Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   07 сарын 05, 2016

Apple-аас гар утсандаа суулгахыг зөвлөж буй 10 апп

iPhone утсанд зориулсан хэдэн сая аппаас сонголт хийнэ гэдэг амаргүй. Иймд Apple компани хэрэглэгчдэдээ сонголт хийхэд нь туслахаар хүн болгон утсандаа суулгасан байвал зохих 10 аппийг санал болгосон байна. Үнэтэй, үнэгүй эдгээр аппийн зарим нь бас Android хувилбартай.

1. VSCO – Зургийг илүү догь болгох апп

Утсаар авсан зургаа илүү гоё болгоход тань VSCO танд тусална. Тус апп зураг засаж янзлахдаа Инстаграмынхаас илүү бөгөөд филтер бүр нь хуучны киноны камер шиг эффект агуулдаг. VSCO мөн үнэгүй cloud-sinking санал болгодог. Та өөрийн VSCO Grid хаяг аккаунт нээснээр зурагнууд чинь тийшээ хадгалагдана. Ерөнхийдөө VSCO нь илүү өндөр нягтралтай, минималист дизайнтай Инстаграм л гэсэн үг. Гэхдээ нийтийн сүлжээ гэхээсээ илүүтэй зурганд төвлөрдөг.

Үнэ: Үнэгүй (iOS, Android)

2. BuzzFeed Video – Buzzfeed-ийн бүх видеог нэг доороос

Buzzfeed-ынхан видеонд ихээхэн ач холбогдол өгдөг. Тиймээс өнгөрсөн хоёр сард компани тэдний бүх видеог нэг дороос үзэж болох апп гаргажээ. Тус аппаас Tasty, The Try Guys, Broke гэх мэт Buzzfeed-ийн янз бүрийн булангуудыг сонирхож болно. Мөн шинээр тренд болж байгаа видеонууд ч танд харагдах болно.

Үнэ: Үнэгүй (iOS, Android)

3. 1Password – Таны аккаунтуудыг аюулгүй байлгана.

Вэб рүү нэвтрэхэд болон нууц мэдээллээ хадгалахад тань 1Password танд тусална. Хэрэглэхэд маш дөхөм бөгөөд нөүтбүүк, гар утас, Apple Watch гээд таны гарт ямар л төхөөрөмж байна, түүн дээрээ ашиглах боломжтой. 1Password танд баталгаатай нууц үг гаргаж өгөөд Safari, Google Chrome-д зориулан гаргасан өөрсдийн өргөтгөлөөр дамжуулан вэбсайт руу нэвтрэх үед нууц үгийн хэсгийг автоматаар бөглөж өгнө.

Үнэ: Үнэгүй, сайжруулах бол 9.99$ (iOS, Android)

4. MSQRD – Хөгжилтэй нүүрний хувирал

Та тус аппийг суулгаснаар утасныхаа селфи камерийг ашиглан нүүр царайгаа янз бүр болгон хөгжилдөж болно. Ашиглах эффект нь Оскар дээрх Леонардо ДиКаприогоос авахуулад гориллын царай хүртэл маш өргөн сонголттой. Мөн дүрс нь хөдөлдөг учраас бичлэг хийсэн ч болно, эсвэл фото зураг болгоод нийтийн сүлжээн дээрээ тавьж болно. Тус аппийг саяхан Фэйсбүүк худалдан авчээ.

Үнэ: Үнэгүй (iOS, Android)

5. Venmo – Бэлэн мөнгөгүй үедээ найзууддаа өрөө төлөх амархан боллоо

Venmo таны дансны хаяг юм уу гүйлгээний дебит карттай холбогдох учир найзаасаа түр зээлсэн мөнгөө төлөхөд илүү амар боллоо. Venmo нь мөн бяцхан нийтийн сүлжээний апп юм. Үүгээр та хүмүүс хэн хэндээ ямар төлбөр төлсөн бэ гэдгийг хөөрхөн хөгжилтэй эможигийн хамтаар харж болно.

Үнэ: Үнэгүй (iOS, Android)

6. Dark Sky – Дахиж бороонд норохгүй

Цаг агаарын ихэнх аппууд танд ерөнхий мэдээлэл өгдөг бол Dark Sky таны яг байгаа газарт удахгүй орох бороо цасыг анхааруулах болно. Цаг уурын станцтай холбогддог тус аппийн минималист дизайн танд таалагдах нь лавтай.

Үнэ: 3.99$ (iOS)

7. Replay Video Editor – Энгийн хэрнээ чадалтай видео бүтээгч

Replay Video Editor танд богино хугацаанд видеогоо эвлүүлэн ая оруулахад тусална. Удаашруулсан видео, хөгжимтэй видео гэх мэт видеоний 27 загвар бий бөгөөд хийсэн видеогоо дор нь харах боломжтой.

Үнэ: Үнэгүй (iOS)

8. RunKeeper – Таны фитнессийн найз

RunKeeper танд дасгалын хөтөлбөрөө зохиоход тусална. Дасгал хооронд хэдэн минут амрах, биеэ халаах, дасгалын дараа биеэ тайвшруулах, энэ бүгдийг та өөрөө сонгох болно. Мөн өөрийн гүйх маршрутыг зохиож, GPS-ээ хянаж, гүйлтийн статистикээ гаргаж болохын зэрэгцээ аппийг зүрхний цохилт хэмжигч гэх мэт эрүүл мэндийн бусад төхөөрөмжүүдтэй холбож болно. Та тодорхой зайнд гүйх, жин хасах гэх мэт өөрийн зорилтуудыг аппдаа тэмдэглээрэй. Гаргасан үр дүнгээ та найзуудынхтайгаа харьцуулсан ч болно, эсвэл хэнд ч харуулалгүй хувьдаа хадгалж болно.

Үнэ: Үнэгүй (iOS, Android)

9. Camera+ - Мэргэжлийн хүн шиг зураг авахад тусална

Apple-ийн гаргасан хамгийн сайн зураг авдаг аппуудын нэг. Үүнд фокусын сонголтууд, маш сайн “Lumy” гэрэлтүүлэг, мөн олон янзын фото филтер бий. Та хоёр iOS төхөөрөмжийг “AirSnap”-аар холбож, холоос зураг авахдаа нэгийг нь зайнаас авах хөшиг, зургаа урьдчилан харах дэлгэц болгон ашиглаж болно.

Үнэ: 2.99$ (iOS)

10. Jet – Онлайн худалдаа хийхэд Amazon-ийг орлоно

Jet бол онлайн худалдааны талбар бөгөөд хэрэглэгчдэд өөр хаана ч байхгүйгээр мөнгөө хэмнэхэд нь тусалж чадна гэх амлалтыг өгдөг. Захиалгаа өөрчлөх боломж, үнэгүй илгээлт, барааг буцаах боломж зэргээрээ тэд онлайн худалдан авалтыг илүү хялбар болгож байгаа юм. Тэдний гол зорилго нь Amazon шиг томоохон компаниудтай өрсөлдөх аж.

Үнэ: Үнэгүй (iOS, Android)

34718   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.