Эрүүл амьдралын энгийн жорыг хэрэглэгчдэдээ хүргэхээр зорьдог АПУ Дэйри ХХК-ийн “САЙН” брэндийн жимс, ногоог хослуулан гаргасан шинэ иогуртыг бид энэ удаа онцолж байна. Монголчуудын уух дуртай, олон талын ач холбогдолтой иогуртыг тэд орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн бууцай, кивигээр баяжуулан үйлдвэрлэжээ.
Онцлох брэнд: САЙН
Онцлох бүтээгдэхүүн: Бууцай, кивины иогурт
Чиглэл: Сүү, сүүн бүтээгдэхүүн
Хэзээ байгуулагдсан: 2014 он
Сошиал хуудсууд: https://www.facebook.com/SainAPU/

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?
Сайн брэнд анх 2014 онд зах зээлд гарсан. Эрүүл мэндэд тустай, хадгалах хугацаа богинотой, орчин үеийн хэрэглээнд нийцсэн, чанартай, шинэлэг бүтээгдэхүүн юм. Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд анх брэндингийг нэвтрүүлсэн "Сайн" брэнд нь Д витаминаар баяжуулсан сүү, тараг, иогурт, зөөхийнээс бүрдсэн өргөн портфолиотой (бүтээгдэхүүний багцтай). Сайн брэндийн хувьд онцлох нэгэн бүтээгдэхүүн бол “Сайн” ногоо, жимсний холимог иогурт юм.
“Сайн” ногоо-жимсний холимог иогурт нь анх 2017 онд хүрэн манжин-алимтай иогурт, лууван-жүржтэй иогурт гэсэн 2 төрлийн ногоо жимсний хослолыг зах зээлд гаргаж байсан. Анх бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн санаа жимс, ногооноос авах ёстой шимт тэжээлээ шууд нэг бүтээгдэхүүнээс авах боломжтойг харсан учраас судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудыг шаргуу хийж, цоо шинэ өвөрмөц бүтээгдэхүүнийг бий болгож, зах зээлд гаргасан. Сонголтын тухайд хүрэн манжин нь тухайн цаг үед нэлээн “трэнд” болж байсан юм. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цус төлжүүлдэг, цусны даралт тогтворжуулдаг гэх мэт олон талын ач тустай энэ ногоог харин бид өргөн хэрэглээнд тогтмол хэрэглэж чаддаггүй байсныг бүтээгдэхүүндээ авч ашигласан.
ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?
Сайн брэндийн бүх иогурт шингэн сүүгээр хийдэг, гэдэсний ашигтай бактерийг дэмждэг пробиотикоор баялаг байдаг. Мөн бид үргэлж 1 мл иогуртанд сүүн хүчлийн ашигтай бичил биетийн тоог арвын 7 зэрэгтэд байлгахыг зорьдог.
Сайн брэндийг тодорхойлох бүтээгдэхүүний нэг бол түрүүнд дурдсанчлан жимс, ногооны хослол иогурт юм. Бид өнгөрсөн долоо хоногт тослоггүй, нэмэлт сахаргүй бууцай, кивиний холимог иогуртын шинэ нэр төрлөө хэрэглэгчдэд хүргээд байна. Дэлхий даяар ногоон ногоогоор дамжуулан авах шим тэжээл чухал гэдэг дээр санал нэгдэж, ялангуяа ногоон жимсийг түлхүү хэрэглэдэг болсон. Гэтэл бид улирлын чанартай, тогтмол шинэхэн жимс, ногоог хэрэглэхэд бэрхшээлтэй байдаг. Тийм ч учраас энэхүү иогуртаар дамжуулан жимс, ногооноос авах амин дэмээ жилийн турш шууд авах боломж бүрдэж байгаа юм. Ер нь жимс, ногооны жүүс байдаг ч иогурт бол байдаггүй. Магадгүй бид үүнийг нэвтрүүлсэн анхны улсуудын нэг байх.
Бид хөгжүүлэлт хийхдээ хүний биед ашигтай бодисууд ихтэй ногоо, жимсийг сонгохыг илүүд үздэг болохоор ногооны “хаан” гэж нэрлэгддэг бууцай, амин дэмээр баялаг кивины хослол иогуртыг бий болгохоор шийдсэн. Бусад жимс, ногоонд байдаггүй олон төрлийн амин дэм агуулдаг бууцай бол манайдаа шинэлэг ногоонд орно. Мөн бууцай, кивиг Монголд харьцангуй үнэтэйд тооцогддог, хэрхэн хэрэглэхээ сайн мэддэггүй гэх мэт шалтгаанаас болж байнга хэрэглээд байдаггүй. Бууцай нь кали, төмөр, А, С витаминаар их баялаг, дулааны боловсруулалтанд орохдоо шим тэжээлээ амархан алддаггүй. Өөрөөр хэлбэл, ашиг тус нь хүнд шууд очдог болохоор бид сонголтондоо маш итгэлтэй байгаа. Хэрэглэгчдийн маань таашаалд ч мөн нийцэх болов уу гэж итгэж байна.


