Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   11 сарын 01, 2016

Апп тойм: Эгүлэн Ухаалаг Кассын Систем - Үйлчилгээний бизнес эрхлэгчдийн үнэнч нөхөр

Үйлчилгээний байгууллагуудын хамгийн чухал хэсэг бол санхүүгийн бүртгэл тооцоо, үйл ажиллагааны хяналт байдаг. Тэгвэл эдгээр асуудлыг шийдэж, байгууллагын байнгын үйл ажиллагааг хангаж, мэдээллийн найдвартай байдлыг хариуцах хамгийн дэвшилтэт кассын цогц системийг "Kaizen Mongolia LLC" компани хөгжүүлжээ. Одоогоор тэд ресторанууд ашиглах "iRestaurant", дэлгүүр, худалдаа эрхлэгчид ашиглах "iStore", үсчин, гоо сайхны газрууд ашиглах "iSalon", эмнэлгүүд ашиглах "iHospital" кассын системүүдийг нэвтрүүлээд байгаа бөгөөд эдгээр нь ажлын бүтээмжийг 70 хувь дээшлүүлж, бүртгэл санхүүгийн тооцоололд зарцуулах цагийг 70 хувиар багасгана хэмээн тус компани баталж байна.

Эдгээр ухаалаг кассын аппуудыг мобайл үйлдлийн системийн хувьд хамгийн найдвартай, аюулгүй ажиллагаатайд тооцогддог Apple iOS дээр буюу iPad дээр ажиллуулахад хамгийн тохиромжтой. Энэ нь уламжлалт кассын машиныг бодвол хавьгүй хямд төсөр, овор багатайн дээр үүлэн технологид суурилсан учир мэдээлэл шинэчлэхэд хурдан, аюулгүй байдлын хувьд ч илүү найдвартайгаараа онцлог юм. Өнөөдөр бид iRestaurant, iStore аппуудыг дэлгэрэнгүй танилцуулъя.

iRESTAURANT

iRestaurant систем нь ухаалаг төхөөрөмж болон үүлэн технологид суурилсан Монголын хамгийн анхны кассын системийн цогц шийдэл. Ресторан, караоке, лоунж, зоогийн газар, түргэн хоолны газрууд ашиглах боломжтой. iRestaurant нь захиалга, хоол бэлтгэл, төлбөр тооцоо, үйлчилгээний үйл явцыг хурдасгаснаар хурдан шуурхай үйлчилгээг бий болгож, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн, улмаар байгууллагын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Менежер, зөөгч, кассчин, тогооч нар уг апп дээр iManager, iWaiter, iCashier, iChef гэсэн тус тусын аккаунтаар нэвтэрч, өөрсдийн хариуцсан ажлуудыг бүртгээд явах юм. Жишээ нь зөөгч болон кассчин орж ирсэн захиалгыг тэмдэглээд явдаг байхад менежерүүд ажилчдын мэдээллийг бүртгэх боломжтой гэх мэт.

iRestaurant системийн бүрдэл хэсгүүд:

Хянах самбар: Нийт орлого, дундаж орлого, ажилтнуудын ажлын гүйцэтгэл, хамгийн их ашигтай болон гүйлгээтэй бүтээгдэхүүний жагсаалт зэргийг автоматаар хянаж, үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулах боломжийг олгоно.
Тайлан: Борлуулалт, билл болон ажилчдаар төрөлжүүлэн нийт орлого* зарлагын тайланг гаргаж харахаас гадна Excel хэлбэрээр өөрийн имэйл рүү илгээх боломжтой. Ингэснээр өөрийн бизнест дүн шинжилгээ хийхэд илүү хялбар болно.
Заал зохион байгуулалт: Менежер нь танхимын зохион байгуулалтыг ачаалал, захиалгыг харгалзан өөрөө оновчтой зохион байгуулах боломжтой. Мөн захиалга авагдсан ширээ, захиалга дууссан ширээ тэмдэглэгддэг учир үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг хянах үйл явц хялбаршина.
Бараа бүтээгдэхүүн: Бүтээгдэхүүнээ төрөл болгоноор ангилан, бүтээгдэхүүн тус бүрийн орц, үнийг харах боломжтой. Бараа материал болон, бараа татан авалт, бэлтгэн нийлүүлэгчдийн давхар хяналтыг бий болгоно.
Ажилтны бүртгэл: Ажилтнуудыг албан тушаал бүрээр нь ангилан хувийн мэдээллийг бүртгэн оруулж, мэдээллийн бааз үүсгэх боломжтой.

