За манай UNPLUG 2016 арга хэмжээ хаяанд ирэхүй дор бид эцсийн сумаа тавьж, сүүлийн зөвлөгөөгөө хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд нетвөркинг арга хэмжээнд хэрхэн бэлдэх, хүнтэй хэрхэн танилцах талаар зөвлөсөн бол энэ удаа арга хэмжээний үеэр биеэ хэрхэн авч явахыг, заавал авчрах зүйлсийн хамт танд сануулж байна.

Япончууд шиг цаг барь

Unplug цагийг яс барина. Та ч бас тэгэх хэрэгтэй шүү. Шинэ үеийн залуусын цугларалт-уулзалт болохоор хэдүүлээ хуучин шигээ хоцроод байж болохгүй. Оролцогч та бүхэн ч цагаа бариад, арга хэмжээ зохион байгуулж буй бид ч цагаа бариад явчихъя.

Америкчууд шиг нээлттэй бай

Даруу, дуу цөөтэй хүмүүст хэлэхэд, нэгэнт л Unplug-ийг зорьсон бол та хүн амьтнаас гэрэвшээд хэрэггүй дээ. Сайхан нээлттэй байя, чөлөөтэй танилцъя. Шинэ танил, найз нөхөдтэй болъё. Нэрийн хуудсаа чөлөөтэй өг. Ганцаараа байх цаг бидэнд бишгүй олддог шүү дээ. Оролцогсдын энэ жагсаалтаас та зарим зочдын мэдээллийг авах боломжтой: Unplug 2016 оролцогсдын жагсаалт

Германчууд шиг ажил хэрэгч бай

Unplug айхавтар албаны арга хэмжээ болохгүй л дээ. Чөлөөтэй, сайхан арга хэмжээ болно. Гэхдээ бас хэтэрхий назгайрч, байн байн орж гарч, соёлгүй үйлдлүүд гаргаж болно гэсэн үг биш шүү. Зарим зүйл дээр бид зайлшгүй германчууд шиг байх хэрэгтэй байна.

Unplug-д заавал авчрах 4 зүйл

Нэрийн хуудас - Unplug дээр нэрийн хуудасгүй ирэх нь шөнийн харанхуйд гарын чийдэнгүй гарахтай ижил гэх нь ч хаашаа юм. Гэхдээ л нэрийн хуудас бол таны маш чухал зэвсэг байх болно. Үнэхээр нэрийн хуудсаа хэвлүүлж амжаагүй бол бид танд нэрийн хуудас өгөх болно.

Оюутан бол заавал оюутны үнэмлэхээ авчрах хэрэгтэй. Үүгээр та 30 мянгаар арга хэмжээнд орохоо эцсийн байдлаар баталгаажуулах юм.

Дэвтэр, үзэг - Үүн дээр нэг их тайлбар хэлээд яахав. Дэндүү ойлгомжтой зүйл.

Гар утас, powerbank - Unplug-д ирснээрээ гайхуулж өгөхөө мартуузай. Фэйсбүүк, твиттерээртээ зураг сайн оруулаад, янз янзын гоё хаштагууд хэрэглээд, айн? ... Бас гоё гоё эшлэл сонсвол дор нь сошиал медиагаар хуваалцах хэрэгтэй.

(Салфетка, бохь гэх зэргийн зүйлс ч илүүдэхгүй. Бас соёлтой "үзвэл" тээ? Хоол ундаа санамсаргүй асгах, их махтай хоол идэх гээд юу ч болоо билээ.)