Мэдүүштэй

Unread-ийн шинэ бүтээгдэхүүн: YGD.MN - Миллениалуудад зориулсан видео платформ

11 сарын 24, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


26256   7




Өнөөдөр бол Unread-ийнхан бидний төдийгүй манай уншигчдын баярт өдөр. "Яагаад" гэвэл бид өнгөрөгч 11 сарын 19-нд бид UNPLUG арга хэмжээн дээрээ зарласан YGD.MN сайтаа албан ёсоор ийнхүү нээж байна. Миллениалууд буюу 1980-2000 оны хооронд төрсөн залуучуудад зориулсан энэхүү сайтыг нээснээр Unread видео контентын салбар луу орж байгаа хэрэг юм. Та энэ нийтлэлээс "Яагаад"-ыг яагаад нээсэн талаар, "яагаад" миллениалуудад зориулсныг уншиж, манай анхны видеонуудыг үзээрэй.

Миллениалууд гэж хэн бэ?

Тэд бол технологийн эрин зуунд, мэдээллийн асар их урсгал дунд өсөж буй залуу үеийнхэн. Тэдэнд нуршуу, түвэгтэй мэдээлэл хэрэггүй. Сонирхолтой, хурдан ойлгогдохуйц мэдээлэл бол тэдний хүсэж буй зүйл. "Яагаад" бол миллениалуудад зориулсан мэдээллийг миллениалууд бэлтгэх талбар.

Мэдээг "яагаад"-ын хамт

Аливаа мэдээ үргэлж асуултанд хариулсаар ирсэн. Хэн, Хэзээ, Юу гэдгийг бид өнөөдөр түвэггүй мэдэж чаддаг болсон байна. Гэвч"Яагаад" гэдэг асуултын хариу их мэдээллийн дунд дарагдаж хоцорсоор... Яагаад бол гол зангилаа нь. Яагаад бол хамгийн гол асуулт.

"Яагаад"-ын онцлог

-Өдөрт 1 видео
-Оригиналь болон орчуулгын контентууд
-Бүх видео 100 секундээс хэтрэхээргүй богино


САЙТАД ЗОЧЛОХ: WWW.YGD.MN



Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.