Мэдүүштэй

Бизнесийн салбарт амжилт олъё гэвэл олон гадаад хэл эзэмш!

12 сарын 15, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


22278   2




Хамгийн амжилттай яваа бизнесмэнүүдийн ихэнх нь олон хэлээр ярьдаг нь тохиолдлын хэрэг биш. Хос хэлний тухайд хийсэн дийлэнх судалгаанаас харахад хоёрдогч хэлийг сурснаар тархины үйл ажиллагаа сайжрах буюу нөхцөл байдлыг хяналтандаа авах чадвар нэмэгддэг байна. Гадаад хэл сурч эхлэхэд анхаарлаа төвлөрүүлэх, нэг ажлаас нөгөө рүү шуурхай шилжих чадварууд хүнд суудаг бөгөөд бусдыг сонсох, эрсдэл хийх, юмыг системчилж харах, өөр өнцгөөс харах зэрэгт тус болдог. Дээр нь дэлхийн эдийн засаг улам хавтгайрч буй энэ цаг үед олон хэлтэй энтрепренерүүд илүү давуу талтай болох нь гарцаагүй. Алдарт Билл Гэйтс гадаад хэл сураагүйдээ харамсдаг хэмээн хэлж байсан удаатай. Өнөөдрийн танилцуулж буй эдгээр бизнесийн манлайлагчид танд шинээр гадаад хэл сурах, сурч байгаа хэлээ илүү төгөлдөржүүлэх сэдлийг өгнө гэдэгт итгэж байна.

1. Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукерберг: Англи, Хятад

Бээжингийн Цинхуа их сургууль дээр болсон асуулт хариултын үеэр Цукерберг хятадаар ус цас ярьж дэлхий нийтэд, тэр дундаа мандарин хэлтэй худууддаа ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Хэрвээ Бээжин дэлхийн хамгийн алдартай нийтийн сүлжээ болох Фэйсбүүкд тавьсан хоригоо цуцалбал Цукерберг фэйсбүүкийн хэрэглэгч болох боломжтой 1.3 тэрбум гаруй хятад иргэдийн дунд нэр нүүр олж байгаа нь энэ юм.

2. Bloomberg L.P-ийн СEO, Майкл Блүүмберг: Англи, Испани


Майкл Блүүмбергийн испани хэлний мэдлэг түүнийг Нью-Йорк хотын захирагч байхад нь олны анхааралд өртсөн юм. Хотод хүчтэй Сэнди шуурга дэгдэж хотын захирагч Нью-Йоркийн испани хэлт иргэдэд эх хэл дээр нь анхааруулга өгснөөр тэр өдөр гадаад хэлний мэдлэг нь олон хүнд тус болжээ. Бизнесийн өнцгөөс харахад, ялангуяа АНУ-д, испани хэлний мэдлэг зүгээр ч нэг давуу тал бус, чухал шаардлага болон хувирч байна. АНУ-д гэхэд л латин гаралтай иргэдийн худалдан авах чадамж 1.5 триллион долларт хүрч байгаа бөгөөд цаашид ч улам өсөх хандлагатай байна.

3. SAP, Hewlett Packard-ийн CEO асан Лео Апотекер: Герман, Холланд, Франц, Англи, Еврей

Лео Апотекер таван хэлээр чөлөөтэй ярьдаг. Олон үндэстний ажилтантай, Германий софтвэйрийн SAP компанийг удирдахад нь түүний энэ мэдлэг ихээхэн тус болсон нь гарцаагүй. Маш далайцтай, олон хүнд хүрч ажиллаж чаддаг түүний Hewlett Packard-ийн гүйцэтгэх захирлаар сонгогдсон шалтгаан нь ч энэ гэдэг.

4. Nestlé-ийн гүйцэтгэх захирал Паул Балке: Холланд, Франц, Англи, Испани, Португал, Герман

Зургаан хэлээр ус цас ярьдаг Паул Балке нь магадгүй үндэстэн дамнасан энэ аварга корпорацид хамгийн тохирсон CEO нь байх. Nestlé 86 оронд 450 үйлдвэртэй, түүнд нь 90 гаруй орны 340,000 ажилтан ажилладаг гэдэг. Nestlé-ийн вэб хуудсанд Балкегийн ийм нэгэн үг байдаг: “Олон хэлтэй байхад бизнесийнхэн, ажлынхан, хэрэглэгчидтэй илүү сайн холбоо тогтоож чадна. Энэ бол манайх шиг бизнест нэн чухал.” Балке бол жинхэнэ дэлхийн компанид ажилладаг жинхэнэ дэлхийн иргэн.

5. Credit Suisse-ийн гүйцэтгэх захирал Тиджэйн Тиам: Франц, Герман, Англи

Франц-Зааны ясан эрэгээс гаралтай энэ бизнесмэний эзэмшсэн франц, герман, англи хэл түүнд McKinsey-ийн партнер, Prudential-ийн гүйцэтгэх захирал гэх мэт нэр хүндтэй томоохон албуудыг хашихад тусалжээ. Үүгээрээ тэр Дэлхийн эдийн засгийн форумын "Маргаашийн 100 глобал удирдагч" жагсаалтад багтсан байна.


Эх сурвалж: www.entrepreneur.com

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.