Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   04 сарын 28, 2017

Unread өнгөрсөн долоо хоногт: TEDxUFE + Book and Tea + The Colossal

Уундаа “Book & Tea”-ийн модератороор ажиллалаа

ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн номын өдрийг жил болгоны 4-н сарын 23 өдөр 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл уг өдрийг тоиолдуулан Шангри-Ла Молл, Интерном хамтран 04.20-04.23-ны өдрүүдэд шинэ болон бестселлер номын зохиолч, орчуулагчидтай яриа өрнүүлэх өдөрлөгийг зохион байгуулсан юм. Уундаа маань уг арга хэмжээний модератороор ажиллав.

Young Entrepreneurs төсөлд хамрагдаж буй хүүхдүүд Unread-ийн оффист зочлов

Харин Ганзо өнгөрөгч хагас сайнд YLP хөтөлбөрийн Young Entrepreneurs төсөлд хамрагдаж буй Шинэ эхлэл сургуулийн 9-р ангийн хүүхдүүдтэй уулзсан. Тэр өөрийн хамтран орчуулсан "Та өөрөө стартап компани" номын агуулгыг Unread-ийн оффисд зочилж ирсэн тэдгээр хүүхдүүдтэй хуваалцаж, энтрепренер хүн гэж хэн болох, энтрепренер сэтгэлгээ гэж юу болох тухай тайлбарласан юм. Энэ ярианаас хүн болгон өндөр эрсдэл үүрч бизнес эхлүүлэх албагүй, тийм боломж ч үгүй, гагцхүү ямар ч ажил эрхэлдэг бай энтрепренер сэтгэлгээтэй байх нь чухал, орчин цагт ажил мэргэжлийн талбарт аливаа хүн өөрийгөө яг л старт-ап хэмээн сэтгэвэл амжилт гаргаж чадна хэмээснийг нь онцолъё.

Зак TEDx арга хэмжээнд илтгэл тавилаа

4 сарын 22-нд “Unread”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, арт директор Зак Holiday Inn дээр болсон TEDxUFE-д илтгэл тавилаа. Үнэ цэнтэй санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын TED арга хэмжээ Монгол улсад 2011 оноос хойш зохион байгуулагдах болосон юм. Үүний нэг нь СЭЗИС-д түшиглэсэн TEDxUFE бөгөөд “Through The Kaleidoscope” сэдвийн дор 150 залуусыг цуглуулсан юм. Оюутан залууст чиглэснээрээ онцлог уг арга хэмжээнд Зак “Энтрепренер ба стартап” сэдвээр илтгэл тавьж, санаа бодлоо залуустай хуваалцав.

UNREAD-ийнхэн “THE COLOSSAL”-ийг үзсэн нь.

Өнгөрөгч лхагва гарагт iCinema-д болсон “The Colossal” киноны Монгол дахь нээлтийн үзвэрт Unread-ийн хамт олон уригдсан билээ. Nacho Vigalondo зохиолыг нь бичиж найруулсан уг кино нь 2016 оны Торонтогийн Олон Улсын Кино Наадмаар нээлтээ хийж 2017 оны 4 сарын 7-нд үзэгчдэд хүрчээ. Гол дүрд Anne Hathaway, Jason Sudeikis нар тоглосон байна.

Юу болоод өнгөрчихөв өө гэсэн асуултыг бий болгосноор кино маань эхэлдэг. Глориа гэх архинд донтсон ажилгүй эмэгтэй, түүний найз залуу Тим, баг сургуулийн найз Оскарын дүрүүдийг эсрэгцүүлэн гаргасан уг кино нь инээдэм, шинжлэх ухааны уран зөгнөлийг хослуулжээ. Глориа хэдий архинд донтсон ч хүн төрөлхтний сайн сайхны төлөө өөрийгөө өөрчилж, бусдыг гэсэн сэтгэлээр хүчирхэгжиж буй бол Оскар хэдий эхэндээ Глориад сайн хандах боловч үргэлж өөртөө сэтгэл хангалуун бус байдгаас бусдын мууг үзэж, өөртэйгөө ижилхэн өрөвдөлтэй байдалд оруулахыг хичээнэ. Өөрийгөө үзэн яддаг хүн хэрхэн төгсдөг тухай үүнээс харж болох юм.

7129   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.