Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   02 сарын 16, 2017

Амжилтанд хүрэхэд тус болох TED Talk-ийн 7 илтгэл

Хүн бүр амжилтад хүрэхийг хүсдэг ч хэрхэн яаж хүрэхээ тэр болгон мэддэггүй. Биднийг амжилтанд хүргэхэд нөлөөлөх олон зүйл байдаг ч TED Talk шиг их урам зориг өгч, сэтгэлийг бадраадаг нь ховор. TED Talk сонсох нь мэдээлэл олж авах, төрөл бүрийн инновацийн талаар олж сонсох, амжилт өөд тэмүүлэх аянаа эхлүүлэх гайхалтай арга байдаг. Тэгвэл өнөөдөр бид олон TED Talk дундаас маш хүчтэй мессеж өгч чадах 7 илтгэлийг онцолъё. Илтгэл бүхнээс та шинийг суралцаж, тэр дор нь хэрэгжүүлэх эхлэх санаа, зөвлөгөөнүүдийг олж үзэх болно. Хэрвээ та үнэхээр амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол цаг гарган эдгээр илтгэлийг үзээрэй.

1. Ричард Ст. Жон - Амжилтын 8 нууц

Нэгэн ахлах сургуулийн сурагч түүнээс амжилтанд хэрхэн хүрдэг юм бэ гэж асууснаас хойш Жон хариултыг нь олж мэдэхээр 7 жилийн турш 500 хүнтэй ярилцлага хийжээ. Энэ товч бөгөөд сэтгэл сэргээм илтгэлд тэрээр шинжлэх ухаан, урлаг, медиа, технологи болон өөр олон салбарт ажилладаг хүмүүсээс юу юуг сурснаа хуваалцжээ. Эдгээр хүмүүсийн дунд Руперт Мурдок, Норман Жевисон, Голди Хаун, Фрэнк Жехри, Билл Гэйтс нарын алдартнууд буй.

2. Арианна Хаффингтон - Хэрхэн амжилтанд хүрэх вэ? Тэгвэл илүү унт!

Магадгүй бид, эргэн тойрны хүмүүс маань бага унтаж ихийг амжуулах хэрэгтэй байна хэмээн байнга ярьдаг болсон цаг үед амьдарч байна. Гэвч яг үнэндээ шөнө хангалттай сайн нойр авч байх нь биднийг илүү жаргалтай, илүү эрүүл, илүү бүтээлч, илүү ухаалаг болгодгийг Арианна Хаффингтон өгүүлэх болно.

3. Стэвэн Берлин Жонсон - Зөв зүйтэй санаанууд хаанаас урган гардаг вэ?

Кофешоп ба соён гэгээрэл хоёрын хоорондын хамаарал ямар байдаг вэ? Жонсон интернэтээс эхлээд ширэнгэн ой хүртэлх төрөл бүрийг газруудыг судалж, инноваци хаана явагддаг, хаанаас урган гардгийг олж мэдэхийг зорьжээ. Үр дүнд нь санаа болон шийдлийн талаар бидний бодож явдаг зүйлсийн заримыг буруу болохыг нээж илрүүлсэн байна.

Тим Броун - Бүтээмж болон тоглоомын тухай үлгэр

Сүүлийн үед ихээхэн хүчээ аваад буй Design Thinking-ийн “загалмайлсан эцэг” Тим Броуны 2008 онд тавьсан бүтээлч сэтгэлгээний талаарх илтгэл таны аливаад хандах хандлагыг тэр чигт нь өөрчилж мэднэ. Хэрхэн асуудлыг шийдвэрлэх, түүнийг хэрхэн хөнгөн байдлаар авч үзэж, хамгийн үр ашигтай байдлыг бий болгох тухай энэ илтгэлд өгүүлдэг.

Людвик Маришэйн - Усгүй ванн

Нэгэн найзынхаа ус хэрэглэхгүйгээр “усанд орчихдог” бол сайхан аа хэмээн шүүрс алдан хэлсэн үгнээс санаа аван эхэлсэн бизнесийнхээ ачаар Л.Маришэйн хэмээх энэ эрхэм 2011 оны оны шилдэг оюутан энтрепренерээр нэрлэгдсэн юм. Өмнөд Африкаас гаралтай тэрээр цэвэр ус хэрэглэх боломжгүй болон усны хомсдолтой 2.5 тэрбум хүмүүс дэлхий дээр байгаа гэх баримтад үндэслэн нийгэм рүү чиглэсэн бизнесээ хөгжүүлж эхлэсэн юм. Dry Bath нэртэй түүний төсөл энэ асуудлыг хэрхэн шийдсэн бол?

Малколм Гладвелл - Давид Голиат хоёрын өгүүлэгдээгүй түүх

Энэ цагийн хамгийн алдартай сэтгэгчдийн нэг М.Гладвелл бидний сайн мэдэх нэгэн түүхийг арай өөрөөр уншиж үзэхийг санал болгож байна. Харгис хэрцгий аварга биет Голиат бараг зэвсэггүй энгийн хүүд ялагдаж буй үлгэрийг илүү дэлгэрэнгүй, илүү нарийн ажвал бид юуг олж мэдэх вэ?

 Эрнесто Сиролли -  Хэн нэгэнд тусалмаар байна уу? Тэгвэл зүгээр амаа татаад, дуугүй сонс

Тогтвортой хөгжлийн асуудлаар дуу хоолойгоо хамгийн идэвхтэй хүргэдэг экспертүүдийн нэг Э.Сиролли олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагаасаа хуваалцсан энэхүү илтгэл олонд хүнд нэгийг бодогдуулсан. Асуудлыг олж тодорхойлоод шийдэх гэж зорих нь буруу арга байж мэднэ, харин асуудалд өртөөд буй хүмүүстэй уулзаж, ярилцаж, илүү их сонсож байж шийдлээ олох нь хамгийн зөв гарц. Олон нийтийн ажил эрхэлж буй хүмүүсээс гадна энтрепренерүүдэд ч сургамжтай.

178456   8


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.