Өнөөдөр бид TEDxUlaanbaatar 2018 арга хэмжээний илтгэгчдийг хамгийн түрүүнд танилцуулж байна. Уйтгартай оршил үг, асуулт хариултын хэсэггүй, богино хэмжээний “час хийсэн” илтгэлүүд, шинэлэг урлагийн тоглолт бүхий, Монголд өөр хаана ч байхгүй хөтөлбөртэй TEDxUlaanbaatar энэ жил 5 сарын 5-нд зохион байгуулагдах юм. TED үйл ажиллагаа нь залууст эрмэлзэл, эрч хүч, урам зориг түгээдэг төдийгүй танилын хүрээгээ тэлэх, сонирхолтой үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, нийгмийн асуудлуудыг хэн ямар бүтээлч, шинэлэг аргаар шийдэж байгаатай танилцах боломжийг олгодог билээ. Ингээд хамгийн олон салбарын төлөөллийг багтаасан илтгэгч нартай танилцана уу.

1. Г.АМАртүвшин - Банкир, шарк

2. Х.Булгантуяа - Эдийн засагч, зөвлөх

3. Ч.АНар - Энтрепренер, Мөрөөдөгч

4. А.Баасанжав - СонсголгүйН БОЛОВСРОЛЫН Багш

5. Л.Баттүвшин - ТАрхи судлаач, Эмч

6. Ж.Хулан - Медиа, Сэтгүүлч

7. Б.Болорсайхан - Хүний эрх хамгаалагч

8. Б.Ариунсанаа - ТӨСЛИЙН УДИРДАГЧ, Ээж

9. Д.Бум-Эрдэнэ - Маркетер, Ногоон бизнес

10. Б.БАясгалан - Утга зохиол, орчуулга

11. Д.Эрдэнэбаатар - Технологийн инженер, Мазаалай, Хиймэл дагуул

12. Б.Гантуяа - Урлаг Дэмжигч, Сонирхогч 

13. Я.Бямбасүрэн - Ингүмэл, Инноваци

14. Т.ЗОриг - Энтрепренер, стиль Урлагч

15. Ц.БаттуЯА - Хүүхдийн төлөөх Дуу хоолой

16. Д.НАрансүх - СУДЛААЧ, ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД

17. Б.ИДЭР-ОД - Нисэхийн инженер, ЭНТРЕПРЕНЕР, КОМеДИАН

18. ??? - УРАН БҮТЭЭЛЧ

Бид өнгөрсөн долоо хоногт TEDxUlaanbaatar-ийг зохион байгуулагч багийнхны хэрхэн ажилладгийн танилцуулсан билээ. Та хэрвээ уншиж амжаагүй бол энэ арга хэмжээний утга учир, энэ жилийн онцлог, зохион байгуулагч багийнхны тухай эндээс уншаарай:

Бид хэрхэн ажилладаг вэ? - TEDxUlaanbaatar-ийг зохион байгуулагч сайн дурын багийнхан