ТҮҮХИЙ ЭДЭЭ ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?
Үнээний сүү, жимс, ногооны нийлэмжээр “Сайн” иогурт бий болдог. Шингэн сүүг малчдаас авахдаа 9-12 удаагийн шинжилгээг 20-22 төрлийн үзүүлэлтээр шинжилдэг. Эдгээр үзүүлэлт дотор зөвхөн АПУ Дэйри ХХК-ийн хийдэг шилжилгээ нь антибиотик болон симатик (малаас хүнд дамждаг халдварт өвчин)-ийн шинжилгээ юм. Шат дамжлага бүрт ийм шинжилгээнүүдийг хийдэг нь манай бүтээгдэхүүний чанарын баталгаа юм. Эх орны хөрсөнд ургасан жимс, ногоог үндэсний үйлдвэрлэгчдээсээ авахыг хүсдэг боловч тууштай ханган нийлүүлэгч ховор байдаг. Тиймээс бид олон улсын найдвартай, чанартай ханган нийлүүлэлтийг судалсны үндсэн дээр дэлхийд тэргүүлэгч Германы хүнс ханган нийлүүлэгч компанитай тогтмол хамтран ажиллаж байна. Манай иогуртын хадгалалтын хугацаа богино (21 хоногийн) хугацаатай байдаг. Бид сүүлийн өдрийн эцсийн мөч хүртэл энэ бүтээгдэхүүн шинээрээ гэсэн амлалтыг өгч дуусах хугацааг тэмдэглэдэг. Харин хэрэглэгчид энэ тал дээр зөв ойлголттой байх хэрэгтэй болов уу. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнд дуусах хугацаанаасаа өмнө өөрчлөлт ордоггүй гэдгийг анхаараасай гэж хүсэж байна.
ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО?
Эрүүл амьдралын энгийн жорыг бий болгох нь манай зорилго. Сайн брэндийн хувьд уламжлалт хэрэглээ гэхээсээ илүү орчин үеийн хэрэглээг дэмждэг. Сайн брэндээс заавал ямар нэг зүйлээр баяжуулсан, эсвэл ямар нэгэн ашиг тустай шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргадаг (Шинэхэн ногоо жимсээр баяжүүлсан иогурт, Д витаминаар баяжуулсан сүү, Бифидо бактертай тараг гэх мэт). Хоол боловсруулах эрхтэн нь хүний хоёр дахь тархи гэгддэг болохоор пробиотикоор баялаг, ашигтай бактертай амьд хүнс хэрэглэж, хэрэгтэй шаардлагатай бодисуудаар хангаснаар хүн эрүүл байх, сайн дархлаатай байх суурь бүрддэг. Хүнс бол эм шиг шууд уугаад л өвчин зовиурыг арилгачихдаггүй, тогтмол хэрэглэж байж дархлааг бий болгодог.
БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?
Хэрэглэгчдэд үргэлж цэвэр, шинэхэн бүтээгдэхүүн хүргэх нь бидний үнэт зүйл, зорилго юм. Тиймээс бид хатаамал сүүнээс татгалзаж, үнээний шингэн сүүг хэрэглэхийг илүүд үздэг. Хүүхдийн гэдэс өвдөхөд бид эмийн сангаас амьд бактери буюу гэдэсний тэнцвэрт байдлыг хадгалсан ашигтай бичил биетэн агуулсан нэмэлт бэлдмэлийг маш үнэтэй авч уулгадаг шүү. Гэтэл эдгээр ашигтай бактериуд манай САЙН Бифидо тараг болон бусад бүтээгдэхүүнд байж л байдаг.
Эдгээр иогуртад агуулагдаж буй бодисууд ашигтай бактерийг дэмжиж, дархлааг сайжруулснаар харшлаас сэргийлж чаддаг. Хүнсний нэмэлтүүд, витаминаас хүн амин дэм авч болох ч хүнсээр авах нь илүү сайн тул аль болох чанартай хүнс санал болгоё гэсэн зарчмыг барьдаг.


ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
Манай цахим хуудсанд маш их санал хүсэлт ирдэг. Хүүхдэдээ тараг өгмөөр байгаа ч багаас нь чихрийн хэрэглээг нь багасгамаар байна, тарагны тослогийг илүү багасгах боломжтой юу гэх мэт олон санал ирдэг. Сүүлийн бүтээгдэхүүний боловсруулалт дээрээ бид хэрэглэгчдийн санал асуулга явуулсан юм. Монголчуудын хувьд харьцангуй чихрийн хэрэглээ өндөртэй, чихэрлэг амтанд дуртай байдаг юм байна. Гэхдээ нөгөө талаас дэлхий нийт сахартай “дайн” зарлаад байгаа энэ үед сахар бага хэрэглэх хэрэгтэйгээ мэддэг. Тийм учраас тослоггүй, нэмэлт сахаргүй бууцай, кивиний иогурт маань дэглэм барьдаг, тос, нүүрс усны хэрэглээгээ хянаж буй хүмүүст үр дүнтэй, таатай санагдах болов уу.
ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ? ДАВУУ ТАЛ ЮУ БАЙНА ВЭ?
Хэрэглэгчдийн гарт сонголт үргэлж байдаг. Тийм ч учраас сүү, сүүн бүтээгдэхүүний талаар сайн мэдээлэлтэй байж олон сонголт дундаас чанартай, шимт бодис өндөртэйг нь сонгох нь зүйтэй. Жишээлбэл, хүүхдэдээ иогурт авахад импортын уу, ндэснийх үү гэсэн сонголттой тулгардаг. Нийт хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаанаас үзэхэд дийлэнх нь гадаадын бүтээгдэхүүн чанартай, сайн гэж үздэг. Үнэндээ импортын иогуртыг хамгийн багадаа 3 сар хадгалдаг. Энэ нь нөөшлөх бодис ихээр агуулсан, хэдийн шинэ гэсэн ангиллаасаа гарчихсан байдаг гэсэн үг. Харин үндэсний үйлдвэрлэгчид маань шинэ амин дэмтэй, шим тэжээл сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Гэх мэтээр хэрэглэгчид маань сайн мэдээлэлтэй, мэдлэгтэй байгаасай гэж хүсдэг. Манай бүх бүтээгдэхүүний савлагаан дээрээс шимт бодисын тооцоолол буюу үүнийг хэрэглэснээр ямар шимт бодис авахаа харж болно.
ТАНАЙ ХАМГИЙН БОРЛУУЛАЛТТАЙ БУЮУ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД ХАМГИЙН ИХ ХҮРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН?
Бид зүгээр л нэг шинэ төрлийн таргийг биш, ногоо, жимсний шим тэжээлийг хамтад нь өгөхийг, хэрэглэдэггүй хүмүүст хэрэглүүлэхийг зорьсон. Иддэггүй ч гэсэн иогурттай холиод илүү амтлаг болсноор хэрэглэх магадлал өндөр болно. Мөн энэхүү шийдэл нь эдийн засгийн хувьд их ач холбогдолтой. Бууцай, кивиг дангаар нь хэрэглэх нь өртөг өндөртэй байдаг. Харин иогурт нь хямдхан, хэрэгтэй шим тэжээлээ бүрэн авах боломжтой. Хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нь тохирсон бүтээгдэхүүн болсон гэж бодож байна. Гадаадад амьдарч байсан монголчууд ирээд маш их гайхаж, урмыг үг хайрладаг. Ээж нарын хувьд хүүхдээ өндөр, хараа сайтай болгохын тулд хоолонд лууван хийдэг ч ялгаад хаячихдаг шүү дээ. Харин апельсин, луувангийн иогуртыг бол хүүхдүүд уух дуртай гэж хэлдэг.


Сэтгэгдэл бичих (18)


f f 2018.08.16 202.9.41.157
борлуулагч нь дан сэтгэгдэл бичсэн утгагүйн худлаа мэдэгдээд байхад тослогийг нь авалгүй сахарыг байгалийн чихэрлэг жимс нэмээд шууд хэрэглэвэл л органик гэх байх даа савалаанд нь антибиотик хийгээд л
h hereglegch 2018.08.07 202.179.27.245
busad taragiig bodvol hereglehed evteihen kiwi jims oruulsan n taalagdsan chihergui bas ilvv dutuu yum amtagdahgv orginal tarag baisan shvv
h hereglegch 2018.08.07 202.179.27.245
ysnii siiregjilt amin demiin dutagdal buruu hoolloltoos uussen targalalt shudnii tsoorol ihessen ene ued tsag uyee olson bs hymd saihan buteegdehuun baina lee manaihan ih saihan ym hiideg boljee
х хэрэглэгч 2018.08.07 202.179.27.245
Киви цусны даралт бууруулдаг гээд өндөр ашиг тустай бууцай B1,B2,C,P,PP,K амин дэмийн агууламж өндөр дээрээс нь тослоггүй сахарын агууламжгүй болохоор их таалагдсан шүү.
