Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   04 сарын 22, 2016

Google компанийн 360 градус VR богино хэмжээний кино: HELP

Virtual Reality (VR) буюу виртуал бодит байдал гэж сүүлийн үед их яригдах болсон. Ийм төрлийн технологиуд ч олноор гарч буй. Гэтэл одоо VR кино гарч эхэлж байна гэвэл та итгэх үү? Google компани виртуал бодит байдлын 360 градусын хэмжээстэйгээр үзэх боломжтой HELP хэмээх киног албан ёсоор гаргасан байна. Найруулагч Жастин Линий (Fast and Furious, Star Trek Beyond) гардан бүтээсэн таван минутын уг кинонд Лос Анжелес хотын төвд харь гарагийн онгоц сүйрч үл мэдэгдэх харийн амьтан гарч ирэх бөгөөд энэ үед гудамжинд болж байгаа үйл явдлуудыг та 360 градусаар харах боломжтой.

Уг кино хэдийгээр богинохон боловч орчин үеийн киноны бүх эффект, найруулга, дуу дүрсний чанарыг агуулснаараа ирээдүйд кино ямар түвшинд хүрч хөгжих боломжтойг харуулж байгаа юм. Энэхүү киног компьютерээс үзвэл дэлгэцийн зүүн дээд хэсэгт байгаа товчуудыг дарах буюу хулганаа эргүүлж үзээрэй.

Уг бүтээл нь Google компаниас мэдээ мэдээлэл, үйл явдлуудыг гар утсан дээр сонирхолтой байдлаар хүргэх зорилготой гаргаж буй Spotlight Stories цувралын хамгийн анхны кино болж байгаагаараа онцлогтой. Та уг богино хэмжээний киног VR хэлбэрээр буюу 360 градусаар YouTube-ээс эсвэл Spotlight Stories апп-ийг татан Android / iOS утас, таблет дээрээсээ хүлээн авч үзээрэй. Хэрвээ танд Google Cardboard байдаг бол бүр янзтай шүү.

Spotlight Stories апп-ийг доорх линкээс татаж авна уу. Та киног үзээд төрсөн сэтгэгдлээ бусадтай хуваалцаарай.

Татаж авах

18361   2


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.