Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 19, 2016

Хүсэн хүлээсэн өдөр буюу Конор МкГрегор, Нэйт Диаз нарын 2 дахь тулаан

Холимог тулааны урлаг сүүлийн жилүүдэд хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай спортын төрлийн нэг болсон гэхэд хилсдэхгүй. Энэ жилийн хамгийн их хүлээлт үүсгээд буй тулаанаар ирэх бямба гараг буюу Монголын цагаар ням гарагийн өглөө болох Конор МкГрегор, Нэйт Диаз нарын 2 дахь тулааныг (UFC 202) зүй ёсоор нэрлэж болох юм. Өнгөрсөн 3 дугаар сард болсон эхний тулаан Нэйт Диазын ялалтаар өндөрлөснөөс хойш дэлхий дахин дараагийн цувралыг амьсгаа даран хүлээж суусан билээ. 

Байгаа байдал, стиль имижээрээ үзэгчдийг татдаг, бас айхавтар цэцэн үгтэй МкГрегор өнгөрсөн 3-р сард UFC 196-д жин өгсөн тулаан хийсэн ч 2 дугаар үе дээр Диазын боолтонд орон харамсалтайгаар ялагдсан юм. Ялагдал хүлээсэн ч 1 сая долларыг халааслан буцсан тэрбээр энэ удаа нэр төрөө сэргээхийн тулд бүх хүчээ шавхах нь дамжиггүй. Гэхдээ өмнөх тулаанаар бие биеэ барьж идэх шахаж байсан хоёр тулаанчийн дунд харилцан хүндлэл үүссэн байгаа тухай гадны хэвлэлүүд шуугиж байна. 8-р сарын 20 буюу ирэх бямба гарагт болох тулааны хэвлэлийн бага хурлын үеэр өрсөлдөгчид бие биедээ өширхөөгүйгээр барахгүй анх орж ирэхдээ хоорондоо толгой дохилцсон нь өрсөлдөгчөө хүлээн зөвшөөрч байгаагийн томоохон илрэл юм.

Гэхдээ яаж зүгээр байх билээ, МкГрегор хэвлэлийн бага хурлын үеэр Диазыг хоёрдугаар үе дээрээ нам цохиж унагана хэмээн итгэл төгс мэдэгдээд амжсан. Хэрвээ Диаз ялагдвал цуврал 1-1 болох бөгөөд ийм тохиолдолд гурав дахь тулааныг хийх сонирхолтой гэдгээ мөн нуугаагүй юм. Үүнээс харахад ирланд тулаанч Конор МкГрегор өөрийн жинд аварга болсноос хойш уг жиндээ үргэжлүүлэн тулалдах сонирхол төрөхгүй байгаа бололтой. Ямартай ч энэ бүтэн сайнд хэн ялахыг харъя.

15566   3


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.