Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   03 сарын 21, 2017

Google Uptime: Хамтдаа видео үз

Google компани өнгөрсөн жил Area 120 хэмээх ажилчдынхаа шинэ содон санааг стартап болгон хөгжүүлэх зорилготой инкубатор хөтөлбөр нээж байсан билээ. Уг хөтөлбөр үр шимээ аль хэдийн өгөөд эхэлжээ. Өнөөдөр танилцуулах аппаараа бид Area 120-оос төрөн гарч буй Uptime-ыг сонгохоор шийдлээ. YouTube видеонуудыг найзуудтайгаа болон сонирхол нэгт хүмүүстэй хамт realtime үзэх боломжийг олгож буй энэхүү сошиал платформ нь өнгөрсөн долоо хоногт танилцуулагдаж олны сонирхлыг ихээхэн татаад байгаа юм.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Товчхондоо цагийг зугаатай үрэх зориулалттай апп гэхэд болно. Нэг нь үзсэн видеогоо бусад руу линк байдлаар илгээж зовохгүйгээр олуулаа нэг зэрэг видеонууд үзэж өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаад явчих боломжтой болж буй нь бас өвөрмөц шийдэл. Хэн нэгнийг хүлээгээд найзтайгаа утсаа оролдож суугаа бол энэ аппыг хэрэглээд үзээрэй.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

YouTube видеог олуулаа цуг үзэнгээ хоорондоо чатлах, видеог үзээд төрсөн сэтгэгдлүүдээ realtime хуваалцах боломжтой бөгөөд төрөл бүрийн эможи ашиглан реакци үзүүлдэг нь (Facebook Reactions-тай ижил) их зугаатай. Хүмүүсийн ихээр үзэж буй буюу дэлхий даяар трэнд болж буй видеонуудыг цаг тухайд нь олох мөн сонирхол ойролцоо хүмүүстэй холбогдох, дагах боломжийг олгож буйгаараа онцлог юм.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Юун түрүүнд анхааруулах ёстой зүйл гэвэл App Store-ын байршлаа United States-ээр тохируулсан тохиолдолд л татагдаж байгаа юм. App Store чинь хэрвээ Mongolia гэж тохируулагдсан бол энэхүү апп хайлтанд гарч ирэхгүй нь. Мөн зөвхөн iOS утас, таблетуудад зориулан гарсан байгаа нь бас нэгэн сул тал бөгөөд Android нь хөгжүүлэгдэж хараахан дуусаагүй гэнэ. Дээр нь YouTube-ийн зарим видеонууд "Олуулаа үэзх боломжгүй байна" гэсэн алдаа өгөөд байгаа нь жаахан ойлгомжгүй мэдрэмж төрүүлж буй.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Өвөрмөц содон шийдэл болж чадсан уг аппад Unread 6 оноо өгч байна. Google ах ард байгаа тул цаашид улам сайжрах буйзаа.

Та аппыг татаж хэрэглэхдээ invitation code хэсэгт нь PIZZA гэж бичээд бүртгүүлэх боломжтой.

Татаж авах

21731   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.