iRestaurant-ийг Central Square, Central Garden, Gandan View, Silk Road, Mexikhan, AYC, Rosewood, Spicy Street, ROC Caffeine Bar, Ruby Room зэрэг 60 гаруй ресторан одоогоор ашигладаг.

iSTORE

iStore нь дэлгүүрийн кассын системийн iPad-д суурилсан Монголын хамгийн анхны цогц шийдэл. Та iStore системийг сонгосноор бүтээгдэхүүний нөөц, борлуулалтын мэдээллийг цаг алдалгүй хянах боломжтой. Дэлгүүрийн үйл ажиллагаатай холбогдолтой ажлыг хөнгөвчилж, бараа бүтээгдэхүүний гүйлгээний тайлан, орлого зарлагын мэдээллийг түргэн шуурхай харж зохицуулах боломж олгосноор борлуулалтыг нэмэгдүүлэхэд туслах болно.

iStore-ийн хувьд менежер, кассчин гэсэн хоёр аккаунттай.

Бараа бүтээгдэхүүн: Бараа бүтээгдэхүүнийг бүлэглэн оруулж өгөхөөс гадна бүлэг тус бүрийг задлан зураг, үнэ, тоо ширхгээр нь нэг бүрчлэн бүртгэх боломжтой.
Тайлан: Тайланг өдрийн борлуулалт, ажилтны гүйцэтгэл, билл, бараа татан авалт, үлдэгдэл, буцаалт, зардал зэргээр төрөлжүүлэн гаргаж Excel хэлбэрээр өөрийн имэйл рүү илгээх боломжтой.
Хянах самбар: Хамгийн их зарагдсан болон ашигтай бүтээгдэхүүний жагсаалт, нийт орлого, дундаж орлого, ажилтны орлого зэргийг хүссэн жил, он сар өдрөөр шүүлт хийн хянаж үйл ажиллагааны төлөвлөлтөө хийх боломжтой.
CRM-Хэрэглэгчтэй харилцах хэсэг: Энэ хэсэгт харилцагчдыг төрөлжүүлэн ангилж, худалдан авалтын түүх болон харилцагчидтай холбоотой мэдээллүүдийг хадгалана. Ингэснээр хэрэглэгчдийн талаарх мэдээллийн баазтай болж хямдрал урамшууллын талаарх мэдээлэл болон дэлгүүрийн талаарх мэдээллүүдээ хүргэж маркетинг хийх суваг болгон ашиглахад тохиромжтой.

iStore-ийг залуусын Smok брэнд, эрэгтэй хувцасны Cesar's брэнд, Umbrella, Abigail Jeans, Fame Store, Gray зэрэг дэлгүүрүүд ашигладаг.

iHospital & iSALON

iHospital нь эмнэлгийн үйл ажиллагааг автоматжуулж, цагийн менежменттэй ажиллагааг бий болгохоос гадна өвчтөний түүх хөтлөх, эмчилгээний захиалга оруулах, цаг бүртгэл хийх, үйл ажиллагааг эмх цэгцтэй явуулахад зориулсан цогц систем юм. iHospital систем нь "төрөлжсөн, жижиг" эмнэлгүүдэд зориулсан гэдгээрээ онцлог бөгөөд бага зардлаар кассын системтэй болоод зогсохгүй бизнесээ хаанаас ч удирдах, хянах, НӨАТУС-ын баримт хэвлэх боломжийг олгоно.

Харин iSalon нь үсчин, гоо сайхны бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан захиалга, үйлчилгээ, бүтээгдэхүүний бүртгэл, тайлан, тооцоо хийх зэрэг бизнесийн үйл ажиллагааг хялбаршуулах цогц систем юм.

Бизнес эрхлэгч та эдгээр аппуудыг App Store-оос татан авч суулгаад 14 хоног үнэгүй туршиж үзэх боломжтой. "Kaizen Mongolia" компани эдгээр бүтээгдэхүүнээ Азийн зах зээлд нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа бөгөөд зочид буудал эрхлэгчдэд зориулсан iHotel, фитнесс ажиллуулагчдад зориулсан iFitness системүүдийг гаргах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ бидэнд уламжилсан юм.
Татаж турших: iRestaurant / iStore / iSalon / iHospital

Үнийн хувьд эдгээр системүүд хэрэглэгч байгууллагууд хэдэн ажилтандаа ашиглуулах вэ, аль аль функцийг хэрэглэх вэ гэдгээс шалтгаалаад сарын 33-110 мянган төгрөгийн үнэтэй аж.

Мөн та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус компанийн фэйсбүүк хуудас болон вэбсайтад зочлоорой.

26335   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.