Мэдүүштэй

Мэдүүштэй, хэрэгцээтэй 5 жижиг вэб

09 сарын 15, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


15144  




Өнгөрсөн долоо хоногт бид интернэт дээр ажиллахад тулгардаг зарим асуудлуудыг шийдэх жижиг вэбүүдийг танилцуулсныг санаж байгаа байх. Өнөөдөр бид тэр нийтлэлийг үргэлжлүүлэн 5 вэбийг нэмж танилцуулж байна.

SAVE WEB FILES

ctrlq.org/save - Энэ сайтын тусламжтайгаар интернэт дэх ямарваа файлыг Dropbox, Google Drive, OneDrive руугаа шууд хуулах боломжтой юм. Файлаа эхлээд download хийж дараа нь дахин шилжүүлэх шаардлагагүй гэсэн үг. Файлынхаа url-ийг оруулаад, Dropbox, Google Drive зэргийнхээ нэгийг сонгоод л товч дарахад маш хурдан хугацаанд файлыг хадгалах болно.

Down for everyone? Or just me?

downforeveryoneorjustme.com – Заримдаа зочлох гэсэн сайт ажилладаггүй үе байдаг даа. Тэр үед бид яадаг билээ? Ойр зуур байгаа хүмүүсээс энэ сайт ороод шалгаад өгөөч гэж гуйдаг. Тэгвэл одоо тэгж хүнд түвэг удах шаардлагагүй шүү. Үүгээр ороод л өнөө сайтынхаа хаягийг бичээд зөвхөн миний компьютерээс болохгүй байна уу, ер нь бүх хүн орж болохгүйгээр доголдчихоод байна уу гэдгийг шалгаж болно.

Print what you like

printwhatyoulike.com – Заримдаа вэбсайтын нүүр юм уу зарим хэсгийг хэвлэх хэрэгцээ бидэнд гардаг. Ийм үед энэ сайтыг туршаад үзэхийг зөвлөе. Реклам сурталчилгааг нь оруулалгүй, зургуудыг оруулах эсэхээ өөрөө шийдэх, текстийг хэмжээг тохируулах гэх мэтээр дараа нь үзэхэд тохиромжтой байдлаар хэвлэж болно.

We transfer

wetransfer.com – 2GB хүртэлх том хэмжээтэй файлуудыг бусад руу имэйлдэхэд энэ сайт танд тус болно. Зарим үед ёстой л авралын элч болно шүү дээ.

Snopes

snopes.com - Имэйлээр хулхи имэйл ирж та биднийг хошхируулдаг тохиолдог байдаг даа. Та ийм ч юм хожлоо, тийм ч эрхийг хүртлээ гээд л... Бас заримдаа санаанд оромгүй мэдээ сошиал медиагаар явж хүмүүсийг шоконд оруулах нь бий. Саяхан л гэхэд "Карате кид" киноны гол дүр, Уилл Смитийн хүү амиа хорлосон гэдэг худлаа мэдээ интернэтээр баахан явсан. Тэгвэл иймэрхүү имэйл, мэдээ мэдээлэл, цуурхлын үнэн зөв эсэхийг энэ сайтаар орон шалгаж нягталж болно.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.