Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Бизнес Зөвлөгөө   03 сарын 10, 2016

БИЗНЕС ЗӨВЛӨГӨӨ: Олон улсын дуудлагыг хэрхэн хямдаар хийх вэ?

Бид "Бизнес зөвлөгөө" цувралаараа өмнө нь утсан харилцааг бизнестээ хэрхэн үр дүнтэй ашиглах, компанийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх нийтлэлүүдийг хүргэж байсан билээ. Өнөө цагт хувийн болон бизнесийн харилцаанд байнгын холбоо нэн чухал болсон болохоор энэ удаа та бүхэнд гадаадад байгаа ар гэрийнхэн, анд найзууд, бизнесүүдийн түншүүдтэй хэрхэн хамгийн хямдаар холбогдож болохыг танилцуулъя. 

1. ШУУД ГАРЦААР ЯРИХ

Шууд гарцаар ярина гэдэг нь олон улсын ярианы шууд холболт бүхий тусгай сувгаар холбогдох арга юм. Үүрэн телефоны операторуудын шууд гарцын дугаар:

001 - Монголын Цахилгаан холбоо
002 - Скайтел
003 - Мобиком
008 - Юнител
009 - ЖиМобайл

Шууд гарцаар ярихын давуу болон сул тал:

Цуурай, саатал, дууны хоцрогдол байхгүй буюу ярианы чанар маш сайн. Гэсэн хэдий ч бусад гарцуудаас харьцангуй өндөр үнэтэй бөгөөд ихэнх шууд гарцуудаар залгахад, ялангуяа өөр операторын шууд гарцаар залгах тохиолдолд дараа төлбөрт хэрэглэгч барьцаа байршуулах шаардлагатай байдаг.

2. ОЛОН УЛСЫН КАРТААР ЯРИХ

Гадуур Глобус, Easy гэх мэт олон төрлийн олон улсын карт худалдаалагддаг. Ихэнхдээ 3000-10000 хүртэл төгрөгийн карт байх ба аль улс руу ярихаас шалтгаалан ярих тариф нь янз янз. Тиймээс хаашаа хэдэн төгрөгөөр залгадгийг нь асууж, минут тутамд 50 төгрөгийн нэмэлт төлбөртэйгээр ярина гэдгээ тооцоорой.

Олон улсын картаар ярихын давуу болон сул тал: Олон улс руу их ярьдаг хүний хувьд олон улсын карт нь өртөг өндөр сонголт бөгөөд картаа худалдаж авах, картын дугаараа оруулах зэрэг нь ашиглахад жаахан төвөгтэй байдаг. Ярианы чанарын хувьд бол сайн.

3. ТУСГАЙ ТЭМДЭГТ АШИГЛАН ЯРИХ

Утасныхаа тусгай тэмдэгт ашиглан ярих аргуудаас Юнителийн Од* гарц хамгийн хямд, хамгийн хялбар арга юм. Од* гарцаар монголчуудын хамгийн их залгадаг 21 улс руу 1 минутын 188 төгрөгөөр ярьдаг байсан бол одоо ярианы багц идэвхжүүлээд Дэлхийн топ 10 улс руу минутын 100-166 төгрөгөөр ярих боломжтой болсон байна.

Залгах заавар: Юнителийн хэрэглэгчид
*(Од товч)+ Улсын код + Утасны дугаар


Бусад операторын хэрэглэгчид:
1668 + Улсын код + Утасны дугаар


Юнителийн * багцаар ярихын давуу болон сул тал:

Од* гарцаар монголдоо дуудлага хийж буй мэт секундын нарийвчлалтайгаар ярьж, хэр их ярьснаа шалгаж болно. Мөн барьцаа байршуулах шаардлагагүй, шууд ашиглах боломжтой.

Ярианы багцууд:

Олон улс руу дуудлага хийх дээрх аргууд өөр өөрийн давуу болон сул талтай ч үнийн хувьд, залгах алхмын хувьд хамгийн хялбар, хямд арга нь Од* гарц байна. Олон улс руу дуудлага хийх хэрэгцээндээ нийцүүлэн ярианы багц идэвхжүүлээд яривал Монголдоо ярьж буй мэт үнийн хувьд нэг их ялгаа гараад байхгүй. Мөн карт хайх, олон оронтой картын дугаар оруулах, ярианы минут бүртээ нэмэлт төлбөр төлөх ямар ч шаардлагагүй болно.

21769   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.