Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   04 сарын 15, 2016

Та ямар төрлийн суралцагч вэ?

Хүн амьдралынхаа туршид суралцдаг. Эхлээд дунд сургуульд, дараа нь их сургуульд өөрийн сонгосон чиглэлээр гүнзгийрүүлэн, үргэлжлүүлээд амьдралын ухаан, санхүүгээ зөв зохицуулах ухаанд гээд насан туршдаа суралцсаар байдаг билээ. Харин хүн бүрийн аливаад суралцах арга барил харилцан адилгүй байх нь олонтаа. Эрдэмтэд шинжээчдийн судалснаар хүмүүс ижилхэн арга барилаар аливааг сурах боломжгүй гэнэ. Тэгвэл суралцах аргуудаас VARK (visual, auditory, reading/writing, and kinesthetic) хэмээх хамгийн түгээмэл загварыг танилцуулж байна. Та өөрийгөө ямар төрлийн суралцагч вэ гэдгийг танин мэдэж, цаашид аливаа зүйлийг шинээр сурах үедээ өөрт тохирсон аргыг хэрэглэж илүү хурдтайгаар суралцаарай.

Visual learners (Харах аргаар суралцагсад)

Аливаа зүйлийг бодитоор харж байж хоорондын холбоо хамаарлыг нь төсөөлөхийг илүүд үздэг. Энэ төрлийн хүмүүс график, хүснэг, дүрсэн мэдээллүүдийг ойлгох, дүн шинжилгээ хийхдээ сайн байдаг.

Auditory learners (Сонсох аргаар суралцагсад)


Энэ төрлийн хүмүүс юмыг уншиж, харахаас илүүтэйгээр сонсож байж илүү сайн ойлгож сурдаг. Жишээ нь: Гадаад хэлний шинэ үгийг цээжлэхдээ зүгээр хараад өнгөрөх биш, чанга дуугаар давтан хэлж байж илүү сайн тогтоодог бол та энэ төрлийн хүн.

Reading and Writing learners (Уншиж бичих аргаар суралцагсад)

Энэ төрлийн хүмүүс аль болох юм унших, эсвэл сонссон ойлгосон зүйлсээ дэвтэрт буулгахыг хичээдэг. Ингэснээр илүү хурдан суралцдаг байна.

Kinesthetic learners (Үйл хөдлөлөөр суралцагсад)

Аливааг сонсох, унших, харах бус заавал өөрийн биеээр хийж, оролдож үзэж байж илүү сайн суралцдаг хүмүүс энэ төрөлд багтана.

Өөрийнхөө аль төрөлд багтахыг мэдэж авсан бол дараа шинэ зүйлд суралцахдаа өөртөө тохирсон хэлбэрээр суралцвал үр дүнтэй гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн та бусдад юм заах гэж байгаа бол эдгээр 4 төрлийн суралцагчдад бүгдэд нь ойлгомжтой байхаар төлөвлөөрэй.

Нийтлэлийг бичсэн: Б.Батзаяа, Н.Энхжин

25293   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.