Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 09, 2016

Ойрын өдрүүдэд заавал очих эвэнтүүд

Есдүгээр сар гарснаар Монголын амьдрал тун чиг идэвхжиж, энд тэндгүй төрөл бүрийн арга хэмжээ, тоглолт, өдөрлөгүүд зохион байгуулагдаж байна. Ялангуяа ойрын хэдэн өдөр онцгой сонин, гойд сонирхолтой, явууштай үзүүштэй нэлээд арга хэмжээнүүд товлогдоод байгаа тул бид өнөөдрийн нийтлэлээрээ тэдгээрийг та бүхэнд сануулахаар шийдлээ.

ROKIT BAY + ICETOP + АРААТАН + НЭРТ ХИЙЛЧ ПАВЕЛ МИЛЮКОВ - Хөгжмөөр амьсгалсан 9 сарын 9

ROKIT BAY - ХАРИУЦЛАГА

Рэппэр, "Авьяаслаг монголчууд" шоуны шүүгч ROKIT BAY-ийн амьд тоглолт өнөөдөр болно. Тоглолтыг Be Brand зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд гарсан сүүлийн цомгийнх нь нэрээр нэрлэжээ. Монголын өнөө цагийн хамгийн шилдэг рэппэрүүдийн нэг түүнийг оройжин сонсож, Rock It BAYaraa хэмээн орилох боломжийг бүү алдаарай.
Хэзээ: 9 сарын 9-ний баасан гараг, 18 цагаас
Хаана: Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу хуучнаар Хүүхдийн Парк
Үнэ: 13,000 (Be-гийн шинэ дугаар, 9500 төгрөгийн цэнэглэгч карт дагалдана)
Дэлгэрэнгүйг: Фэйсбүүк эвэнтээс

ICE TOP - БАЯРЛАЛАА ТОГЛОЛТ

Өнөөдөр мөн Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг ICE TOP-ийн 20 жилийн ойн "Баярлалаа" тоглолт болох юм. Анх бүжгийн хамтлаг байж байгаад дуулж эхэлсэн тэдний олон дууг залуучууд сонсож өссөн болохоор доргио үдэш болно гэдэгт эргэлзэхгүй байна. After Party нь өнөө шөнө Castle-д болох юм гэсэн шүү.
Хэзээ: 9 сарын 9-ний баасан гараг, 19 цагаас
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Үнэ: Энгийн билет 5000 төгрөг, VIP билет 100,000 төгрөг
Дэлгэрэнгүйг: Фэйсбүүк эвэнтээс

Түүнчлэн өнөө орой @Cue+ бааранд Парисын Record Record лэйблийн электро хөгжимчид болох Батхүү, Батбаатар нар өөрсдийн бүтээлүүдийг амьдаар тоглох аж. Тэд Араатан хэмээх нэрээр тоглодог бөгөөд тоглолтод мөн Mrs.M, Ата Боргужин, DEMI MOORS нар оролцох юм. Дэлгэрэнгүйг эндээс.
Энэ үдэш хип хоп, электро хөгжмөөр дуусчихгүй. Орос-Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд, Дэлхийн хөгжмийн олон улсын хэмжээний шагналт, Москвагийн Филармоний гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монголд анх удаа "Соло Концертын Үдэш" нэртэй сонгодог хийлийн гайхамшигтай тоглолтыг сонгодог урлагт дурлагч үзэгчдэд толилуулна. Та УДБЭТ-ийг өнөөдөр 19 цагт зориорой. Дэлгэрэнгүйг эндээс.

"Итгэл найдвар, боломж - Улаанбаатар 2016"  Бүх нийтийн марафон - 9 сарын 10


Олон нийтийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх, спорт нь эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчлах, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчлах зорилготой энэхүү гүйлтийг Achilles International Mongolia ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн жил 3000 хүн оролцон гүйж, 360 сайн дурын ажилтан ажиллаж, 14 байгууллага ивээн тэтгэлэг, дэмжлэг үзүүлж, 17 байгууллага хамтран ажиллаж, 187 хөгжлийн бэрхшээлтэй оролцогчид ирж, давхардсан тоогоор 10 000 орчим хүн үзэж сонирхож байжээ. Энэ жилийн гүйлт 8 насны ангилал, гүйх зайн 5 ангилалтайгаар явагдах аж.

