Мэдүүштэй

Яагаад өндөр бүтээмжтэй хүмүүс өдрийг үүрийн 4 цагт эхлүүлдэг вэ?

09 сарын 29, 2016


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan
@batzaya


73787   13




Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өдрийг үүрийн 3:45 цагт эхлүүлдэг гэнэ. Яагаад гэж та гайхаж байна уу? Өдрийг үүрийн 4 цагт эхлүүлэх нь сүүлийн үеийн шинэхэн "тренд" болоод байгаа төдийгүй өндөр амжилттай яваа нэлээд удирдагч, энтрепренерүүд хамгийн үр бүтээмжтэй байдаг цаг нь бусад хүмүүс ид нойрондоо дугжирч байж үед хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. Мэдүүштэй санагдаж байна уу? Тийм бол танд үр бүтээмжтэй амьдралын шинэхэн "тренд"-ийн талаар танилцуулъя.

ҮҮРИЙН 4 ЦАГ РУУ ҮР БҮТЭЭМЖЭЭ ШИЛЖҮҮЛЦГЭЭЕ!

Wall Street Journal сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өдрийн хамгийн үр бүтээмжтэй байх боломжтой үе нь үүрийн 4 цаг гэнэ. Гайхаш төрүүлэхүйц эрт байгаа биз? Энэ үеэр үр бүтээмжтэй байхад хэд хэдэн гол хүчин зүйл нөлөөлсөн байна. Үүнд:

- Нар мандах хүртэл ямар нэг сатаарах зүйлсгүй (ажил, хүүхэд г/м) байдаг,
- Хэн ч тан рүү залгаж, мессеж, имэйл бичдэггүй,
- Сошиал сайтууд хов хоосон байдаг. Дэмий сошиал ухаж цаг үрэх шаардлагагүй байдаг аж.

Үр бүтээмжтэй байна гэдэг ойлголт нь зөвхөн ажилтай холбоотой биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Энэхүү үр бүтээмжтэй байх "тренд" нь өдрийг амжилттай, эрч хүчтэй өнгөрөөхөд зайлшгүй шаардагддаг "зөвхөн би" цагийг өөртөө зориулан гаргахад ихээхэн ач тустай юм. Энэ үеэр хүмүүс өөртөө анхаарах, дасгал хийх, гэр бүлдээ цаг зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх, юм унших, бясалгал хийх зэрэгт анхаарлаа голлон хандуулдаг байна.

ЖИШЭЭЛБЭЛ ДАРААХ ЗАХИРЛУУД ҮҮРИЙН 4 ЦАГТ ӨДРИЙГ ЭХЭЛДЭГ

Tim Cook: Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өдрийг үүрийн 3:45 цагт эхлүүлдэг гэнэ.

Sallie Krawcheck: Ellevest компанийн захирал "Үүрийн 4 цагт л би хамгийн үр бүтээмжтэй ажиллаж чаддаг" хэмээн бичжээ.

Richard Branson: Дэлхийд алдартай тэрбумтан, Virgin Group-ийн ерөнхийлөгч тэрбээр үүрийн 5 цагт босож дасгал хийнгээ, гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлдэг гэнэ. "Энэ зуршил маань намайг бизнесийн ажлаа эхлүүлэх эрч хүчээр цэнэглэж, сэтгэл санааг бэлдэж өгдөг" хэмээжээ.

Michelle Gass: Европ, Ойрх Дорнод, Орос, Африк дахь Starbucks-ийг удирддаг байсан энэ бүсгүй үүрийн 4:30-д босож гүйдэг хэв маягт ороод удаж буй гэнэ.

David Cush: The Virgin America-ийн гүйцэтгэх захирал тэрээр үүрийн 4:15-д босож Америкийн баруун эрэгт байгаа бизнес хамтрагчидтайгаа холбогдон өдрийг эхлүүлдэг бөгөөд дараа нь спортын мэдээ, сонин уншин, дасгал хийгээд амждаг гэнэ шүү.

Тэгэхдээ мэдээж хэрэг үүрийн 4 цагт босдог байх нь үр дүнтэй ч танаас тодорхой хэмжээний золиос шаардана. Хамгийн энгийн жишээ гэвэл та маш эрт унтдаг байх хэрэгтэй болно. Ингэснээр гадуур нетворкинг хийх, найзуудтайгаа, гэр бүлтэйгээ, найз залуу бүсгүйтэйгээ өнгөрөөх цагийг тодорхой хэмжээгээр багасгана гэсэн үг юм. Танд тохирох арга барил мөн үү, биш үү гэдгийг туршаад үзээрэй.

Эх сурвалж: Inc Magazine

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.