з зочин 2018.08.07 202.179.27.245
Shine turliin huvid uneheer saihan buteegdehuun blj chadsan bna lee. Urtug undur jims nogoog hereglehed hylbar bs hymdaar zah zeeld hurgej ajillaj baigaan goy ymaa
з зочин 2018.08.07 202.179.27.245
Кивид хvний өдрийн хэрэгцээг хангах С витамин байдаг бодисын солилцоонд зайлшгvй кали гадил жимснээс дутахгvй агуулагддаг болохоор энэ удаагийн шинэ бүтээгдэхүүнд орсон жимс үнэхээр зөв сонголт байна.
z zochin 2018.08.07 202.179.27.245
Зөв хооллох соёл амин дэмээр баялаг хүнсний хэрэглээ эрүүл амьдрах энгийн жорыг түгээж байгаад баярлалаа
h hereglegch 2018.08.07 202.179.27.245
uneheer ontslog buteegdehuun baij chadlaa mongoliihoo hereglegchded urgelj shine chanartai buteegdehuun hurgej chaddag shuu
х хэрэглэгч 2018.08.07 202.179.27.245
Jurj luuvantai yogurtnii baingiin hereglegch shine buteegdehuund setgegdel hereglej uzehed mash undur baigaa
Х Хэрэглэгч 2018.08.07 202.179.27.245
Бууцайг зөвхөн хоолондоо л хэрэглэдэг байсан ингээд тараган байдлаар гарсан нь сайхан юм аа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье цаашдаа илүү ихийг хийж бүтээгээрэй.
Z Zochin 2018.08.07 202.179.27.245
D vitaminiig narnaas l avdag gsn oilgolttoi bsn hrin buutsaind D giin aguulamj bdagiig medeegui. Shine buteegdehuun hereglehed taalamjtai sanagdsanii deer nogoond durgui huuhded ugvul amin demee ch avaad nogoogoo ch hereglej bloh ih bolomjiin sanagdsan
Z Zochin 2018.08.07 202.179.27.245
Uuriin ornii hursund hereglegchiddee hymd chanartai hunseer damjulan amin demeer baylag buteegdehuun gargaj bga n uneheer talarhuushtai sanagdaj baina.
З Зочин 2018.08.07 202.179.27.245
Шинэ төрөл гарсанд баяртай байна.Хүмүүсийн тэр бүр өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж чаддаггүй хоёр төрлийн жимс хүнсний ногоог хослуулж амин дэмийн хэрэгцээг хангаж хэрэгцээт бүтээгдэхүүн гаргадаг танай хамт олонд баярлалаа.Цаашдаа улам их зүйл шинээр санаачлахыг хүсье.
h hereglegch 2018.08.07 202.179.27.245
yg hudaldaand anh garaad delguurt urj bhad n taarch avch hereglesen jingee barij bga ued oroidoo tarag uuj untdag ch chiherleg bdg blhor ter bur jin barihad nuluulduggu bsn hrin shine turul garsan n mash ih taalagdaad zogsohgui amin demeer baylag sanagdsaan
K Khongorzul 2018.08.07 202.179.27.245
Urid n huren manjing udur tutamdaa neg ih heregledeggu bsn heregleeg n bdohdoo huren manjingiin salat borsh zeregeer tusuuldug baij sainaas gargasan huren manjin alimtai yogurt ih taalagddag bs sayhan garsan kiwi buutsaitai uneheer setgeld hursen bs busad turul blod suu suun buteegdehuunuud n ih bied tustai shan sanaggdag shuu
Z Zochin 2018.08.07 203.169.48.34
jims luuvan holison ednii taragnuud ih goe gehdee ene udaagiih bvr ilvv amin demtei uwurmuts amttai sanagdsan shv . ushuu olniig gargaarai
H Hereglegch 2018.08.07 66.181.167.95
Uuj uzsen taalagdsan shuu, bi dandaa huren manjintaig n uudag bsan, odoo selgej uuh ym nemegdlee geed bayartai baina
З Зочин 2018.08.07 103.87.255.42
Тослоггүй, нуль чихэр (хэрэггүй нүүрс ус) гэхээр л хог болж байгаамдаа. Тослог муу зүйл биш. Тослогийг нь аваагүй, чихэр багатай бол авмаар л байна. Яагаад шинэ юм хийхгээд ч хөгжлөөс хоцроод байдаг байнаа. Хэрэглэгчид чихэрлэг амт шаардаал байдаг бол хамгийн сүүлийн үеийн амт оруулагч болоод байгаа stevia гэх мэтийг судалж болно шүү дээ. aspartame, maltitol бол хор шүү.