Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   05 сарын 02, 2017

Дүрслэх урлаг сонирхогчдод санал болгох 3 апп

Урлаг бол хүнийг хүн болгож байдаг гол хүчин зүйлсүүдийн нэг. Төрөл, жаанр үл хамааран урлаг хүмүүн бидэнд сэтгэхүйн боловсрол өгч, сэтгэлгээний шинэ өнцөг, нарийн мэдрэмжийг суулгаж байдаг. Тийм ч учраас бид энэ удаа урлагийн хамгийн түгээмэл хэлбэр болох дүрслэх урлагийг сонгон дэлхийд хосгүй уран зураг, баримал, алдарт уран бүтээлчид, музейнүүдийг танд ойртуулах, урлагийн мэдлэг, оюун санааны хөгжилд тань хөрөнгө оруулах гурван аппыг танилцуулж байна.

WikiArt

Онлайн байгаа бараг хамгийн том буюу нийт 2,000 гаруй уран бүтээлчдийн 110,000 гаруй бүтээлийн сан бүхий платформ. Үндсэн гурван хэсэгт хуваагдах бөгөөд “Artists” хэсгээс цагаан толгойн дарааллын дагуу сонирхсон уран бүтээлчийнхээ намтар, түүх болон туурвисан бүтээлүүдтэй нь танилцах боломжтой. Харин “Featured” булан нь танд онцлох уран зураг, сор бүтээлүүдийг санал болгоно. ”Map” хэсэгт уран бүтээлчдийг амьдарч байсан улс орон, гарал угсаагаар нь дэлхийн газрын зурагт байршуулсан нь их сонирхолтой бөгөөд шинэлэг санагдсан шүү. Android дээр гараагүй байгаа нь сул тал гэж болох юм.

Татах: IOS

Daily Art

Өдөр бүр чимх урлаг буюу таны өдрийг Daily Art апп өөрийн санал болгож буй уран бүтээлээр чимнэ. Тухайн өдөр онцлогдсон уран бүтээл утсанд тань “notification” хэлбэрээр очих бөгөөд зөвхөн зураг үзэх бус бүтээлийн түүх, утга учир, цаад санаа гэх зэрэг бүрэн тайлбартайгаар хүлээн авах боломжийг олгодгоороо хэрэглэгчдийг ихээхэн татдаг. Хүсвэл хадгалж аваад дараа нь уншсан ч болно. Гагцхүү уран бүтээл бус уран бүтээлчид, музейнүүдийн талаар баялаг мэдээллийн сантай авч үнэгүй хувилбарын боломжууд нь хязгаарлагдмал юм байна. 4.99$ төлөөд Daily Art-ийг бүтэн утгаар нь хэрэглэж болох ажээ.

Татах: Android, IOS

Google Arts and Culture

Урлаг сонирхогчдод зориулсан хамгийн "саак" апп гэхэд нэг их алдахгүй болов уу. Эхний хэсэгт тухайн өдөр төрсөн уран бүтээлч, урлагийн салбарт болсон үйл явдал, аппд шинээр нэмэгдсэн контентуудыг харах бөгөөд доош гүйлгэмэгц танд санал болгож буй түүх, нийтлэл, яг одоо явагдаж байгаа урлаг соёлын төслүүдийг танилцуулахаас гадна дэлхийд алдартай дурсгалт газруудаар virtual аялал хийх, музейд байрлах сод бүтээлүүдийг томруулж харах боломжийг олгоно. Хэрэв та ямар нэгэн уран бүтээл хайж буй бол голлох ‘өнгө’ болон он цагийн үечлэлээр, уран бүтээлчийг үсгийн дараалал ба он цагаар нь хайх гэх мэт олон туслах функцтэй.

Татах: Android, IOS

Бонус: ArtStack

Өөрсдийгөө цахим музей хэмээн нэрийдээд байгаа ArtStack нь нилээн өргөн цар хүрээтэй. Энэхүү вэбд суурилсан аппликейшн нь таалагдсан урлагийн бүтээлээ худалдаж авах, өөрийн бүтээлээ оруулах, зарах, дэлхий даяар болж байгаа үзэсгэлэнгүүдийн мэдээллийг харах болон өөрийн зохион байгуулж буй үзэсгэлэнгийн талаар нийтлэх талбарыг бий болгосон нь тун дажгүй. Урлаг сонирхогч та бүхэн сонирхоод үзээрэй.

Татах: IOS

21643   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.