Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 13, 2016

Exclusive: Ариунаа Сүри брэндийн 2016/2017 оны намар, өвлийн коллекц

ARIUNAA SURI брэндийн 2016/2017 оны намар, өвлийн коллекцийг Unread онцгой эрхтэйгээр танилцуулж байна. Уг коллекцийг энэ хавар Франц улсад үзэсгэлэн хэлбэрээр танилцуулсан ба ирэх намраас худалдаанд гарах юм.

Chief Designer: ARIUNAA SURI
Stylist/Assistant: SARANGEREL.G
Model: ENOK.GR REBBECCA.KU TSEKU.B
Photographer: ALTANZAGAS. T
Hair & Make up: MINA.B
Re-touch: BG.IC
Location: GOBI ALTAI AIMAG– BIGER SUM
Special thanks to: DARKHAN MINJ LLC

save MAZAALAI...

“Төгс бүхэн энгийн. Энгийн бүхэн төгс. Энгийн агаад төгс төрхийг илгээе. Цорын ганц танд.”

Элчилгүй говийн ивээлд элсний баавгай амьдардаг. Ээж баавгай хайрын зөнгөөрөө үрээ хүн төрөлхтнөөс харамлана… Учир нь тэд дэндүү цөөхүүлээ. Шидэт говиосоо бус сэтгэлт хүмүүн биднээс үр үндсийг минь үлдээгээч гэсэндээ элсээ бидэртүүлэн нулимсгүй уйлж буй.


22…Мазаалай ердөө л хорин хоёулхнаа үлдсэн. Дизайнер Ариунаа Сүри их говийн энэ сайхныг амьтны зүг олны анхаарлыг хандуулахыг хүсжээ. Зөвхөн Монголд л байдаг элсний баавгай мөхлийн ирмэгт тулсан нь уран бүтээлчийн эмзэглэлийг хөндөж, 2016 оны шинэ загваруудаараа мазаалайг “яриулахаар” шийджээ.


Технологийн өндөр шийдлээр амьдралынхаа хэмнэлийг тодорхойлж байгаа өнөөгийн хүн төрөлхтөн мөр зэрэгцэн амьдарч байгаа нэн ховордсон амьтдаа юунд эс хайхрав? Бидэнд сэтгэл үлдсэн үү? Фэйшн урлагийн үнэ цэн аврал эрж буй амьтдыг анхаарахад багагүй нөлөө үзүүлж чадна гэж дизайнер Ариунаа Сүри итгэжээ.


Түүний энэ удаагийн загварууд өөрийн брэндийн онцлог болох үе давтамж, нугалааснаас гадна говийн өнгөөр тоглож чадсанаараа сэтгэл хөдөлгөм. Элсний торгомсоглол, говийн нууцлаг араншинг савхиар илэрхийлэхийн хамт түгшүүр төрүүлээд байгаа 22 гэсэн тоон дээр үзэгчдийн нүдийг аваачжээ.


Гол шийдэл нь: Харгана бударгана дундаас цоо ширтэх мазаалайн нүд... Харанга дэлдэх 22-ын тоо…


Хувцас загвар зөвхөн биеийг халхлах, дулааныг хадгалах хэрэгцээнээс хэдийнэ хальж дэлхийн тулгамдсан асуудлууд руу ухамсарт хүн төрөлхтний анхаарлыг хандуулж байгаа нь гайхамшигтай. Мазаалай, 22, Ариунаа Сүри. Ховор бүхэнд замнал бий.

40207   6


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.