Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   03 сарын 07, 2017

Апп тойм: Tolidyoo - Эх хэлнийхээ эзэн болъё

Өнөөдөр бид саяхан эх хэлний өдрөөр нээлтээ хийсэн Tolidyoo апп-ийг танилцуулж байна. Энэ бол сайн дурын оролцогчдын хүчээр бүтсэн "Монгол Хэлний Онлайн Тайлбар Толь"-д буюу хуучнаар Я.Цэвэлийн тольд үндэслэсэн апп юм. Өөрөөр хэлбэл уг тайлбар толийг аппаас үздэг болдог болсон гэсэн үг. Ингээд монгол хэлээ илүү сайн эзэмшихэд, мэдэхгүй хангал үгийг мэдүүштэй монгол үг болгох апптай танилцана уу.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Эх хэлээ сайн эзэмшихийн чухлыг хүн бүр мэднэ. Ялангуяа гадаад үгс монгол хэлэнд хүч түрэн орж ирж буй, хүмүүс гадаад хэл суралцахад ихэд шамдах болсон энэ цагт бүр л чухал болж ирж байна. Энэ апп-аас та мэдэхгүй, эргэлзсэн үгсээ тольдож, үгийн баялгаа нэмэгдүүлэх боломжтой юм. Хэрвээ та бичих дуртай сонирхолтой хүн бол энэ апп бүр ч сайн найз чинь болох нь дамжиггүй.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Энэ энгийн, хэрэглэхэд хялбар апп 30 гаруй мянган үгийн сантай. Эдгээр үгсийг үсгийн дарааллаар гүйлгэн харж болно, хайлт хийгээд хүссэн үгийнхээ утгыг болон монгол бичгээр хэрхэн бичигддэгийг нь харж болно. Өдөр бүр нэг хуучны, ховор хэрэглэгддэг үгийг танд сануулдаг нь сонирхолтой бөгөөд хэрэгтэй санагдсан. Мөн хүссэн үгээ хадгалж, дараа үзэх юм уу өөр байдлаар ашиглаж болдог нь хэрэгтэй нэмэлт болсон байна лээ.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Тодорхой нэг л үйлдэлтэй ийм толь бичгээс олон зүйл хүсэх нь утгагүй. Гэхдээ яваандаа хэрэглэгч шинэ үг оруулж болдог болбол бүр л хэрэгцээтэй болох болов уу. Мөн Android дээр хараахан гарч амжаагүй байгаа юм байна лээ.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Taxidyoo-г гаргасан Бату Дижиталын ээлжит апп болох Tolidyoo-д бид 7 оноо өгч байна.

Татаж авах

45147   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.