Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   08 сарын 13, 2016

"English for Everyone" цуврал номын танилцуулга

Салбар бүрийн мэдлэгийг цэгцтэй, ойлгомжтой байдлаар нэг номонд хураангуйлж, уншигчдад оюуны томоохон хөрөнгө оруулалтыг хийдэг DК компаниас та бидний хамгийн гол хэрэгцээнүүдийн нэг англи сурах явдлыг хялбарчлахаар шинэ ном гаргасныг "Монсудар" орчуулан гаргажээ. Энэ бол бие даан англи хэл сурах хүсэлтэй бүх насны хүмүүст зориулагдсан "English for Everyone" ном юм. Ингээд DK стилиэр англи хэлийг сурцгаая.

Уг цуврал номын онцлог, давуу талууд

-Бүх хэлний сурах бичгийн адил дүрэм, үгсийн сан, дуудлага, сонсох, ярих, унших, бичих зэрэг үндсэн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн.

-Бусад номуудаас ялгаатай нь ойлгох, тогтооход илүү дөхөм байлгахын үүднээс зураг, хүснэгт зэрэг дүрслэлүүд ихээр ашигласан нь уншиж судлахад тун урамтай болгож өгчээ.

-Тусдаа дасгалын номтой тул бүлэг бүрийн эцэст дасгалын номыг ашиглан сурсан зүйлээ давтан баталгаажуулах боломжтой.

-Вэб хуудас болон апп дээр үнэгүй байгаа дуут бичлэгийн жишээнүүд нь сонсоод ойлгох чадварыг дээшлүүлэхээс гадна яриагаа төрөлхийн мэт болгоход тусална.

Та аль шатны номыг нь судлахаа хэрхэн мэдэх вэ?

Эдгээр номууд нь 4 шатнаас бүрдэх ба шат бүр дүрмийн ба дасгалын номтой. Анхан 2 шат нь англи хэлний наад захын мэдлэгтэй хүмүүст тохирно. Тодруулбал, та уламжлалт TOEFL-ийн шалгалтад 340 оноо, интернэтэд суурилсан TOEFL-д 20 оноо авч чадахааргүй хэмжээний англи хэлний мэдлэгтэй бол эхний 2 буюу анхан шатны номуудыг судлах шаардлагатай юм. Харин дээрх шалгалтуудад тус бүр 340-520 оноо, 20-70 оноо авах хэмжээний англи хэлний мэдлэгтэй бол Дунд шатны номыг, 520-580 ба 70-95 оноо авах хэмжээний мэдлэгтэй бол Ахисан шатны номыг үзэж судлах шаардлагатай юм.

ҮНЭ: Дүрмийн номууд -19,900 төгрөг
Дасгалын номууд - 16,900-19,900 төгрөг

Хэрвээ та англи хэлний өөр сайн сурах бичиг мэддэг бол бусдадаа санал болгоорой.


22518   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.