Өнөөдөр бид монгол инженерийн гараар бүтсэн нэгэн шинэ технологийг танилцуулж байна. Үүнийг хөгжүүлэгч нь Японы Тошиба компанид автоматжуулалтын системийн инженерээр ажиллаж байгаад Монголдоо ирж, Шинэ Монгол Коосэн сургуулийн захирлаар ажиллаж буй Ш.Буянжаргал. Тэрээр монголчуудыг технологид улам ойртуулах, энэ талын мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор айл бүрт байдаг зурагтыг компьютер болгон хувирдаг бүтээгдэхүүн гаргасан нь энэ юм. Ингээд төрөл бүрээр хөгжүүлэх боломжтой, хэрэглэж дадвал үр нөлөө нь өндөр Техгэр-тэй танилцана уу.
Бизнесийн нэр: Техгэр
Бизнесийн хаяг: 13-р хороолол, Шинэ Монгол Коосэн сургууль
Бизнесийн чиглэл: Эмбеддед технологи, програм хөгжүүлэлт, компьютер
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 12-р сар
Үүсгэн байгуулагч: Ш.Буянжаргал
Сошиал хаяг: ТехГэр (фэйсбүүк хуудас)

Бизнесийн санаагаа анх хэрхэн олсон бэ?
Миний бие 10 гаруй жил Япон, АНУ-д суралцаж, Тошиба компанид автоматжуулалтын системийн инженерээр ажиллаж байлаа. Энэ үеэс ер нь улс орон яавал хөгждөг юм бэ гэсэн асуултыг өөртөө тавьсаар ирсэн. Тэгээд нэгдүгээрт, эрдэм боловсролтой болох ёстой юм байна. Хоёрдугаарт, юмсын болон зүйлсийн эмх цэгцийг олж чадвал нийгэм хөгждөг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч, түүндээ бат итгэсэн. Эрдэм гэдэг нь орчин үед технологийг эзэмших эрдэм, боловсрол гэдэг нь зөв хүн байх гэдэг талаасаа юм. Энэ ч утгаараа би Монголдоо ирээд Шинэ Монгол Коосэнгийн захирлаар ажиллаж, монгол инженерүүдийг бэлтгэх үйлсэд гар бие оролцож явна. Харин нөгөөх эмх цэгцтэй байх гэдэг асуудал дээр нэмээд технологийн эринд амьдарч буй бидэнд digital literacy буюу "цахим бичиг үсэг тайлагдалт" гэдэг ойлголт хэрэгтэй юм байна гэж үзэн энэ төслөө эхлүүлсэн.
Үүнээс гадна одоогийн "завгүй" нийгэмд эцэг эх болон хүүхдийн харилцаа хангалттай бус байна, гэр бүлийн дулаан уур амьсгалыг бий болгох шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Эдгээрийг шийдэх ямар арга байж болох вэ гэж бодсоор энэ ажлыг эхлүүлсэн дээ.

Анхны хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдсэн бэ?
Энэхүү төслөө би ажлын бус цагаар, шөнө орой болон амралтын өдрөөр сууж хөгжүүлсэн. Тиймээс зарцуулсан цаг маань миний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт. Зунаас эхэлж судалгаа хийн, хөгжүүлэлт, туршилтуудаа хийсээр 4 сарын дараа гаргасан.
Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?
Софтвэйр хөгжүүлэх ажилд маань Японд хамт коосен сургууль төгссөн, одоо тэндээ мэргэшиж, томоохон компаниудад ажиллаж байгаа монгол инженерүүд зөвлөж байсан.

Танай бүтээгдэхүүний онцлох, давуу тал нь юу вэ?
ТехГэр бол айлуудын телевизийг компьютер болгох чадалтай алгын чинээ төхөөрөмж. Айл бүрт телевиз байдаг. Харин компьютер бол үгүй. Бид үүнийг хамгийн хялбараар, хамгийн үр ашигтайгаар, хамгийн хямдаар шийдэж байгаа юм.
