Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   03 сарын 07, 2016

Март 8-ны төлөвлөгөө зохиоход тань туслах 7 бизнес/бүтээгдэхүүн

Өнөөдөр эрчүүд маань Мартын 8-наар ойр дотны, хайртай эмэгтэйчүүдээ хэрхэн баярлуулах вэ хэмээн бодож суугаа байх. Тэгвэл Unread танд санаа өгөхөөр бяцхан судалгаа хийлээ. Бидний танилцуулсан эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг туршаад үзээрэй. Хайртай эмэгтэйчүүд тань сайхан баярлах эрхтэй, харин та тэднийгээ сэтгэлээсээ баярлуулах үүрэгтэй :)

1. Лили цэцгийн салон хүргэлт 

Март 8-ны бэлгийн салшгүй нэг хэсэг болсон сайхан цэцгийн баглааг та ойр дотны эмэгтэйчүүддээ барихыг хүсвэл Нидерландын цэцэг оруулж ирдэг Лили цэцгийн салоныг зориорой. Хамгийн гол нь тэд гоё сайхан цэцгүүдийг тун өвөрмөц баглаа боодолтойгоор худалддаг. Хүргэлт нь хол ойроосоо хамаараад 5000-10000 төгрөг гэсэн шүү.

Утас: 9102 1242
Фэйсбүүк хуудас: Лили цэцгийн салон хүргэлт
Хаяг: 13-р хороолол, Наран шопын хажууд байрлах Монгол экспо үзэсгэлэнгийн танхимд

2. Dashing цэцгийн дэлгүүр

Dashing цэцгийн дэлгүүрийг онцолсны учир нь тэд таны хүссэн зураг юм уу үгийг амьд сарнайн дэлбээн дээр хэвлэж өгдөг. Гайхалтай биш гэж үү? Ээждээ, ханьдаа, найз охиндоо, эгч дүүдээ сэтгэлийн үгээ энэ баяраар та сайхан цэцгийн дэлбээгээр дамжуулан хүргээрэй. Тэд мөн сарнайн баглаа, амтат жимсний цуглуулга, герман дарс бүхий багц бэлгийг мөн санал болгож байгаа юм билээ. Хүргэлт нь үнэгүй.

Утас: 9933 1777, 8855 1444
Фэйсбүүк хуудас: Dashing
Хаяг: Чингис зочид буудлаас уруудах замд байрлах Turquoise Cafe - Dashing!

3. Lhamour 

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд дундаас бид хэдийнэ монгол бүсгүйчүүдийн танил болсон Lhamour брэндийг онцолж байна. Хайртай эмэгтэйчүүдийнхээ хамгийн гол хэрэглээ болсон гоо сайхны бүтээгдэхүүнийг нь сонгохдоо эрүүл органик, эх орны бүтээгдэхүүн, гоёмсог баглаа боодолт Lhamour-ийг сонгоорой. Ердөө нэг жилийн дотор 7 нэр төрлийн 35 бүтээгдэхүүн гаргаж, олон нэр хүндтэй шагналын эзэн болсон тус брэндийг бид өмнө нь "Онцлох бизнес" буландаа урьж ярилцсаныг та мөн эндээс унших боломжтой.

Утас: 7712 0256, 9311 0071
Фэйсбүүк хуудас: Lhamour
Хаяг: Төв бассейны зүүн талд, МАЭ-ийн ордон, 701 тоот

4. Сүү ХК-ийн "Ээж ээ, сайн байна уу" багц

Энэрэлт ижийнхээ цагаан сүүг нь амлаж өссөн та ариг цагаан сүү барин очиж ээжийгээ баярлуулаарай. Сүү ХК олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Ээж ээ, сайн байна уу" бэлгийн багцыг бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаанд гаргасан байна. Сүүнээс илүү бэлгэдэлтэй, ариун сайхан бэлэг гэж байх уу?

Утас: 7000 7755
Фэйсбүүк хуудас: Сүү Хувьцаат Компани
Хаяг: Бүх сүлжээ дэлгүүрүүдээр

5. Nagomi ресторан

Гараа гаргаж хийсэн хоол ундыг нь дандаа хүртэж суудаг эрчүүд минь баярынх нь энэ өдөр хайртай эмэгтэйчүүдээ Nagomi ресторанд амтат сүши болон халуун тогооны хоолоор дайлж, хамтдаа тухлан саатаарай. Тэд Мартын 8-ны өдөр 15000, 17000 мянган төгрөгийн тусгай сет хоол гаргах ба үүнд нь уух зүйлс, амттан үнэгүй дагалдах ажээ. Мөн та Нагоми 2 ресторанаас тус ресторанаар үйлчүүлэх 50,000 төгрөгийн эрхийн бичгийг худалдаж авч, баяраар бэлэглэх боломжтой.

Утас: 7007 5167, 7000 5045
Фэйсбүүк хуудас: Nagomi
Хаяг: НАГОМИ-1 Төв Хаан Банк, 1-р давхарт
НАГОМИ-2 Засгийн газрын ордны зүүн талд Таван Богд Плаза төвийн 2 давхарт

6. N & N Sweet Land

Хэрвээ та хайртай эмэгтэйчүүддээ дандаа л шоколадны набор гэх мэт цөөн бэлгийг байнга өгдөг бол энэ удаа N&N Sweet Land кофе шопоос францын макарон жигнэмэг болон амтат тортыг авч өгөөрэй. Хэсэг завсарласан тэд 3-р сарын 8-наас эхлэн үйл ажиллагаагаа сэргээж байгаа юм билээ. Соньхон, амттай бэлэг байх болно гэдэгт итгэж байна.

Утас: 9921 6248
Фэйсбүүк хуудас: N&N Sweet Land
Хаяг: Их дэлгүүрийн 1-р давхар, баруун хаалганы ойролцоо

7. N Cafe

Номон Bookstore-ийн 2-р давхарт байрлах N cafe-д ази маягийн хоол, дарс, кофе, десерт тэргүүтэн бүгд бий. Тэд Мартын 8-ны ѳдѳр ирсэн үйлчлүүлэгчдэдээ 15 хувийн хѳнгѳлѳлт санал болгож байгаа аж. Хооллочихоод гарахдаа та мөн номын дэлгүүрээс нь гэр бүлийнхээ эмэгтэйчүүдэд хүссэн номыг нь худалдан авч өгөх боломжтой.

Утас: 7606 0081
Фэйсбүүк хуудас: N Cafe UB
Хаяг: Барилгачдын талбайгаас Хүнсний 1-р дэлгүүр явах зам дагуу

22847   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.