Хэзээ: 9 сарын 10-ны 09 цагаас
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Дэлгэрэнгүйг: Фэйсбүүк эвэнтээс

"Амин хариуцлага"  Хүүхэдтэйгээ зочлох өдөрлөг - 9 сарын 10



Маргааш замын хөдөлгөөнд оролцож буй бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн суудлыг хэрэглээнд нэвтрүүлэхийг сурталчилж буй “Амин хариуцлага” төслийн олон нийтийн танилцуулга өдөрлөг Сүхбаатарын талбайд явагдах гэж байна. Global Shapers Community Ulaanbaatar Hub-ээс хэрэгжүүлж буй энэ төслийн өдөрлөгт ирснээр та бүхэн:
- Хүүхдийн суудал хямдралтай үнээр худалдан авах,
- "Ирээдүйн жолооч ба явган зорчигч" мини тэмцээн болон бусад хөгжөөнт тоглоом, тааварт оролцох,
- "Амин хариуцлага", "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал" аян болон сайн жолооч нарыг алдаршуулах аянтай танилцах боломжтой юм. Та бүхэн амралтын өдрөөр салхилангаа хүүхдээ, дүү нараа дагуулан энэ арга хэмжээгээр ороод гараарай.

Хэзээ: 9 сарын 10-ны бямба гараг, 12 цагаас
Хаана: Сүхбаатарын талбай
Дэлгэрэнгүйг: Фэйсбүүк эвэнтээс

The Color Event UB 2016 - 9 сарын 11

Манайх "Онцлох бизнес" булангаараа танилцуулж байсан #TheColorEventUB арга хэмжээ энэ жил 2 дахь удаагаа илүү том, илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна. Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо өнгө өнгийн будгаар шүршүүлэн гүйдэг энэхүү арга хэмжээ нь асар хөгжилтэй, зугаатай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Улаанбаатар хотод маань өнгө нэмдэг, бас 9 сарын 11 хэмээх бараанаар дурсагддаг өдрийг өнгөлөг, гэгээтэй болгох The Color Event UB-ийг зорихоо мартуузай.

Хэзээ: 9 сарын 11-ны ням гараг, 16 цагаас
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Үнэ: 30,000 (Үүнд футболк, нүдний шил, будаг, уух юм дагалдана)
Дэлгэрэнгүйг: Фэйсбүүк эвэнтээс

"Би хэрхэн бүтээсэн бэ?" - 9 сарын 17 

Бид энэ сараас CLUB Coworking-тэй хамтран артист хүмүүс уран бүтээлээ хэрхэн туурвидгийг олонд таниулахаар цуврал ярилцлага зохион байгуулах болсноо дуулгахад таатай байна. Энэ цуврал нь манай "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагатай төсөөтэй гэдгийг эвэнтийн нэрнээс та бүхэн харж байгаа болов уу. CLUB Coworking-ийн тухлаг танхимд сар бүр зохион байгуулагдах энэ цувралын маань эхний зочноор залуу уран бүтээлч Magnolian оролцож, "Өвөлжөө" нэртэй дуу болон клипээ хэрхэн бүтээсэн талаараа хөөрөлдөх юм. Энэхүү арга хэмжээний нэг онцлог нь 50 орчим хүн л оролцох боломжтой бөгөөд зочинтой тун ойроос харилцах боломжийг олгоно. Суудал цөөхөн тул та яараарай.

Хэзээ: 9 сарын 17-ны бямба гараг, 20 цагаас
Хаана: ICC Tower-ийн 13 давхарт CLUB Coworking
Үнэ: Удахгүй зарлана.
Дэлгэрэнгүйг: Фэйсбүүк эвэнтээс

20648   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.