Төхөөрөмжийн маань суурь нь Raspberry Pi. Алгын чинээ энэ жижиг компьютерийн ганц сул тал нь рам (RAM) багатай. Тиймээс хүчтэй програм, их зүйл ачаалж болдоггүй. Би энэ асуудлыг шийдэхээр хэрэггүй зүйлсийг нь хасаж, рамд үзүүлэх ачааллыг багасгасан гэж хэлж болно. Датабаз үүсгэхэд MySQL ч юм уу ямар нэг софтвэйр ачаалахгүй байгаа буюу нэг ёсондоо оптимизаци хийсэн гэсэн үг.
Техгэрт бага, дунд ангийн хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрүүд, агуулгууд бий. Математик, монгол хэлээс гадна гадаад хэл, програмчлалын хичээлд голлон анхаарсан. Өөрийн вэб аппликэйшнийг ашиглаж оффисийн бүх төрлийн програм дээр ажиллаж, код бичиж, интернетэд холбогдож болно. Монгол хэл дээр бичигдсэн, илүү хялбархан компьютер гэсэн үг. Гарын удирдлага, товчлолууд нь яг л Windows үйлдлийн систем шиг. Зураг үзэж, дуу сонсож, кино үзэж болно.
Төхөөрөмж маань заавал интернет шаардахгүй. Оффлайн орчинд ажиллаж, ашиглах боломжтой програмууд, сургалтын гарын авлагууд бий. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хөтөлбөрт шууд хяналт тавьж, цахим номын сангаас ном уншиж, хамтдаа асуулт хариултын АХА тоглож, оройдоо караоке дуулан стрессээ тайлж болно. Нэг ёсондоо гэр бүлийн уур амьсгалыг нэмэгдүүлэх шууд боломжтой.

Танай бүтээгдэхүүн ямар боломжуудыг багтаасан бэ?
ТехГэр дэх аппликэйшнүүдийг сурагч, хүүхдүүдэд зориулсан болон гэр бүлд зориулсан гэж 2 хувааж болно. Хүүхдүүдэд зориулсан аппликэйшн өмнө дурдсанчлан шууд хичээлээ давтаж, шинэ зүйлсийг бие дааж сурахад чиглэгдсэн. Англи хэлний хичээл дээр жишээ нь дасгалууд дээр шууд ажиллаж, дуудлагыг нь сонсон давтаж болно. Эцэг эхчүүд "Яст мэлхий" гэдэг нэмэлт апп-ийг ашиглан хүүхдээ хоцрогдолтой бол нэмэлт давтлага хийлгэж болно.
Гэр бүлд зориулсан апп-ууд мөн хэд хэд бий. Гэрт байдаг элдэв зүйлс хадгалдаг хайрцгийг эмхлэх, доторхыг нь цэгцтэй байлгахад зориулагдсан бүртгэлийн "Маш нууц хайрцаг" нэртэй апп байна. Мөн "Сим Сим" гэдэг нэртэй апп-аар дамжуулж хиймэл оюун хөгжүүлэн, тухайн айлын эргэн тойронд байгаа айлуудтайгаа аливаа зүйлсээ солилцох, өгч авалцах боломжийг хангахаар ажиллаж байна. АХА, караоке зэрэг апп-ууд дээр өөрөө дуу, асуулт нэмж хасаж болохоор хөгжүүлсэн.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн юу гэж тодорхойлсон бэ?
Миний хувьд Монгол улс "технологич үндэстэн" болох ёстой гэж бат итгэж, энэ чиглэлд бүх зүйлээ зориулж байна. Монголчууд бид шинэ, дэвшилтэт технологийг хэрэглэхдээ баярлаад л, сүрдээд л, ид шидийн юм шиг хүлээж авах биш, харин ч түүнийг мэдэрч, утга учрыг нь ойлгож, технологитой найз болох ёстой. Монголдоо тохирсон технологи, шинэ санааг гаргалаа гэхэд түүнийг хийх арга ухааныг ойртуулж, бодит болгох чадвартай болох хэрэгтэй байна.
