүй.
Судалгаанууд бол хийгддэгээр хийгдэж байгаа. Бид захиалгат судалгаанууд хийхээс гадна өөрсдийн гэсэн судалгааг хийдэг. Үүний нэг нь Social Cohesion and Well-being буюу нийгмийн нийцэл, амьдралын сайн сайхны судалгаа юм. Энэ нь нийгэмд хүмүүсийн итгэлцэл, хамтын ажиллагаа, бие биеэ хүлээн зөвшөөрөх байдал ямар байгааг удаан хугацаагаар судалдаг суурь судалгаа юм. Өөрөөр хэлбэл нийгмийн барометр/индикатор юм. Манайд энэ төрлийн судалгаа хомс байдаг учраас олон улсын байгууллагууд их асуудаг байсан. Ер нь гадны орнууд энэ судалгаанд мөнгө их зарцуулж, олон жилээр хийдэг. Бид Олон Улсын Социологийн Холбооны гишүүний хувиар 2014 онд олон улсын хурал дээр энэ судалгааг эхлүүлнэ гэж амлаж байсан бол өнгөрсөн жил хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулсан. Энэ жил 2 дахь жилдээ хийгдэнэ. 10 жилийн дараа гэхэд ихээхэн үнэ цэнтэй судалгаа болсон байх байх. Түүхий датагаа ч гэсэн бид ил тавина гэж бодож байгаа. Бусад судлаачид ашиглаж болохоор.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?
Өглөө төвлөрч суухдаа хөгжим сонсдог шүү. Уламжлалт сонгодог хөгжимд дуртай. Ялангуяа энэтхэгийн уламжлалт хөгжим, африкийн уламжлалт хөгжим сонсдог. Төгөлдөр хуурч Марта Аргеричийн аялгуунуудыг бас онцолъё.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?
Чарльез Буковски гэдэг зохиолчийн Ham on Rye, Post Office гэсэн хоёр номыг уншиж байна. Кристофер Хитченсийн God Is Not Great: How Religion Poisons Everything гэх номыг харин залуустаа санал болгоё. Шашны хортой, муу үр дагаврын тухай харуулсан ном. Түүний мөн мэтгэлцээнүүдийг үзвэл сонирхолтой. Манайд номын дэлгүүр орохоор баахан л шашны номууд байна. Шашингүй үзлийн тухай нэг ч ном алга. Мөн энэ чиглэлээр Ричард Даукинсын номууд зүгээр шүү.
За тэгээд мэргэжлийн сэтгүүл, өгүүллүүдийг бол байнга л уншина.
ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Нээлттэй хүн. Олон төрлийн хүмүүстэй харилцдаг болохоор энэ нь ажилд эергээр нөлөөлдөг шүү.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Голдуу шөнө 01 цаг гэж унтаад өглөөд 7.30-8 цагийн хооронд босдог.
ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Гэртээ байх, найзуудтай уулзах дуртай. Сүүлийн үед хагас бүтэн сайнд боломжтой бол хотоос гарч агаар салхинд байхыг эрмэлздэг болсон. Өөр янз бүрийн дугуйлан, арга хэмжээнд оролцоод байдаггүй.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?
Хийж байгаа ажлаасаа, ажлын хамт олноосоо ихээхэн урам зориг авдаг. Нэг санаа бодоод тэр нь 2-3 жилийн дараа ажил болж, нийгэмд ямар нэг байдлаар бага ч гэсэн өөрчлөлт гаргасан байхыг харахад урамтай. Би өөрөө бодлого, засаглалын сэдвийг их сонирхдог болохоор энэ чиглэлийн хараат бус судлаачдаас бас үлгэр дууриал авдаг.
Мөн надад их нөлөөлдөг хүн гэвэл Кристофер Хитченсийг дурдаж болно.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Амьдралаас авсан нэг зөвлөгөө бий. 2014 онд бие өвдөөд, эмнэлэгт хэвтсэн. Хэт их оюуны ачаалал л авсан юм шиг байгаа юм. Түүнээс хойш аль болох алхаж, агаар салхинд гарч, нэг хэсэг уншихаа байчихаад байсан уран зохиолын номуудаа эргэн уншиж эхэлсэн. Тийм төрлийн ном эргээд уншихад үнэхээр сайхан байсан шүү. Хөдөлгөөнтэй байхын тулд фитнесст явж болох ч 4 хананы дунд байгалийн сайханд алхахыг эрмэлздэг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?
Хоёр гурван юм хэлмээр байдаг юм. Залуучуудад англи хэлтэй болох хэрэгцээ улам их нэмэгдэж байна. Тухайн мэргэжилдээ хэчнээн сайн байлаа ч англи хэлний чадвар тааруу байх нь карьерын хувьд өсөж дэвжихэд саад болж байна. Мэдээж англи хэл сайн сурах нөхцөл хүн бүрт өөр өөр байгаа нь мэдээж. Тиймээс тухайн нөхцөлдөө тааруулаад хичээхээс өөр аргагүй. Манай зарим ажилтнууд ажил дээр гараад англи хэл нь сайжирдаг. Ажлын маань 80 хувь давхар англи хэл дээр явдаг болохоор тэр байх. Энэ мэтээр өөрийгөө гарцаагүй сурах нөхцөл байдалд оруулж болох юм. Бүх л салбарт, ямар ч ажил хийсэн, англи хэлтэй л болох хэрэгтэй байна.
