Хааяа хааяа гар утсан дээрээ тоглоом тоглоy цаг нөхцөөх, эсвэл стрессээ тайлж тархиа амраах нь байдаг л үзэгдэл. Гэхдээ тэр бүр уйдаахгүй мөртлөө донтуулахгүйгээр тоглоод байхаар тоглоомнууд амархан олддоггүй. Тиймээс өнөөдөр та бүхэнд Unread гар утасны сонирхолтой бөгөөд үнэгүй 5 тоглоомыг санал болгож байна.
The impossible letter game

Тоглогч өрөөд тавьчихсан олон үсэг дунд байгаа нэг ширхэг өөр үсэг юм уу тоог олох ёстой. Үе давах тусам үсэгнүүд жижгэрч олон болдог тул нэн ээдрээтэй. Хараа, анхаарал нэн шаардсан энэ тоглоомыг тоглож үзээрэй гэж зөвлөж байна.
Татах: iOS / Android
UFC

Сүүлийн жилүүдэд холимог тулааны урлаг, тэр дундаа Ultimate Fighting Championship буюу UFC машид алдаршаад байгаа билээ. EA Sports-оос гаргасан UFC-ийн албан ёсны уг тоглоом нь танд өөрийн дүрийг үүсгэн тулаанч болж, алдарт хүрэх замыг туулах боломжийг олгоно. Ялах тусам мөнгө, туршлага хуримтлуулж ур чадвараа сайжруулах бөгөөд донтохгүй, уйдахгүйгээр тоглоод байхад маш тохиромжтой тоглоом юм.
Татах: iOS / Android
Sniper 3D

Та мэргэн бууч болж гэмт хэрэгтнүүд, террористуудтай тэмцэх бол уг тоглоомыг тоглоорой. Хэдий тоглоом ч гэсэн мэргэн буудахын тулд анхаарал, амьсгаагаа тохируулж, гараа чичрүүлэхгүй байж л онож бууддаг тул жинхэнэ юм шиг мэдрэмжийг өгнө. Ажлын хажуугаар таван минут тархиа амраах, автобус унаанд явах үедээ цаг нөхцөөхөд тун дажгүй тоглоом.
Татах: iOS / Android
DomiNations

Clash of Clans-тай тун төстэй хэлбэрийн стратегийн тоглоом бөгөөд та өөрийн улсыг хөгжүүлж том гүрэн болгох ганц зорилготойгоор тоглоно. Чулуун зэвсгийн үеэс ирээдүйг хүртэл хөгжих боломжтой бөгөөд хөгжих явцдаа гадны улсын довтолгоонд өртөх нь хэвийн үзэгдэл. Өөрөө ч бусад тоглогчдын улсууд руу довтолж алт, хүнс булаан авснаар улс нь илүү хурдан хөгжих боломжтой болдог.
Татах: iOS / Android
Agar.io

Анх вэб хувилбараараа ихэд алдаршсан Agar.io гэх уг тоглоомын гар утасны хувилбар нь гараад удаагүй байгаа билээ. Та cell буюу эс байх бөгөөд бусад өөрөөсөө жижиг эсээ идэж илүү том болохын зэрэгцээ өөрөөсөө том эсүүдэд идүүлэхгүй зугтах ёстой. Энэ тоглоом харин шар гозойлгож, донтуулах магадлал өндөртэй.
Татах: iOS / Android
Дээрх тоглоомууд танд таалагдсан бол татаж аваад тоглоод үзээрэй. Мөн таны утсанд ямар тоглоом байгаа талаар бусадтайгаа хуваалцаарай.
Сэтгэгдэл бичих (6)


D Detsnee
Санаснаараа биччихсэн чинь буруу биччихэжээ Ketchup биш Ketchapp юм байна. 2 Cars, ZigZag, Jelly Jump гэх мэт
D Detsnee
Ketchup-ийн тоглоомнууд их сонирхолтой шт энгийн ойлгомжтой загвартай, их авхаалж хурд ухаан шаардсан тоглоомнууд байдаг.
З Зочин
Нээрээ танайх хүмүүсийн хэрэглэдэг апп-уудын талаар мэдээлэл оруулж байгаач. Амжилтанд хүрсэн, зүгээр тохиолдлоор ч юмуу хэн нэгний, миний мэдэхг-н ухаалаг утас хэрэглэдэг хүмүүсийн бараг 80 90% н нөгөө л нэг фэйсбүүк, твиттер ээр гавьдаггүй юм шиг санагддаг.
З Зочин
бүх тоглоомууд This app is incompatible with all of your devices гэхийнмаа :O Минийх чинь уул нь андройд 5.0.2 , рам 2 гб гээл ер нь л гайгүйдээ ормоор үзүүлэлттэй ш дээ :(
З Зочин
Quizup гээд их гоё тоглоом бий, би 2 жил гаран тоглож байна. Донтохгvй, хаа хамаагvй хvмvvcтэй дуртай сэдвээрээ холбогдоод мэдлэгээ шалган ерселддег.
A Anar
Agar.io-g House of Cardsiin new season deer togloj baina lee shuu :))) Shuud tataj uzeed barag dontoh duhsun