Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   04 сарын 04, 2017

Миний хэрэглэдэг аппууд: Бестселлер номуудын зохиогч, The Tim Ferris Show подкастын хөтлөгч Тим Феррис

Өнөөдөр бид The 4-hour Workweek зэрэг бестселлер номын зохиогч, өөрийн нэрийн подкастаар "Аудио салбарын Опра" гэх хочыг автлаа алдаршсан Тим Феррисийн хэрэглэдэг аппуудыг танилцуулж байна. Тэрээр мөн зарим стартап компанид хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд өөрт нь үнэхээр таалагдсан аппуудад хамтрах ажиллах санал тавьдаг гэнэ.

Boomerang

Gmail-д зориулагдсан энэ extension таны ажлыг мөн ч их хөнгөвчлөх вий. Boomerang-ийг ашигласнаар бичсэн имэйлээ дараа хүссэн цагтаа илгээхээр тохируулах, follow-up буюу хариу хүссэн имэйлүүдийг автоматаар явуулах, нөгөө хүн чинь хариулахгүй байгаа мэдээг авах гээд олон боломжийг эдлэх болно. Өөрөөр хэлбэл тархи толгойг чинь имэйлтэй зууралдах асар их ажлаас чөлөөлөх болно. Gmail хэрэглэдэг бол заавал суулгаарай.

Суулгах

Email Game

Хэрвээ та их имэйл хүлээн авч, бичдэг бол Email Game цагийг тань 40-50 хувь хэмнэнэ. Та үүнийг хэрэглэснээр нэг дор имэйлүүдээ цэгцлэх шаардлагатай болно. Яаж гэдгийг нь ороод сонирхоорой. Boomerang-ийг бүтээсэн хүмүүс энэ "тоглоомыг" хийсэн юм.

Суулгах

F.lux

Нар буух үед дэлгэцийн өнгө гэрлийг бууруулж, хортой нөлөөллийг нь багасгах апп.

Суулгах

Evernote

Evernote бол миний гадаад тархи. Тэмдэглэл бичих, судалгаа хийх гээд олон зүйлд ашигладаг. Миний хувьд өдөрт 10 гаруй удаа лав нээж ашигладаг. Дизайнер, жүжигчин, телевизийн од Adam Savage ч гэсэн надтай адил юм билээ.

Суулгах

Scrivener

Энэ програм дээр би The 4-Hour Body,The 4-Hour Chef номуудаа бичсэн. Word-өөс ялгаатай нь байн байн гацаад байхгүй, анх дэлгэцийн бүтээлийн зохиол бичихэд зориулж гаргасан юм билээ. Ерөнхийдөө зохиолч, бичээч, судалгаа шинжилгээ хийдэг бичгийн хүмүүст зориулсан, тэднийг ажлыг асар их хөнгөвчлөх зорилготой програм. Нэг дэлгэцэн дээр хэд хэдэн док зэрэг харах гэх мэт давуу тал олон. Бас жигтэйхэн минималист гэж байгаа. Гэхдээ үнэгүй биш.

Суулгах

Jumpcut

Танд чухал текстээ cut-лаад paste-лж чадалгүй алдаж байсан удаа бий юу? Үнэхээр аймшигтай шүү, тийм ээ? Харин энэ үнэгүй апп 40 гаруй cut, copy-ийг хадгалах учраас ийм асуудалд орно гэж санаа зоволтгүй.

Суулгах

Noisli

Анхаарлаа төвлөрүүлж бүтээмжээ нэмэхэд, аль эсвэл тархиа амраахад туслах апп. Та өөрийн хүссэн чимээг бий болгон, гадаад орчноос тусгаарлагдах болно. Борооны чимээ сонсон юм бичих, ой модон дунд орсон мэт бодолд умбах гэх мэтээр аятай орчныг өөртөө бүрдүүлээрэй.

Суулгах

Headspace ба Calm

Бясалгалын үр ашгийн тухай сүүлийн үед байнга л сонсож байгаа биз? Гэвч нэг л цаг зав гаргаж чадахгүй байна уу? Тэгвэл таныг сэтгэлийг засаж тайвшруулж чадах эдгээр аппуудыг туршаад үзээрэй. Үнэхээр өөр шүү.

Суулгах: Headspace, Calm

Duolingo

Гадаад хэл сурах хамгийн сайн апп. Би Berlitz-д ажиллаж, 10 гаруй хэл судалж байсны хувьд ингэж хэлж чадна.

Суулгах

Coach.me (хуучнаар Lift)

Буруу зуршлаа хаяж, зөв дадалтай болъё гэвэл энэ апп тусална. Би лав үүний л ачаар шүдээ тогтмол утсаар цэвэрлээд байдаг юм. Бусад аппаас ялгаатай нь тухайн дадлыг эзэмшихийг хүсэж байгаа хүмүүстэй харилцаа үүсгэж, асуулт хариултыг нь харж болдгоороо онцлогтой. Зарим сэдэв, зарим бүлгүүдийг сонгоход, мөн тусдаа дасгалжуулагч авахад мөнгө төлөх болдог. Саяхан би 5000 гаруй хүний хамтаар "Архигүй 30 өдөр" бүлэгт нэгдсэн шүү.

Суулгах

Uber

Uber ч миний өгзгийг тоолж баршгүй олон удаа аварсан даа. Онгоцны буудлын гадаа таксины урт оочер хүлээхгүй, Bestbuy-д хүргэлтийн хөлс төлөхгүй гээд үр ашиг ихтэй. Сан Франсиско шиг өртөг өндөртэй хотод бол машинтай байхаас Uber-дээд байх нь хавьгүй хямд тусдаг юм. Машинтай бол зогсоол, даатгал, шатахуун гээд асуудал их.

19501   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.