Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   10 сарын 18, 2016

Апп тойм: Eggly - Бэлэгтэй тоглоом

Өнөөдөр бид Топнет ХХК-ийн хөгжүүлсэн нэг энтертайнмент төрлийн тоглоомыг танилцуулж байна. Eggly нь хэрэглэгчид нас харгалзахгүй, үнэ төлбөргүйгээр тоглож, бодит бэлэг хождог онцлогтой апп юм. Хэн л зүгээр сууж байгаад бэлэг авахыг хүсэхгүй байх билээ дээ, тийм ээ?

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Eggly-г хэрэглэгчид хувьд өдөр бүр өндөг хагалан азаа үзэж, бэлэг хожих боломжтой. Зүв зүгээр сууж байгаад л аз таарвал бодитой бэлэг хожно гэсэн үг юм. Харин бизнесийн байгууллагуудын хувьд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тоглоомонд бэлэг хэлбэрээр байршуулж сурталчилгаа хийх боломжийг олгожээ. Та энэ 2 төрлийн хэрэглэгчийн аль нь ч болж болно.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Хэрэглэгч тоглоомонд байрлах 3 өндөгнөөс сонгон хагалж азаа үзнэ. Тоглогч азтан болвол бэлэгнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, харилцагч байгууллагаас бэлэг авах эрхтэй болдог. Жишээ нь зургийн дугуйлан, бүжгийн клуб, англи хэлний сургалтын төвүүдэд хөнгөлттэй үйлчлүүлэх, эмнэлгүүдэд үзлэг шинжилгээ хөнгөлөлттэй хийлгүүлэх, машины 4 дугуйгаа үнэгүй солиулах, кароакед 1 цаг үнэгүй дуулах, сувинер үнэгүй хожих, уран сайхны кино үнэгүй үзэх, эрх зэрэг маш олон бэлгээс аль нь ч танд таарч магадгүй. Хэрвээ та дахин өндөг хагалах гэж яараад байвал фэйсбүүкийн найзуудаа тоглоомд урьж, дэмжлэг хүсэн тоглох цагаа наашлуулах боломжтой. Өндөг хагалах хугацаа нь болоход утсанд notification ирэх зэрэг нэмэлт боломжоо идэвхжүүлчихвэл азаа үзэхээ огтхон ч мартахгүй.

Хажуугийн цэснээс та бэлгийн сан, өөрийн өмнө нь хожсон бэлгүүдийг харахаас гадна фэйсбүүкийн бусад хэрэглэгчид ямар бэлгүүдийг хожиж байгаа live харах боломжтой нь таалагдсан шүү.

Бизнесийн байгууллагуудын хувьд уг апп-тай хамтран ажилласнаар тусгай кодыг оруулсан хэрэглэгчид нэвтрэн бэлэг хожих боломжтой VIP тоглоомыг үүсгэж, хэдэн хүн тоглуулах, хэдэн өндөг тавих, хэдэн цаг, минут тутамд азаа үзэх зэргийг тохируулж болох давуу талтай.

Мөн тогтмол өндгөө хагалж идэвхтэй хэрэглэгч байснаараа онцлох бэлэгний төлөө азаа үзэх нэмэлт боломжийг санал болгожээ.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Одоо ид хөгжүүлж байгаа тоглоом учраас бэлгийн санд таны хүссэн бэлэг хараахан байхгүй байж болох юм. Бас 5 найзаа уривал 1 өндөг хасагдаж, хожих магадлал нэмэгдэнэ гэсэн цэс нь ажиллахгүй байсан. Ажиллаад эхэлбэл боломжийн санал шиг санагдсан шүү.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Тун удахгүй шинэ хувилбар нь гарах гэж буй энгийн хэрнээ зугаатай, сонирхолтой энэ тоглоомд бид 7 оноо өгч байна.

Татаж авах

17117   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.