Мэдүүштэй

Мэдүүштэй вэб: Таны мэдлэгийг тэлж, сонирхлыг татах 3 вэбсайт

06 сарын 30, 2016


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan
@batzaya


18843  




Өнөөдрийн мэдүүштэй вэб буландаа таны мэдлэгийг тэлж, сонирхлыг татах 3 өвөрмөц вэбсайт танилцуулахаар бэлдлээ. Эверестийн оргилд авирах мэдрэмжийг виртуалиар авч, сансар огторгуйд бид ямар өчүүхэн бэ гэдгээ ойлгох зуураа орчноос тусгаарлагдан байгалийн намуухан чимээг өөртөө тохируулан сонсоорой.

A SOFT MURMUR

Ажил, гэр, сургууль хаана ч байсан гэсэн орчноосоо тасарч, төвлөрөхийг хүсвэл энэ вэбсайт танд хамгийн хэрэгтэй. Чихэвчээ зүүгээд өөртөө тохирсон орчин, байгалийн чимээг үүсгэн сонсоорой. Бороо, аянга цахилгаан, давалгаа, гар, шувууд, кофе шоп гээд төрөл бүрийн чимээнээс сонгож, холих буюу дангаар нь сонсох боломжтой. Мөн хэр чанга сул байхыг нь тохируулах боломжтой. Андройд утастай хүмүүс мөн аппыг нь татан авч хэрэглэх боломжтой бөгөөд iOS нь тун удахгүй гарна гэсэн байна лээ. За та өөртөө тохирсон орчин, аялгууг бүрдүүлсэн бол дараагийн вэбсайт руугаа оръё.

Зочлох
: http://asoftmurmur.com/

Experience Mount Everest

Орчныг өндрөөс тольдох мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестээс тольдох ямар байдаг бол? Хэдий уг оргилд авирах хүсэл мөрөөдөл хүн бүрийн дотор нууцхан байдаг хэдий ч яг зориод авирах боломж, тэсвэл тэвчээр, чадвар, эр зориг тэр бүх байдаггүй нь ойлгомжтой. Тиймээс ч цөөхөн хүн уг оргилд амжилттай гарч эргэж буун нэрээ үлдээсэн байдаг.

Бидний танилцуулж буй уг вэбсайтын тусламжтайгаар та уг оргилд авирах зам, кэмпуудаар нэг бүрчлэн явж, оргилд нь хүрэн 360 градусаар орчноо тольдох боломжтой болох юм. Discovery Channel-н дэмжлэгтэйгээр хийгдсэн уг сайт нь өнгөрсөн 4 сарын 25-нд Непальд болсон 7.8 баллийн газар хөдлөлтөнд амь үрэгдсэн 9000 шахуу хүн, газар хөдлөлтөөс үүссэн цасны нурангид эндсэн Шерпа буюу уулын хөтөч нарт хандив босгох зорилготой юм.

Зочлох: http://everestavalanchetragedy.com/mt-everest-journey.html

100,000 STARS

Танд ямар нэгэн асуудал тохиолдсон уу? Эсвэл ажил чинь уйтгартай санагдаж байна уу? Тэр бүхэн юу ч биш. Сансар огторгуй, ертөнцөд та ямар өчүүхэн бэ гэдгээ уг сайтад зочлон мэдрэх боломжтой юм. Уг сайт нь манай нарны аймгийн дэлгэрэнгүй мэдээлэл, мөн Сүүн зам огторгуйд байрлах 100,000 од гаригийн мэдээллийг нэг бүрчлэн багтаасан бөгөөд танд эдгээр дундуур чөлөөтэй зорчиж 360 градусаар харах боломжтой. Бүрэн утгаар нь мэдрэхийг хүсвэл дэлгэцээ fullscreen болгоод зүүн дээд буланд байрлах play товчийг дараарай.

Зочлох
: http://stars.chromeexperiments.com/

Та эдгээр сайтуудаар зочилж үзээд сэтгэгдлээ хуваалцаарай.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.