Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 02, 2016

"Аалзны торонд орооцолдсон охин" номын танилцуулга

Луун шивээст хакер бүсгүй Лизбет Саландер, сэтгүүлч Микаел Бломквист нарын гэмт хэргийн эсрэг тэмцэх тэмцэл цааш үргэлжилсээр... Стиг Ларссоны эхлүүлсэн Миллениум цувралыг шведийн сэтгүүлч, зохиолч Давид Лагеркранц үргэлжлүүлэн бичжээ. Тэрээр нийт гурван цуврал гаргахаар төлөвлөсөн бөгөөд эхний боть нь саяхан монгол уншигчдын гарт хүрч ирээд байна. Ташрамд дурдахад, тус ном дэлхий дахинаа 2.3 сая хувь борлогдож, Англи, АНУ, Герман, Итали, Испанид шилдэг борлуулалттай номын жагсаалтанд дээгүүр байр эзэлж байсан байна.

ҮЙЛ ЯВДАЛ

Луун шивээст охин Лизбет Саландер, сэтгүүлч Микаел Бломквист нар хоорондоо холбогдолгүй нэлээд уджээ.
Гэтэл Шведийн нэрт эрдэмтэн профессор Болдэр бээр Бломквисттой холбогдоно. Амь насанд нь аюул учраад буй тухай сануулга авсан ч өөрөөсөө илүүтэй хүүдээ сэтгэл зовнисон Болдэрын Миллениум сэтгүүлд хэвлүүлэхийг хүссэн зүйл нь аймшигт нууцыг задалсан нийтлэл байлаа. Хэдийгээр Шведийн тусгай алба “Сайпо” түүнийг хамгаална гэж амласан ч Болдэр өөрөө нууц байдалд орсноос олон нийтэд ил байвал аюул багатай гэж үзнэ.

Болдэр дэлхийд тэргүүлэх Хиймэл оюун ухааны төсөл дээр ажиллаж байгаа гэдгээс илүү тэрбээр луун шивээст охинтой хамтарч ажиллаж байсан нь Бломквистын сонирхлыг татав. Саландер харин өөрийнхөө ажлыг хийж байв. Тэрбээр өшөө авах хүсэлдээ автан Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын Албаны сүлжээнд нэвтрэхдээ Хэдгэнэ хэмээх хуучин нууц нэрээ ашигласан нь үй түмэн асуудал дагуулна. Болдэрийн адил тэрбээр Аалзнууд хэмээн өөрсдийгөө нэрлэдэг энэрэх сэтгэлгүй цахим дээрэмчдийн бай болов. Энэхүү нууц бүлэглэлийнхэн тун ч удалгүй цасанд дарагдсан Стокхолмын гудамжуудаар Миллениумын багийнхан, улмаар Бломквист, Саландер нарыг ангуучилж эхэлнэ.

31768   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.