Апп Тойм

Апп тойм: Artisto - Авсан видеогоо урлаг болго

08 сарын 09, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


8222  




Өнгөрөгч сард Prisma апп гарснаар хүмүүст фото зургаа уран зураг болгодог "ажилтай" болгосон билээ. Prisma-г хөгжүүлэгчид тун удахгүй видеог мөн ийм эффекттэй болгоно гэж зарлаад байсан юм. Тэгвэл Оросын Mail.ru компаниас яг ийм, хиймэл оюуны тусламжтайгаар видеог тусгай эффектэд оруулан хувиргадаг аппийг гаргажээ. Энэ бол Artisto юм.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?



Та эргэн тойрноо, дэлхий ертөнцийг Ван гог, Дали, Пикассо зэрэг уран бүтээлчдийн нүдээр, урлагийн нүдээр харахыг хүсвэл, өөрийн авсан видеонуудыг ийм нүдээр харуулахыг хүсвэл, бас хөгжилтэй, зугаатай байхыг хүсвэл энэ аппийг хэрэглээрэй.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Artisto-гоор хувиргах видеоны дээд хэмжээ нь одоогоор 10 секунд. Урт видео байвал та эхлээд хүссэн хэсгээ тасалж авах хэрэгтэй. Үүний дараа эффектүүдээс сонгох сонголт гарч ирнэ. Эндээс та Blue Dream зэрэг энгийн эффектээс эхлээд In the fire (дүрэлзсэн галтай), Neural Art (сюрреалист) зэрэг илүү нарийн, нийт 17 эффектээс сонгох боломжтой юм. Эдгээрийн дунд өмнө нь зөвхөн DreamWorks, Pixar, Disney зэрэг алдартай студиудэд л байсан тусгай эффектүүд ч байгаа юм. Товчхондоо та дурын видеог маш хялбархнаар өөрийн хүссэн өнгө, хэлбэр лүү хөрвүүлэх боломжтой.

Ямар сул талтай вэ?

Одоогоор эффектүүд нь Prisma шиг деталь биш, олон биш. Магадгүй тэд Prisma-г видео гаргах сургаар өрсөх гэж бүтээгдэхүүнээ төлөвлөсөн хугацаанаас өмнө гаргасан болов уу. Тэгэхээр одоохондоо өрсөлдөгчгүй байгаа дээрээ бүтээгдэхүүнийхээ чанар дээр сайн ажиллах ёстой юм.

Unread-ийн үнэлгээ

Видеоны шинэ үеийг авчирсан энэхүү апп-д бид 8 оноо өглөө.

Татаж авах

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.