Бас эрүүл мэндээ сайн анхаарч байгаасай гэж хүсдэг. Биднээс дээших үеийнхэн янз бүрийн суурь өвчтэй байх нь элбэг юм. Тиймээс залуучууд бид биедээ анхаарал тавих хэрэгтэй. Эрүүл байхад бусад нь болно гэдэг дээ.
Эцэст нь залуучуудаасаа хүсэх нэг зүйл байна. Нийгмийн 2 давхаргын ялгаа улам ихсэх хандлагатай байгааг сайн анзаараасай. Хааяа энд тэнд үеийн залуустай ярилцлага, нэвтрүүлэгт ордог. Тэгэхэд зарим нь өөрсдийнх нь сайн явж байгаа нь, бусдын тааруу явж байгаа нь хэр их бага ажиллаж хөдөлмөрлөж байгаагаас, арчаатай арчаагүй байгаагаас болж байна гэх мэтээр ярьдаг. Гэвч угтаа хүмүүст анхнаасаа ямар боломж олгогдсон, ямар орчин нөхцөлд өсөж хүмүүжсэн зэрэг боловсролтой болоход, боломжуудыг хүртэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Тиймээс энэ ялгааг сайн анзаарч, үүнийг холдуулах бус ойртуулахын төлөө юу хийж болох вэ гэдэг дээр нийгмийн хэлэлцүүлгийг өрнүүлдэг байгаасай гэж хүсэж байна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
Манай нэг үүсгэн байгуулагч, МУИС-ийн социологийн багш Ч. Тамирыг санал болгоё. Ардчилсан хөдөлгөөн, нийгмийн эсэргүүцэл гэх мэт сонирхолтой сэдвүүдийг судалдаг, өвөрмөц арга барилтай, академик салбарын шинэ үеийн төлөөлөл болсон хүн.
Гэрэл зургийг Б.Батзаяа (Зак)
Сэтгэгдэл бичих (21)


m marz 2018.03.15 77.111.245.14
bult bult userj baiga yum shig baisnaa etseste zalusda zahih neg zuil bn ged uurigu hichneen mundad chadvarlag busgui bolhoo batlaad haychihlaa
R RESPECT 2017.10.15 202.179.25.59
Эцэст нь залуучуудаасаа хүсэх нэг зүйл байна. Нийгмийн 2 давхаргын ялгаа улам ихсэх хандлагатай байгааг сайн анзаараасай. боловсролтой болоход, боломжуудыг хүртэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Тиймээс энэ ялгааг сайн анзаарч, үүнийг холдуулах бус ойртуулахын төлөө юу хийж болох вэ гэдэг дээр нийгмийн хэлэлцүүлгийг өрнүүлдэг байгаасай гэж хүсэж байна https://youtu.be/_dWaRn3uowQ
З Зочин 2017.06.19 66.181.182.144
Deer 1 arga hemjeen deer harj baisan buruu gazraa ih l zohimjgui heterhii zadgai ayaglaad baina uu daa gemeer baisan shu. Mundag lag yum yaridgui l yum shig baina lee
g guest 2017.05.15 210.255.58.157
aay neg l lag lag nom yarisan humuus Mongoloor duuren bna, yasan ch tsegtsgui yaridag yum, iim turshlaga baga huniig zahiralaar tavichih l yumdaa. ur uguujgui sonirholgui yariltslaga boljee busdiigaa bodvol, tsarai n bol huurhun l ohin bnshdee
? ? 2017.05.09 202.131.230.251
Ярьсан зүйлд нь биш, царайг нь л харцгаасан юм шив дээ. Матар гэж байгаа хүн бол тэртээ тэргүй амжихгүй, өөрийг нь тоохгүй гэдгийг дотроо хамгийн сайн мэдэж байгаа болохоор л гадна иймэрхүү муу үг хэлж байгаа юм л даа.
S Sudalgaa 2017.05.05 202.9.43.102
... судалгааны ажлын үр дүн дорхноо харагддаггүй. 2 жил нухсан ажил чинь эхэндээ нэг тайлан болж л гарна. Тийм болохоор зарим залуу судлаачид миний ажил ер нь нийгэмд өөрчлөлт, эерэг үр дүн авчирч байгаа юм уу гэж эргэлзэх нь бий. Тиймээс хийж байгаа ажилдаа тууштай, итгэлтэй байх хэрэгтэй
З Зочин 2017.05.01 202.179.24.127
Оюун санаа, үзэл бодол, хийсэн үйлдлээрээ манлайлах манлайлагчид манай улсад тун хэрэгтэй байна. Ийм залуу, манлайалагчид гарч ирж байгаад баяртай байна. Атаархсан, давшилсан гарууд чалчиж л байг.
