Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   04 сарын 12, 2016

Гэрэг сэтгүүлд ярилцлага өгөв

Саяхан цахим болж байгаагаа зарласан Гэрэг сэтгүүл албаны ёсны сүүлийн хэвлэмэл дугаараа уншигчдын гар дээр тавьжээ. Энэ дугаартаа тэд яагаад цахим руу шилжиж байгаагаа, цаашид ямар бодлого, зорилттой ажиллахаа учирласан байна лээ. 150 орчим хуудастай, гоёмсог хэвлэлттэй уг дугаарт багтсан олон уншууртай нийтлэлийн дотор манай багийнхны сэтгүүлч Ж.Тэгшжаргалд өгсөн ярилцлага гарсан юм.

Тэгшээ нийтлэлийнхээ оршилд Unread-ийг "Монголын вэбийн хөгжилд үзэгдэл болсон сайт" хэмээгээд "Unread.today хэзээд шинийг туршихыг бэлэн явдаг, олсон дуулснаа бусадтай хуваалцахдаа өөрөө ч баяртай байдаг, итгэж найдаж болмоор, цэгцтэй үг яриатай, нээлттэй үзэл бодолтой, нөхөрсөг хүнтэй уулзаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг" гэж үнэлсэн байсан. Урьд нь бидэнд энэ мэт сайшаалыг цөөнгүй хүн хэлж байсан боловч нэг салбарт нэг зорилготой зүтгэж яваа, сэтгүүлзүйн дээд шагналтай хүнээс ийм үг дуулсандаа баяртай байна.



Батзаяа, Ундрал бид гурав түүнтэй шинэхэн оффист нь буюу Union Building-ийн доор орших кофи шопт Unread-ийн үүсэл хөгжил, үнэт зүйлс, бодлого стратеги хийгээд медиа салбарын өнөөгийн нөхцөл, цаашдын хөгжил гэх мэт олон зүйлсийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Энэ зуур өөрсдөө хэрхэн, ямар сувгаар мэдээлэл авдгаа, мэдээлэлтэй харилцах арга барилаасаа хуваалцсаныг та бүхэн уг сэтгүүлээс дэлгэрэнгүй уншаарай.

Ганзориг

11288   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.