Та магадгүй Trello-гийн талаар зөндөө л сонссон байх. Гэхдээ давуу талуудыг нь бүгдийг нь сайн мэдэх үү? Үнэхээр бүрэн дүүрэн ашиглаж чадвал Trello таны хувийн болон хувьсгалын ажлуудыг үр дүнтэйгээр бүрэн зохицуулж чадах хамгийн сайн туслах тань болох болно.
ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Ямар ч төрлийн төслийг үр дүнтэй, ухаалгаар удирдахыг хүсвэл хэрэглээрэй. Trello ямар ч ажлыг дэс дараалалтай, эмх цэгцтэйгээр төлөвлөх, зохион байгуулах, хянах боломжийг олгодог бөгөөд board-list-card гэсэн тун энгийн бүтэц нь хэн ч хэрэглэхэд ойлгомжтой байж, өөрийн хүссэнээр зохион байгуулахад тусалдаг юм. Unread-ийнхан бид дотоод үйл ажиллагаа, төлөвлөлтөндөө Trello-г ашигладаг бөгөөд ажлын чатаа бичдэг Slack програмтай хослуулж ашиглахад маш үр дүнтэй байдаг.
ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?
Үнэгүй - Энгийн хэрэглээнд ашиглахад төлбөр төлөх шаардлагагүй.
Хэрэглэхэд хялбар - Ямар ч хүн ойлгоод хэрэглэх боломжтой.
Цогцоор харах - Төслийн төлөвлөгөөг томоор харан төлөвлөх, мөн жижиг хэсэг бүрийг хаялгүйгээр анхаарах давхар боломжийг олгодог.
Багаар хамтран ажиллах - Ажил хэрэгт ашиглах үед энэ бол хамгийн том давуу тал. Ажил болгоноор card үүсгээд үүнийг хэн хариуцаж хийх, ямар үе шаттайгаар явагдаж байгааг хянаад явах боломжтой.
Хаанаас ч хэрэглэх - Гар утасны апп-ийг нь байнгын хэрэглээ болгосноор шинээр орж ирсэн санаа зэргийг марталгүйгээр тэмдэглэх боломжтой.
Явц - Тухайн ажлын алхам бүрийг бүртгэх хянах боломжтой байдаг. Явцынхаа мэдээллийг энгийн текстээр, зургаар, линкээр оруулж болно.
Хэрэгжилт - Ажлыг төлөвлөх амархан, харин хийж хэрэгжүүлнэ гэдэг хамгийн гол шалгуур байдаг. Та маш олон төрлийн ажил төлөвлөөд заримыг нь хийхээ мартах тохиолдол гардаг уу? Тэгвэл Trello танд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадаж байна уу гэдгийг сануулах notification, email илгээдэг. Trello дээр төлөвлөж бичсэн ажлыг яагаад ч юм заавал хийж дуусгамаар, яг одоо биш ч хэзээ нэгэн цагт хиймээр санагддаг. Энэ нь төлөвлөсөн ажлаа томоор, өнгө будагтайгаар харах боломжийг олгодог болохоор тэр байх.
Өргөжүүлэх боломж - Хэрвээ та програм зохиох мэдлэгтэй бол trello api -г ашиглан Треллогоо өөрийн хүссэнээр өргөжүүлэн хэрэглээрэй.
Эдгээрээс гадна бидний дурдаагүй олон давуу талыг та хэрэглэх явцдаа мэдрэх болно.
TIP: Олон нэмэлт боломжуудтай Trello gold-г найзуудаа Треллод уриад үнэгүй ашиглаарай. 12 хүртэл сар үнэгүй ашиглах боломжтой.
ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?
Нэмэлт боломжуудыг ашиглая гэвэл үнэтэй бөгөөд жилээр төлөхөд нэг хүний сарын $8.33 болдог. Жилд нэг хүний бараг $100 болж байгаа бөгөөд 10 хүнд гэвэл $1000 орчим төлнө гэсэн үг. Нэлээн үнэтэй гэж ойлгож болно. Мөн gantt chart буюу төслөө зурган хэлбэрээр харуулах боломжгүй байдаг нь учир дутагдалтай.
UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ
Тухайн төлөвлөгөөгөө яг тэр чигээр нь word юм уу pdf файл болгон татдаг байсан бол 10 оноо өгөх байлаа. Unread-ийн зүгээс Trello-д 9 оноо өгч байна.
Нийтлэлийг бичсэн: Н.Энхжин, Б.Батзаяа
B Boyusha 2017.06.16 202.179.17.60
Унших явцад үнэлэх үнэлэмж маань нэмэгдсээр байгаад, хамгийн сүүлчийн ҮНЭЛГЭЭ хэсэг дээр ирээд буурдаг байна шд. Төслийнхөө графикийг харилцагч нартаа танилцуулахад ядаж PDF болгоод үзүүлчихдэг байсан бол их зүгээр байлаа