Мэдүүштэй

Unplug-ийн хүндэт зочдыг танилцуулах нь: Манлайлагчдыг нэг дор нэгтгэсэн "Утга учиртай хэлэлцүүлэг"

11 сарын 17, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


19208  




11-р сарын 19-нд зохион байгуулагдах Unplug арга хэмжээнд оролцох хүндэт зочдыг бид танилцуулж байна. Салбар салбарын лидерүүд, тоглоомын дүрмийг өөрчлөгчид, манлайлагчид нэгэн тайзнаа чуулж, эрч хүчтэй залуустай санал сэтгэгдлээ солилцож, утга учиртай хэлэлцүүлгийг өрнүүлэх болно. Unplug-ийн тайзнаа эдгээр эрхмүүд цуглана.

Хэлэлцүүлэг №1: "Хэвлэл мэдээлэл сошиал медиа давлагаанд хэрхэн тэсэж үлдэх вэ?"

Хэлэлцүүлгийн тухай:

Хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ? Технологийн дэвшил салбарт хэрхэн нөлөөлж байна вэ? Медиа өөрийн үндсэн үүргээ биелүүлж чадаж байна уу? Ямар саад бэрхшээлүүдийг сөрөх хэрэгтэй гэж? Сошиал медиа давалгаа, иргэний сэтгүүл зүйн нөлөөлөлтэй хэрхэн дасан зохицох вэ? Эдгээр асуудлуудад энэ хэлэлцүүлэг хариулт өгөх болно.

Хэлэлцүүлгийн зочид:
В.Ганзориг: Bat Solution Partners, ТУЗ-ийн дарга
Э.Лхагва: Монгол ТВ, мэдээний албаны ерөнхий продюсер
Б.Болор-Эрдэнэ: Trends.mn, үүсгэн байгуулагч
Ч.Болортуяа: Ikon.mn, ерөнхий эрхлэгч

Хэлэлцүүлэг №2: "Хүн бүрийн гар утсанд суусан монгоп апп хэзээ гарах вэ?"

Хэлэлцүүлгийн тухай:
Мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Дэлхийн зах зээлд монгол бүтээгдэхүүн өрсөлдөх цаг хэр ойрхон бол? Бид өнгөрсөн хугацаанд юун дээр алдаж, юун дээр онов? Хэрэглэгчдийн хүсэлт, хүлээлтийг стартапууд хангаж чадаж байна уу? Технологи хэрэглэгчдийн зан төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг бид мэдэрч чадаж байна уу? Эдгээр асуултуудад энэ хэлэлцүүлэг хариулт өгөх болно.

Хэлэлцүүлгийн зочид:
Д.Энхбат: Нээлттэй мэдлэг боловсролын сангийн тэргүүн
А.Мэнд-Орших: Нью Медиа Группын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч
З.Энхтөр: Слайд, үүсгэн байгуулагч
Б.Идэр-Од: CallPro, үүсгэн байгуулагч
Х.Хангай: Алкемист Техноложис, үүсгэн байгуулагч

Хэлэлцүүлэг №3: "Залуу мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих хамгийн чухал 3 чадвар"

Хэлэлцүүлгийн тухай:
Аливаа байгууллагын удирдах ажилтнууд залуу мэргэжилтнүүдийг хэрхэн үнэлдэг вэ? Ажилд авах буюу албан тушаал дэвшүүлэхдээ аль аль чадваруудыг илүүтэй хардаг вэ? Ямар чадварууд эзэмшвэл өнөө цагт ажлын талбарт үнэлэгдэх вэ? Технологийн дэвшил үсрэнгүй хөгжиж, мэдээллийн урсгал улам задгайрч буй залуу мэргэжилтнүүд хэрхэн дасан зохицож, өсөж хөгжих вэ? Залуусын хүлээлт, захирлуудын хүлээлтийн хооронд хэр ялгаа байна? Эдгээр асуултуудад энэ хэлэлцүүлэг хариулт өгөх болно.

Хэлэлцүүлгийн зочид:
Д.Жаргалсайхан: Нийтлэлч, эдийн засагч
Ш.Алтанбагана: Терра Экспресс ХХК, ерөнхий захирал
Г.Вилсон: Вагнер Ази Автомотив ХХК, Гүйцэтгэх захирал
Б.Гантулга: Сүү ХК, Гүйцэтгэх захирал

Unplug-ийн тухай

Unplug бол Монголын шинэ үеийн манлайлагчдыг нэг дор нэгтгэж, “утга учиртай хэлэлцүүлэг” өрнүүлэх замаар залуу мэргэжилтнүүд, оюутан залууст мэдлэг мэдээлэл, урам зориг өгөх зорилго бүхий нэг өдрийн цугларалт-арга хэмжээ юм.

Нэг талаас энтрепенерүүд, үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх ажилтнууд, бүтээлч хүмүүс, салбарын лидерүүд зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 500 хүн энд цуглана.

Дэлгэрэнгүйг: Unplug (вэбсайт), Unplug (эвент)

ДЭЛГЭРЭНГҮЙ: Unplug-ийн оролцогчдын танилцуулга

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.