З Зочин 2017.04.27 202.131.227.42
Dolgion zarimdaa arai l tsegtsgui sonin yarih yum aa. Sain tuluvshuugui ch yum uu. Uuruu sudalgaany turshlagagui bol mergejliin humuusee tushiglej ajillahaas, bagaar ajillahaas oor argagui. IRIM yer ni bol ashgiin toloo biznessiin l baiguuullaga shuude. Tegeheer yag togtson sedev geheesee iluu ashig olohyn toloo l ajilladag baiguullaga. Oird ajluud ni jaahan chanargu shumjleld urtuj bga gej sonsson yavaanda gaigui boloh biz
Y Ya 2017.04.24 66.181.184.87
Ene odoo yu ve? nurshaa yariatai, chadal muutai zahiral ch geh shig. matar matar. Saihan energy ogdog ch geh shig enees odoo energy avah uu ha ha
Н Нэг санал 2017.04.21 141.4.222.132
Юуны өмнө танай хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна, нийтлэлүүд цомхон мөртлөө их чанартай байдаг :) Нэг санал болгох зүйл байна: Орж байгаа хүнийхээ овог нэрийг эхэнд нь бүтэн бичвэл их зүгээр шүү!
S Shilen dans 2017.04.21 103.9.90.130
Шилэн Дансны хууль бол зөв л дөө тэр тагнуул эдр гэдгээ болиорой тэртээ тэргүй гадаадууд ашиглахаа хүрвэл хакдчихна шдэ
S Shilen dansni huuli 2017.04.21 202.179.26.121
Shilen dansni huuliig yamar ch orond gadaadin tagnuul, ene ulsin sul talig harahin tuld ashigladag. Bidnii buh uil ajillagaa il bson ni ayultai gej sudalgaanuud bdg...
P Perle 2017.04.21 89.204.153.250
Mash uhaalag busgui baina. Iim zaluuchuud olon bolohiig yrooy! Hun bolgon dor buree hicheej, shaltag toochih bish, bolomjiig harj uragsh temuuleesei! Ajiliin amjilt hisey
B BronHe 2017.04.20 145.33.26.62
Unshdag nomnuudiig list iig busad humuust mun adil sanal bolgoj bna. Christopher Hitchens, Richard Dawkins, Sam Harris ba Andy Murray narin podcastuudiig sanal bolgoj bna.
U Unshigch 2017.04.20 202.70.40.246
Mundag mergejilten bn daa. iluu dutuu ymgui. Haraat bus sudalgaa chuhal shuu, ene namtai holbootoi sudalgaanuud garuud bol butehgui
d doesn't matter 2017.04.20 193.0.108.44
1. iim zaluu zaluu hun gehed ih mundag, zuv bodoltoi ohin bn, zuvluguunuud mash ih taalagdlaa. Ulam ih amjil husii. Nas chatsuu emegtei hunii huvid ih uram avlaa :) 2. haanaas n ch harsan tsarailag ohin bshd, ene door bichtsen hunii nud n yatsin bol?
З Зочин 2017.04.19 193.6.53.159
ene unread buland odod bolohiin huslend oroltsogchid baidag boljee. Hun tsuuhun unshdag bolohiin tsondon doo
З Зочин 2017.04.19 202.21.106.141
Хааяа энд тэнд үеийн залуустай ярилцлага, нэвтрүүлэгт ордог. Тэгэхэд зарим нь өөрсдийнх нь сайн явж байгаа нь, бусдын тааруу явж байгаа нь хэр их бага ажиллаж хөдөлмөрлөж байгаагаас, арчаатай арчаагүй байгаагаас болж байна гэх мэтээр ярьдаг. Гэвч угтаа хүмүүст анхнаасаа ямар боломж олгогдсон, ямар орчин нөхцөлд өсөж хүмүүжсэн зэрэг боловсролтой болоход, боломжуудыг хүртэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Тиймээс энэ ялгааг сайн анзаарч, үүнийг холдуулах бус ойртуулахын төлөө юу хийж болох вэ гэдэг дээр нийгмийн хэлэлцүүлгийг өрнүүлдэг байгаасай гэж хүсэж байна.
J J-d 2017.04.19 202.70.40.134
Хүний зургыг биш ярьсан зүйлүүдийг нь анхаарч, авахыг нь авдаг болоосой! PS: Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.
З Зочин 2017.04.19 103.229.120.194
Хөөрхөн л бүсгүй байна даг. Би бол лав л date хийнэ. Тэр доор бол гоо сайхны "мээдрэмж бээхгүй"......
j j 2017.04.19 183.81.171.135
Хамгийн эхнийхар зургийг хараад ямар хөөрхийн бэ гэсэн чинь доошлох тусам биш болоод явчихваа гэж...