Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 03, 2017

The Founder - Таны виртуаль гарааны бизнес

Сүүлийн хэдэн жил Монголд төдийгүй дэлхий даяар стартап хөдөлгөөн хүчээ авч, гарааны бизнес эрхлэгчид олширсон. Хүн бүр өөрийнхөө захирал байхыг хүсч, санаагаа тэрбумээр үнэлэгдэх бизнес болгон хөгжүүлэхийг мөрөөдөх болсон цаг. Гэхдээ гарааны бизнес эхлүүлэх амархан ч амжилттай босгож ирэх, үргэлжлүүлэн авч явах маш хэцүү гэдгийг туршлагатай бизнес эрхлэгчид дуу нэгтэйгээр баталдаг. Тиймээс та гарааны бизнес эрхлэхийг мөрөөдөгчдийн нэг бол шийдвэр гаргахаасаа энэхүү The Founder гэх виртуаль гарааны бизнес үүсгэн удирддаг симулятор тоглоомыг туршаад үзээрэй. 

Судлаач Francis Tseng санаачлан Kickstarter дээр $10000 орчмын нийтийн санхүүжилт босгож хөгжүүлсэн энэхүү тоглоом таныг виртуаль гарааны бизнес эрхлэгчийн дүрд орон тоглох боломжтой болгох юм. Та бизнесээ байгуулан эхний багахан хэмжээний хөрөнгө оруулалт (seed money) авчихсан байгаа CEO байх бөгөөд технологийн програм хангамж, интернэтийн үйлчилгээ эсвэл тоног төхөөрөмж, гар утас гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлүүдээс аль нэгийг нь сонгоно. Та хүмүүс ажилд авч бүтээгдэхүүнээ хөгжүүлэх бөгөөд зах зээл дээр худалдаанд гарган, бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах, өрсөлдөх шаардлагатай болдог нь тун сонирхолтой. Олсон мөнгө, хөрөнгө оруулалтаараа компаниа хөгжүүлэн өргөжүүлж, шинэ шинэ зах зээл рүү нэвтрэх боломжтой.

Тоглоом нь яг орчин үеийн гарааны бизнесүүдийн хэв маяг, өнгө төрхийг агуулсан бөгөөд хэдийн энгийн мэт харагдах хэдий ч "Шинэ ажилтандаа ямар цалин өгөх вэ?", "Дараагийн бүтээгдэхүүнээ гаргахад хэр хэмжээний зардал гаргах ёстой вэ?", "Тэр мөнгийг хэрхэн босгох ёстой вэ?" зэрэг хэцүү стратегийн шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болдог нь The Founder тоглоомны амжилтын гол үндэс гэхэд болно.

Та ТУЗ-ын гишүүддээ ашиг олж өгч чадаж байгаа л бол үргэлжлүүлэн тоглоод байх боломжтой бөгөөд тоглоомны учрыг нэг олчихвол хэдэн цагаар ч хамаагүй тоглоод суугаад байхуйц сонирхолтой. Ялна гэсэн ойлголж байхгүй нь яг жинхэнэ бизнестэй ижил. Тоглоомыг бүтээгч Цахиуртын Хөндийд ажиллаж байсан туршлагаасаа үндэслэн уг тоглоомыг бүтээсэн нь бодит амьдралтай ойрхон болгож өгчээ.

The Founder тоглоомыг туршиж үзэхийг хүсвэл та энд дараарай.

Эх сурвалж: Fast Company

20213   3


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.