Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   03 сарын 29, 2016

Апп тойм: Бүтээмжээ дээшлүүлэхэд тань туслах 5 апп

Одоогийн ажлын бүтээмждээ та сэтгэл хангалуун байдаг уу? Хараахан юу л бол... Яагаад гэвэл хүмүүсийн хамгийн түгээмэл бодол бол "Би яг одоо илүү бүтээмжтэй байх хэрэгтэй" гэсэн бодол юм гэнэ лээ. Амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бүтээмжээ дээшлүүлэх, ажлаа хөнгөвчлөх аргыг байнга эрэлхийлж байдаг юм шиг санагддаг. Ингээд таны бүтээмжийг нэмэгдүүлж чадах 5 апп-ийг бид өнөөдөр санал болгож байна.

Pomodrone

Pomodoro техникийн талаар сонсож байсан уу? Хүний нэг зүйлд анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадах хугацааг 25 минут хэмээн тогтоосон судалгаан дээр үндэслэсэн уг арга нь дараах бүтэцтэй:

1. Өөрийн хийх гэж буй ажлаа сонгоод pomodoro timer-г эхлүүлнэ. Timer-ийн хугацаа 25 минут байх бөгөөд та timer дуусаж дохио дуугарах хүртэл хийж буй ажилдаа бүрэн төвлөрч ажиллах хэрэгтэй.
2. Дохио дуугарсан бол та 1 помодорог амжилттай дуусгаж 3-5 минут амрах эрхтэй болно.
3. 5 помодорог амжилттай дуусгаад long break буюу 15-30 минут амраарай.

Энэ техникийн дагуу ажилласнаар элдэв зүйлд сатааралгүй нэг зүйлдээ төвлөрөн илүү үр дүнтэйгээр ажиллах болно. Pomodoro-г хэрэгжүүлэх боломж олгодоголон апп байдаг бөгөөд эдгээрээс Pomodrone апп-ийг туршаад үзэхийг зөвлөж байна.

Inkflow

Нэг сайхан санаа орж ирсэн ч ойрхон бал, цаас байхгүйгээс тэр дор нь буулгаж чадалгүй мартсан байх тохиолдол үнэхээр харамсалтай санагддаг.
Тэгвэл таныг ийн эргэж харамсахгүй байлгаж чадах Inkflow апп-ийг танилцуулж байна. Хэрвээ танд санаа цуглуулах (brainstorm), тэмдэглэлээ хүссэнээрээ хөтлөх, бүтээгдэхүүний загвар дизайн гаргах, хар зураг зурах шаардлага байнга гардаг бол таны гар утсанд заавал байх апп-уудыг нэг шүү.

Remember the milk

Нэрийг нь уншаад л ямар төрлийн апп болохыг нь гадарласан биз дээ. Манай "Би хэрхэн ажилладаг вэ?" буланг байнга уншдаг уншигчид ажлаа төлөвлөх олон төрлийн апп-ийг мэддэг болсон байгаа байх. Тэгвэл энэ жагсаалтанд тань бас нэгэн апп-ийг нэмж байна. Хувийн амьдралаа эмх цэгцтэй авч явна гэдэг бас нэгэн төрлийн амжилт билээ. Remember the milk-г ашиглан хувийн ажлуудаа эмх цэгцтэйгээр төлөвлөн амжилт олоорой. Дизайн нь их хөөрхөн, бас хэрэглэхэд эвтэйхэн учир таны байнгын хэрэглээ болно гэдэгт итгэлтэй байна.

Coach.me

Өөртөө олон зорилго тавьсан боловч хараахан үйлдэл болгон хэрэгжүүлж чадахгүй байгаа бол Coach me-г хэрэглээд үзээрэй. Жишээ нь өглөө илүү эрт сэрдэг болбол олон ажлыг амжуулж тэр өдрийн бүтээмж дээшилнэ. Тэгвэл өөртөө өдөр тутмын зорилго тавьж, түүнийгээ байнга хэрэгжүүлэн зуршил болгох, ижил зорилготой хүмүүстэй танилцах, тэднээс зөвлөгөө авах гэх мэт олон боломжийг олгох Coach.me апп-ийг заавал туршаад үзээрэй.

Inky

Эмх цэгцтэй имэйл хайрцагтай байх нь цагийг ихээр хэмнэдэг. Та хэд хэдэн хаягаа имэйл хайрцагтаа холбосон бол чухал ажлын хэргийн захидлууд зар сурталчилгааны чанартай бусад имэйлүүдтэй холилдох, заавал хариу өгөх имэйлийг анзаараагүй өнгөрөөсөн байх гэх мэт асуудлуудтай тулгарч байсан байх. Тэгвэл дахиж ийм асуудлууд гаргахгүй байхад туслах Inky Mail-ийг хэрэглээрэй.

Нийтлэлийг бичсэн: Н.Энхжин

38835   1


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.