Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   08 сарын 30, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" ном тун удахгүй

Unread.today вэбсайт нээгдсэнээс хойших нэг жилийн хугацаанд “Би хэрхэн ажилладаг вэ?” цуврал ярилцлага маань хамгийн их уншигчтай, олны талархлыг хүлээсэн контент байлаа. Манай редакц руу имэйл, мессеж, нийтлэлийн сэтгэгдлээр дамжуулан олон олон уншигч эдгээр ярилцлага өөрсдийг нь хэрхэн эергээр өөрчилж байгаа тухай, ямар их урам зориг авч байгаа талаар байнга бичиж ирүүлж байгаа юм. Тиймээс бид эдгээр ярилцлагуудыг илүү олон хүнд хүргэх, хэдийнэ уншсан хүмүүсийн ширээний ном болгох зорилгоор ярилцлагуудаа эмхэтгэн “Би хэрхэн ажилладаг вэ” хэмээх цуврал номыг бүтээхээр шийдлээ. Энэхүү цувралын эхнийх нь тун удахгүй та бүхний гар очно гэдгийг дуулгахад таатай байна.


Энэхүү номын онцлог, агуулга:

-Гэрэл зургаар баялаг
-Гоёмсог дизайнтай
-Зочдын талаар сайн мэдэх хүмүүсийнх нь бичсэн бичил хөрөг/дурсамжийг агуулсан
-Вэбсайт дээрх ярилцлагад ороогүй бусад контентыг багтаасан байх юм.

Та номын агуулга, хэлбэр, дизайны талаар санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлээрэй.

15611   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.