Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Бизнес Зөвлөгөө   09 сарын 27, 2016

Гадаадаас монгол дугаараар ярих боломж юу байна?

Та гадаад руу явах үедээ хэрхэн дотны хүмүүстэйгээ холбогддог вэ? Энэ асуултыг бид нийтлэлээ бичихээсээ өмнө өөрсдөөсөө, бас хэд хэдэн уншигчаасаа, мөн гадаад руу тогтмол зорчдог танилуудаасаа асуусан юм.

Хамгийн түгээмэл хариулт нь “фэйсбүүк” байсан нь тийм ч гайхмаар байсангүй. Дөнгөж дунд ангидаа орж буй дүүгээс минь эхлээд, гар утас ч хэрэглэхээсээ цааргалдаг ах нар минь хүртэл фэйсбүүктэй, фэйсбүүкээсээ элдэв сонин цуглуулдаг болчихсон, хамаатан садныхантай холбогддог болчихсон үе шүү дээ. Гэхдээ нэг зүйл биднийг гайхашруулав. Энэ бол гэрийнхэнтэйгээ холбогдоход ямар асуудал түгээмэл тулгардаг вэ гэсэн асуултын хариулт байлаа.

“Ээж минь ихэнхдээ гадуур явна. Интернетэд байх үе тийм ч их таарахгүй. Гэртээ ирэхээрээ залгахаар би нэг бол хичээлтэй, үгүй бол метронд явж таардаг болохоор шууд ярьж чаддаггүй. Ийм л асуудал байна даа” гэж Г.Бямбасүрэн хэлэв. Г.Бямбасүрэн бол Японд нэгэн технологийн компанид ажилладаг залуу. Тэр амралтаараа гэртээ ирэхдээ ээждээ фэйсбүүк нээж өгч, тохиргоог нь зааж өгсөн ч амралтын өдрөөр хааяа л нэг ярих завшаан таардаг гэнэ.

Өөр нэг уншигч бидэнд өөрт тохиолддог асуудлаа хуваалцсан юм. “Мэдээж зардал. Гэрийнхэнтэйгээ, өдрөөс өдөрт том болж байгаа дүүтэйгээ аль болох л их яримаар л байдаг. Даанч утасны төлбөр арай л өндөр гарчихдаг. Багц аваад ярьдаг ч гэсэн тэр нь дуудлага хийхээр амархан дуусчихна” гэж манай найз Г.Хонгорзул ярилаа.

“Ажлын шаардлагаар хаашаа ч явсан Монголдоо байгаа юм шиг дуудлага хүлээж авдаг байх хэрэгтэй болдог. Гэхдээ энэ ч бараг л боломжгүй л дээ. Зардал өндөртэй, чирэгдэл ихтэй. Ер нь их түвэгтэй. Тийм болохоор очсон газраасаа дугаар авч ярих нь илүү чанартай, найдвартай юм шиг санагддаг” гэж дэлхийн өнцөг булан бүр лүү жилд дор хаяж 20 удаа аялал хийдэг С.Гантулга хэлсэн юм.

Өнөөгийн технологийн хөгжлийн эрин үед үүнийг засах, энэ асуудлыг шийдэх гарц үнэхээр байхгүй гэж үү? Гар утас биднийг цаг тутам дагаж, гарт биш юм аа гэхэд халаасанд ямагт байж байдаг болчихсон байхад илүү ухаалаг шийдэл юу байна?

Энэ асуудлыг шийдэх технологи нь VoIP байх юм байна гэдгийг интернетээр зорин хайж байхдаа бид олов. Voice over Internet Protocol бол таны гэлтгүй угаас дэлхий даяарх харилцаа холбооны асуудлыг хялбарчлах зорилгоор бүтээгдсэн технологи аж. Дэлхийн нөгөө талд байгаа хайртай хүндээ яг 00:00 цагт, төрсөн өдрөөр нь залгаж мэнд хүргэхийг хүсвэл та яах вэ? Нөгөө хүнээ интернетэд орж ирэхийг хүлээнэ гэж үү? VoIP-той байхад та өөрөө интернеттэй байхад л болно.


VoIP-ийг интернетэд суурилсан ярианы үйлчилгээ гээд ойлгож болно. Та хаана ч хэрэглэж болох өөрийн гэсэн дугаартай, хамгийн хямдаар, илүү бага зардлаар бусдын гар утас руу шууд залгах боломжтой гэсэн үг. Нөгөө хүн тань заавал нетэд байх, фэйсбүүктэй байх шаардлагагүй. Зүгээр л дугаартай байхад л хангалттай.


Энэ үйлчилгээг Монголд Юнител IP77 гэсэн нэрээр нэвтрүүлжээ. Өөрийн сүлжээндээ үнэгүй ярих боломжийг олгож, бүр дуудлага хадгалах үйлчилгээг санал болгож буй тэд ямар зорилгоор ашиглаж байгаагаас хамааран олон сонголттой багцыг гаргаж байгаа гэнэ. Мөн ганцхан гадаадад байгаа нэгэн нь наашаа залгах биш, эндээс ч гадаад байгаа IP77 утастай хүн рүү дуудлага хийж болох юм. Зөвхөн дуудлага хийхээс гадна видео дуудлага хийх боломжтой, бүр мессеж ч бичих боломжтой.

Уншигч та илүү тодорхой мэдээлэл хүсч байгаа бол https://www.unitel.mn/unitel/product/ipphone -с аваарай.

14296   10


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.