Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   11 сарын 15, 2016

Апп тойм: Paper by 53 - Супер "цаас"

Нээлтээ хийснээсээ хойш хоёрхон долоо хоногийн дотор 1.5 сая удаа татагдсан, 2012 онд Apple-ийн шилдэг аппаар тодорсон Paper-ийг өдгөө дэлхийн сая сая хүмүүс хэрэглэж байна. Хэрэглэхэд хялбар, тун ойлгомжтой, маш гоё дүрслэлтэй энэ апп өөрийн санааг гар утас болон ipad дээрээ бүтээлчээр, богино хугацаанд буулгахад тусална.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ? 

Энэ бол зөвхөн зургийн апп биш юм. Эскиз хийж, зураг зурдаг апп гэдгээр нь хүмүүс сайн мэддэг, тэр зориулалтаар ашигладаг хүмүүс олон ч инфографик зурах, ажлын жагсаалтаа тэмдэглэн чагталж, мөн зураг хавсарган оруулах боломжтой байдаг. Эскиз + Тэмдэглэл + Фото зураг гэсэн бүрэлдэхүүнээс бүрддэг тул бодсон санаснаа чөлөөтэй буулгаж болно.Заримдаа гадуур явж байгаад ч юм уу, магадгүй шинэ санаа гэнэт зурсхийн орж ирэхэд утсаа гаргаад, танд сэдэл өгсөн зүйлийн зургийг дарж, эсвэл төсөөлөлд чинь буусан зүйлийг бичээд шаардлагатай бол зурган тэмдэглэгээ хийж болно.Үндсэндээ цахим дэвтэр гэж хэлж болох юм. Гэхдээ хэрэглэх сонирхол төрүүлэм дизайнтай, дэвтрийн хуудсуудыг яаж ч баяжуулж, хаана нь ч тэмдэглэгээ хийх боломжтой, энэхүү апп-ийг татчихсан байхад өөр олон апп, цаас дэвтэр авч яваад байх ч шаардлагагүй.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Апп-г хэрхэн ашиглах талаар тун ойлгомжтой товч тайлбартай бөгөөд түүнийг нь гүйлгээд харчихад өөрийн санаагаа богино хугацаанд бүтээлч, сонирхолтой байдлаар зурж тэмдэглэж болно. Хамгийн том давуу тал нь үнэгүй, ямар ч хэрэгслүүдийг (tool) чөлөөтэй ашиглаж болно. Энгийн харьцуулсан график зурах, гараараа татсан зураас болон дүрсийг автоматаар янзлан хэлбэржүүлж тэгшлэх боломжууд, усан будаг, маркер, харандаа, түүш, бал зэрэг зургийн хэрэгслүүд, зурсан дүрсээ олон хуулах болон кроплох боломжуудтай.

Камертайгаа холбочихвол тэмдэглэгээ хийхдээ шууд зураг дарж, эсвэл camera roll-оосоо зураг хавсарган, тодорхой хэсэг дээр тусгал өгөн тодруулж, нэмэлт тэмдэглэгээ, хэрэгслүүдээ ашиглан зурж болно. Ажилласан хуудаснуудаа pdf, keynote, presentation хувилбар луу шилжүүлж болох том давуу талтай. Ингэснээр таны цагийг хэмнэж, үр ашиггүй суух хугацааг багасгана. Гар утас, iPad руугаа проектор, зурагтаа холбоод л илтгэл тавьж, санаагаа бусадтай чөлөөтэй хуваалцаж болно. 2014 онд Paper mix гэсэн булан нээсэн бөгөөд фэйсбүүк, твиттер, имэйлээ хэдхэн секүндийн дотор холбоод л өөрийн хуудаснуудаа бусадтай хуваалцаж, бусад хүмүүсийг дагаж, бүтээлээс нь харах боломжтой. Өөр нэг давуу тал гэвэл, ажиллаж байсан хуудсаа шууд Adobe Photoshop, Illustrator луу “шидчихэж” болно. Мөн Creative Cloud-даа хадгалах боломжийг 2014 оны 11-р сарын update-даа оруулж өгчээ.

Ямар сул талтай вэ?

Миний хувьд хэрэглэхэд апп-ийн сул тал, доголдол гараагүй ч утсаар зарим нэг деталь зүйлсийг зурж тэмдэглэхэд хэцүү байлаа. Гэхдээ үүнийг шийдэх Paper Pencil-ийг худалдан авч болно. Мөн одоохондоо зөвхөн iOS дээр л ажиллана.

Unread-ийн үнэлгээ

Хялбар ойлгомжтой, хэрэгтэй функцуудтэй, үнэгүй тул Unread-ийн зүгээс 8 оноо өглөө. Хэрвээ андройдын хэрэглэгчдэд хүртээмжтэй байсан бол оноо нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.

Татаж авах

21890   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.