Мэдүүштэй

Мэдүүштэй вэб: Интернэтээр үр дүнтэй ажиллахад туслах 6 жижиг сайт

09 сарын 08, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


20778  




Интернэтээр ажил амьдралаа зохицуулж явахад төрөл бүрийн л хэрэгцээ гардаг. Өнөөдөр танилцуулах эдгээр сайтууд тус бүрнээ нэг нэг асуудлыг танд шийдэж өгөх болно. Орж үзсэн даруйдаа та ийм асуудлуудтай үе үе тулгардгаа санах вий.

E.GGTIMER.COM 

Зочлох: www.e.ggtimer.com

Энэ сайт timer буюу тодорхой даалгаврыг хийж гүйцэтгэх хугацааг секундын нарийвчлалтай харуулна. Бид гар утсан дээрээ ингэж цаг хэмжиж болдог ч энэ сайт цагийг компьютерын дэлгэц дүүрэн харуулахаас гадна бэлэн цагийн ангиллуудаас сонгож болдгоороо онцлогтой. Жишээ нь 20 секунд явснаа завсарлагын 5 секундыг тоолох гэх мэтээр. Дохио өгөх дуутай хавсардаг нь бас их зүгээр.

dictation.io

Зочлох: www.dictation.io

Та гадаад хэлээр ярьж хэлж буй зүйлээ шууд текст болгон хувиргамаар байна уу? Ийм шаардлага гарвал энэ сайт танд тусална. Догь байгаа биз? Нэлээд хэдэн хэлний сонголттойгоос англиар туршиж үзсэн, ёстой дажгүй юм билээ. Гол нь үгээ цэвэрхэн дуудаж явбал алдаа гарахгүй. Танилцуулга видеог нь бас үзэхийг зөвлөе.

NOTES.IO

Зочлох: www.notes.io

Товчхон хэлбэл үүнийг ашигласнаар бичсэн текстээ зүгээр л линк болгоод бусдад хурдтай шэйрлэх боломжтой. Ялангуяа их текстийг хуулахад, файл болгоход цаг алддагийг арилгана гэсэн үг. Ороод үзвэл илүү тодорхой болно.

marker.to 

Зочлох: www.marker.to

Аливаа вэбийн онцлох хэсгийг өнгөөр будан, бусдад харуулж хуваалцаж болдог extension. Бусдад харуулах, анхааруулах зүйлийг ингээд тэмдэглээд үзүүлбэл тун догь шүү. Хэрэглээд үзээрэй, таалагдана гэдэгт итгэлтэй байна.

whichdateworks.com 

Зочлох: www.whichdateworks.com

Эвэнт, арга хэмжээ, уулзалт их хийдэг, зохион байгуулдаг хүмүүс ашиглавал зүгээр сайт. Ялангуяа олон хүн оролцох арга хэмжээнийг товыг тогтооход хэцүү байдаг болохоор хүн бүрийн ирэх боломжтой өдрийг мэдэх энэ календарийг ашигласнаар шийдвэр гаргахад хялбар болно. Зохион байгуулагч нь ирэх хүмүүс рүү имэйл илгээж боломжтой өдрүүдийг нь календарь дээр асуух бөгөөд оролцогчид бусад хүмүүсийн боломжтой өдрүүдийг нэг дороос харах боломжтой.

GOO.GL

Зочлох: www.goo.gl

Урт url буюу вэб хаягийг богиносгох хэрэгцээ их гардаг. Тэгвэл goo.gl богино url-ийг үүсгэхээс гадна QR кодыг гаргаж өгдөг. Мөн tinyurl.com ийм үйлчилгээ үзүүлдэг ба tinyurl.com/.... гэсэн цэгцтэй вэб хаягийг үүсгэж болдог.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.