Бараг ямар ч түүхий эд, баялаг, нөөцгүй гэж хэлж болох Япон улс баахан материал энд тэндээс цуглуулаад, түүн дээрээ тултал нь ажиллан боловсруулалт хийгээд эргүүлээд заран хөгжиж байна. Үүн шиг бид технологитой найз болж, түүний бололцоо потенциалыг ашиглах ёстой. Ядаж л 35 нас хүртэлх бүх залуус маань арван хуруугаараа чөлөөтэй шивдэг болоход эдийн засгийн үр ашиг нэлээд нэмэгдэнэ шүү.

Бизнестээ баримталдаг зарчим, үнэт зүйлс тань юу вэ?
Би ажилдаа хичээж байгаа хүн бүрт боломж нээлттэй байх ёстой, боломжийг нээж өгөх ёстой гэдэг зарчмыг барьдаг хүн. Гэр хорооллын, захын дүүргүүдийн боломж багатай, юм суръя гэсэн ч компьютергүй, сурах бичиггүй сууж байгаа хүүхдүүд, гэр бүлүүдийг манай гол хэрэглэгч болох байх гэж энэ бүтээгдэхүүнийг гаргасан. Технологи хүнд боломж нээж өгдөг, энэ бүтээгдэхүүн өөрөө тэдний ирээдүйг нээх учиртай.
Яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Яг одоо бол бүтээгдэхүүнээ зах зээл, олон нийтэд таниулах тал дээр анхааран ажиллаж байна. Бүтээгдэхүүн маань бүх татвар, гар, хулгана, бүр баттерей нь хүртэл ороод 260 мянган төгрөгөөр борлогдож байгаа юм. Олон тоогоор борлогдвол зардлыг цаашид багасгаж, үнийг буулгах боломжтой.
Үүнээс гадна бид бүтээгдэхүүнээ зөвхөн гэр бүлд зориулсан биш, өөр олон хэрэглээтэй болгох талаар ажиллаж байгаа. Техгэр дээр суурилан төрөл бүрийн хөгжүүлэлтүүд, вэб аппликэйшнүүд гаргах боломжтой. Дэлгүүрийн киоскоос эхлүүлээд л. Энэ тал дээр санаачилга гаргаад хамтран ажиллах хүмүүст миний үүд хаалга үргэлж нээлттэй.
Коосенд сурч байгаа сурагчид маань үүн дээр аль хэдийнэ ажиллаад эхлэсэн. Фитнесийн бүртгэл хийдэг аппликэйшин хөгжүүлээд борлуулалт хийж байгаа хүүхдүүд ч байна. Бид удахгүй IoT буюу юмсын интернетийн чиглэлээр хэрхэн бүтээгдэхүүн хөгжүүлэх вэ гэдэг сургалтыг хөтөлбөртөө оруулахаар зэхэж байгаа.

Энэ бизнесийг хийхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?
Айл бүхэнд компьютертэй болох боломжийг олгоно гэдэг өөрөө их эерэг зүйл. Компьютер шууд худалдаж авах боломжгүй байгаа хэсэгт илүү боломж олгож байна гэсэн үг. Ялангуяа өсвөр насныханд компьютертэй танилцах, илүү сонирхох боломжийг олгоно гэж найдаж байгаа. Технологийн ертөнцийн шинэ давлагаа болох IoT-ийг сонирхох залуус улам олшрох байх.
Гэр бүлд зориулсан нэмэлтүүдийг ашиглаж гэр бүлүүдийн харилцаа сайжирна гэж мөн итгэж байгаа. Дулаан, бүтээлч уур амьсгал бүрэлдээсэй гэж хүсэж байна.
Хэцүү бэрхшээлтэй тал мэдээж зөндөө бий. Явцын дунд шийдээд шийдээд явна. Одоогоор бол шинэ бүтээгдэхүүнийг таниулж, нийтийн хэрэглээ болгох үе шатыг давах л хамгийн хэцүү нь гэж харж байна даа.

Хөгжүүлэлтийн үед учирсан хамгийн сургамжтай явдал?
Бид төхөөрөмжөө гаднаас захиалгаар авчирч шийдэж байгаа. Үүнийгээ Монголын хилээр оруулах л хамгийн хэцүү санагдсан. Янз бүрийн татвар төлөхөөс эхлээд, процессийн хувьд хүнд сурталтай санагдсан шүү.
Гэрэл зургийг Б.Төмөрбэх
Сэтгэгдэл бичих (13)


Б Батсоёл 2017.01.22 79.224.107.249
Raspberrypi ~20-35$ -р аваад телевизорт холбочих юм байна. Нэмж хийсэн зүйл нь дэлгэцийн драйвер байж болох юм. Гэхдээ ихэнх нь бэлэн байдаг. Тиймээс технологи шийдэл талаасаа бол 0, бэлэн будааг дамлаж байна. Харин ядуу баян гэлтгүй бүх монгол өрх компьютертэй болох ёстой гэдэг бол зөв сайхан санаа байна. Гэхдээ 260 мянгаар тэд дийлэх үү? Арай л худлаа л даа. Үнийг ядаж 100 дотор оруулах хэрэгтэй. Гэхдээ гааль татвар асуудал гэдэг нь үнэн л дээ. Би германаас тусламжийн компьютер оруулах гээд гаалийн хэдэн балай юмтай хэрэлдээд хаяж байсан. Дунд сургуулиудаар төлбөргүй тараачихъя гээд байхад заавал татвар авна гэж дайрдаг ёстой солиотой шаарнууд байна лээ. Тэрнээс өндөр хөгжилтэй оронд ийм тусламжийн аян юм гэхэд 20-30 мянган компьютер дороо цуглачихмаар л юм байна лээ. Гааль бол Буяныг лав оруулдаг гэдэг ёстой худлаа шүү!!! Буяныг хөөж, бузрыг оруулж цусалдаг газар болсон юм байна лээ.
F FYI 2017.01.11 122.201.31.8
9 мөр кодоор ийм апп зохиож болж байна. Та хэдэн мөр код бичих бэ?! https://m.facebook.com/story.php?story_fbid=1591373564212818&id=1567615706588604
g galaa.mn 2017.01.10 27.123.214.94
Залууст интернет нөүтбүк англи хэл 3 байхад болоош дээ. IT чиглэлээр бүгдийг сурна. Эхнээсээ хүүхдүүдийг Линукс ubuntu ашиглуулж сургах хэрэгтэй. Гадуур 2,3r ve i3 4gb ram 15.6 inch led display хуучин notebook ломбарданд 300-s эхлээд байна ш дээ. Заавал 260-р ийм юм авах шаардлага байна уу? Дугуйг шинээр бүтээх хэрэггүй гэдэг үг байдаг даа.
z zochin 2017.01.10 202.70.46.20
Ийм юмыг хараад зүгээр сууж чадахгүй ээ. Өөрсдөө Монголдоо бүтээсэн үнэ хямд жижиг сургалтын хавтан цаагуур зөндөө л байна. Ядаж тийм юм аа дэмжнээ хө.
Б Бурхан 2017.01.10 103.229.122.209
Юун hadoop вэ hadoop server бол кластр компьютинг хийхэд ашигладаг. Apache Nginx Node.js дээр server ээ хий сүртэй сүртэй юм ярьж суухаасаа ичээсэй
B Batkhuyag IT Park 2017.01.09 103.229.122.176
анддаа амжилт хүсье, Техгэр нэрийг олон хүн ухаанаа уралдуулан байж гаргаж ирсэн юм шүү, их амжилт гаргаарай хэмээн машид итгэн дээлийнх нь захыг мушгиж сууя, өндөрт өргөж яваарай! Дэмжлэг хэрэгтэй бол манай Парк, Техгэрийн үүд хаалга үргэлж нээлттэй шүү
F FYI 2017.01.09 122.201.31.8
Web app хөгжүүлдэг бол LAMP биш зөвхөн LA - ашиглаад динамик веб яаж хийж болох талаар бодоод үзээрэй. Өөрөөр хэлбэл DB д зориулсан софтвэйр ашиглахгүйгээр. Энэ нь компьютерийн ресурсийг ямар их хэмнэх боломжтойг бас бодоод үзээрэй. Мөн Монгол хэл дээр энэ талаар суралцах боломжтой юу?
F FYI 2017.01.09 122.201.31.8
Суралцах боломж хүн бүрт тэнцүү бус байгаа. Виндөүс гэдэг хайрцаг авч тавиад хөзөр тоглоод өнгөрч байна. Хошин шогийн жүжигчний хөдөлмөр ямар үнэтэйг бас бодож үзэх хэрэгтэй. Юу бүтээж байна?! Өөрөө хийх чадвартай бол хийгээд эргэн тойрны хүүхдүүд, хүмүүсийг эрдэмд сургах хэрэгтэй. Чадахгүй бол дуугүй байх хэрэгтэй. Бурхан Мөрөөдлөө зорилт болгоно уу. Амжилт хүсье!
F FYI 2017.01.09 122.201.31.8
Сайн судлаад сэтгэгдэл бичих хэрэгтэй. Энэ технологийг ашиглаад ийм юм хүмүүс хийчээд байна. http://en.usp-lab.com KISS гэж үг бас байдаг. Java, CSS, hadoop гээд хэдэн түлхүүр үгээр хөөрцөлдөөд мэддэг царай гаргах хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
D DREAMMER 2017.01.09 31.134.191.116
Зааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааз
Б Бурхан 2017.01.09 202.55.183.173
Raspbian Lite татаж суулгаад OpenOffice татаад суулгачих тэгээд Powerpoint-н iSpring гээд Add-Ons татаж суулгаад хэдэн асуулт хариулттай юм хийгээд webpage гээд export-лочих sudo apt-get install apache2 гээд нөгөө export-лосон presentation-ээ /var/www/ руу хуулчих sudo nano /etc/networking/interfaces -д raspberry pi-нхээ ip-г статикаар тохируулж өгөөрэй хэдэн хадмалтай караокены клип татаж аваад omxplayer clip.mp4 гэх мэт тоглуулаад байж болно. 260 мянгийн shitty product ингээд л хийчихлээ. Мөнгө олох гэхээсээ илүүтэйгээр хэрэглэгчээ бодож хийх хэрэгтэй. 260 мянгаар хангалттай dual core notebook авна Raspberry Pi-с хангалттай өндөр үзүүлэлттэй хүн болгоны ашигладаг windows үйлдлийн системтэй хэрэглэхэд хялбар бас зөөврийн нэмэлт дэлгэц ч шаардлагагүй. Бас ямарч CSS, Javascript ашиглаагүй веб анх удаа харлаа шууд бүгдийг нь HTML-р биччихсэн :))
Б Бурхан 2017.01.09 202.55.183.173
Энэ хүүд самар өг .............................................................................................................................................................................................................................................................................
z zochin 2017.01.09 202.9.42.73
өөрсдөө авчих гар, хулгана, raspberry pi /embedded pc/ 260 мянгаар танайхаас заавал шаардлагагүй гэж санагдаж байна. Яг үнэндээ 100 мянгад л авна. Инженерийн бус хүмүүст болон хүүхдэд бэлэн юм, үнэ нэмж зарах бизнес гэж ойлголоо.